(Гадаадын хэвлэл мэдээл­лийн тойм ба үйл явдлаас хийж болох үндсэн дүгнэлт) Н.Энхбаярыг барив­чил­сан тэр өдрөөс гадаа­дын хэвлэл, мэдээллийн агентлагууд мэдээлж, за­рим нь цагдаа нар гэр рүү нь дайран орж байгаа бичлэгийг нэг биш сайтад тавьжээ. Мэдээг ОХУ, АНУ, Ази, Европын олон хэвлэлд гаргаж, сайтуудад тавьжээ. Ихэнх нь үйл явдлын өрнөлийг мэдээл­сэн, зарим нь үнэлэлт дүг­нэлт өгөхийг оролдсон байдалтай байна.

Лицензийн хар сүүдэр

6-р сарын 21, 2012 Нийтлэгч:

Их Монгол улс бай­гуу­лагдсаны 800 жилийн ойг орон даяар тэмдэглэж байсан цагаас хойш зур­гаан жил өнгөрчээ. Гэвч тэр өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 50 гаруй хувийг эрх ба­ригчид лиценз нэрээр ху­ваан авч, харийнханд 70 хүртэл жилээр түрээслэх, худалдах эрх олгосон хуу­лийг хоёрхон хоногийн өмнө нь шинэчлэн баталс­ныг мэдэх хүн хөөрсөн олны дотор тун цөөхөн байлаа. 1924 оны анхны Үндсэн хуульд газрыг улсын өмч хэмээн тус­га­сан байсан учраас га­зартай холбоотой бүх ха­рилцааг төр дангаараа зохицуулах эрх мэдэлтэй байв. Харин ардчилсан засаг төр тогтсоноор энэ харилцаанд зарчмын өөрчлөлт орж, 1992 онд баталсан шинэ Үндсэн хуульд томьёолсноор “Газар ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гээд заачихсан юм.

Хамгийн эрт ажилдаа гарч, хамгийн орой ажлаасаа буудаг хүмүүс бол автобусны жолооч, кондукторууд байдаг. Тэдний төлөөлөл буюу “Автобус-1” орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газрын хамт олонтой нэгэн өглөөг Ерөнхий сайд С.Батболд хамт өнгөрүүлж, тэдний санал бодлыг сонсч, өнгөрсөн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн олон ажлуудын талаар яриа өрнүүллээ. Тэднийг ажилдаа гарахаас өмнө буюу өглөөний 5:50 минутад уулзалт болсон бөгөөд олон ажилчид компанийхаа үүдэнд Засгийн газрын тэргүүнээ угтан авсан юм. Мөн Ерөнхий эмч, ажиллагсадтай уулзаж өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, үр дүн нь бодит амьдралд хэрхэн мэдрэгдэж байгаа талаар өөрсдөөс нь сонслоо.

Эрик Хамрен /Швед/: Яг одоо бидэнд тун сонин мэдрэмж төрж байна. Өнөөдрийн ялалт манай багийн нөөц боломжийг илтгэлээ. Франц 23 тоглолт дараалах хожигдол хүлээгээгүй байсан. Хэрвээ бид тэмцээний эхнээс боломжоо ашигласан бол гэсэн бодол төрж байна. Одоо боломж олддог бол тэмцээнийг үргэлжлүүлмээр л байна. Гэхдээ энэ бол хөлбөмбөг ийм нөхцөл байдал үүсэх үе бишгүй л байдаг. Одоо бид Киевээс баяртай буцаж байна. Бид мэдээж сэтгэл дундуур байгаа ч амьдрал үргэлжилж байна. 2014 дэлхийн аваргад манай бүрэлдэхүүн хүчирхэг байх нь ойлгомжтой.

Говийн зэрэглээ гэж кино үзсэнээс хойш говь орж үзэх хүсэл төрж билээ. Тэр элсэн тал, тал газрын нар яаж жаргадаг бол гээд харж үзэх юм олон санагдаж билээ. Энэ бол эрт үеийн бодол. Өнгөрсөн лхагва гаригт Өмнийн цэнхэр говийг зорих боломж олдлоо. Тэр их элсэн талд бүтээн байгуулалт бий болсон гэх Өмнөговь аймгийн Хан-Богд сумын нутагт байрлах Оюутолгойг зорьсон юм. Өглөөний 09.00 цагтай уралдан уудам талд бүтээн байгуулалт өрнүүлж буй “Оюутолгой” компанийнхантай золголоо. Биднийг очиход салхитай жиндүүхэн байсан тул арай л нимгэн хувцасласандаа харамсав.

Оюутолгой залуусыг даллаж байна

2-р сарын 29, 2012 Нийтлэгч: