МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлээс…

“Лондон-2012” зуны олимп, паралимпийн XIV наадамд оролцох Мон­голын баг, тамирчдыг үдэх ёслол өнгөрсөн бямба га­ригт Сүхбаатарын талбайд болсон юм. Монголын тамирчдын баяр, олон ул­сын олимпийн өдөр дав­хацсан тэр өдөр болсон уг ёслол дэлхий нийтээр олим­поор амьсгалах цаг мөч хаяанд ирснийг мэд­рүүллээ.

Ашигт малтмалын газрын ирүүлсэн мэдээ­гээр манай улсад уул уурхайн хүчин төгөлдөр бүртгэлтэй 3692 тусгай зөвшөөрөл бий. Эзэмшигч компаниудын нэр нь ч тодорхой. Харин энэхүү жагсаалт хэр бодитой вэ гэдэгт эргэлзээ төрөхөөс аргагүй. Нэг хүнд уул уурхайн бизнес эрхлэх санаа төрөөд хөөцөлдсөөр байгаад тусгай зөвшөөрөл авч дөнгөнө. Харин түү­нийгээ ажиллуулах чадал нь хүрэхгүй болохоор хэн нэгэнд зарж орхино.

Дуучин Э.Амартүвшингийн мэргэжил нэгт гэргий Д.Туяатай ярилцлаа. Гэргийнхээ тухай Э.Амартүвшин нэгэн ярилцлагадаа “ Миний гаргаж буй амжилт, өнгөтэй өөдтэй яваа маань эхнэртэй минь холбоотой. Тэр хүний буянаар би өдий зэрэгтэй явна” гэж өгүүлсэн байсан.

Наадам хаяанд ирлээ. Хэдхэн хоногийн дараа хүчит бөхчүүд галдаа гарна. Бөхчүүдийн ихэнх нь улсын цол мөрөөдөж, бэлтгэлээ хийх нь дамжиггүй. Гэвч наадмын өмнөхөн цолны тухай бодох, эргэцүүлэх зүйл чамгүй хуримтлагджээ.

Гавьяат жүжигчин Э.Амартүвшин өчигдөр эх орондоо ирлээ. Онгоцноос буугаад урлагийн гэгээн сүм болсон театртаа ирсэн түүнийг анд нөхөд, ахан дүүс, Монголын ард түмний төлөөлөл болсон сэтгүүлчид халуун дотноор хүлээн авч талархал илэрхийлсэн юм. Хятадын “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд болсон Плачидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэрээр эх орныхоо нэрийг өндөрт өргөж, олон боломжийг нээгээд иржээ. Эр хонгор дуутай, нүдээрээ инээсэн, энгийн мөртлөө зангарагтай монгол эр хүн Э.Амартүвшинтэй ярилцлаа.

Уржигдраас “Хүний хөгжил сан”-гийн 23 мян­ган төгрөгийг банкуудаар тарааж эхэлсэн. Хугацаа­наасаа дөрөв хоногоор хоцорсон учир хүлээлт үүссэн байжээ.“Ка­пи­тал” банкны 915-р тооцоо­ны төвийн гадаа 200 гаруй хүн өглөөний 05 цагаас эхлэн дараалал үүсгэн хүлээжээ. Тэдний олонхи нь өндөр настан, нярай хүүхэдтэй, тэргэнцэртэй иргэд байсан юм. Иргэд болон банкны ажилчдын хооронд үл ойлголцол үүсч байлаа. Учир нь өнөөд­рөөс 670 мянган төгрөгийг олгоно гэж ойлгосон хүн олон байв. Иргэд энэ талаар ийнхүү ярьж байна.

ЭМШУИС-ийн багш, дэд профессор Н.Раднааханд Герман улсад харшлын эмчийн мэргэжил эзэмшиж улмаар Австри, Герман, Болгар, ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн туршлагатай эмч. Тэрээр харшлын эмчээр 25 жил ажиллаж байгаа бөгөөд өдгөө хүүхдийн харшлын эмч бэлтгэх ажилд хүчин зүтгэж, хүүхдийн эмч нарт энэ өвчний талаар хичээлийг зааж байна. Урин дулаан цаг ирж буй энэ үед ургамлын тоосонцрын харшил, нарны харшил эрс нэмэгддэг. Тиймээс энэ өвчний тухай Н.Раднааханд эмчээс асуулаа.

Тяньши корпораци монголд төлөөлөгчийн газраа нээж, салбаруудаа байгуулан үйл ажиллагаагаа явуулаад арван жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд эднийх 55 мянган дистрибьютертэй болсон байна. Мөн монгол­чуудыг эрүүлжүүлж, хөдөлмөрийн бүтээм­жийг нь нэмэгдүүлж, насыг нь уртасгасан гэх олон сайхан мэдээ дуулгалаа.

Лувсандашийн Амгалан гэх дайчин ший­дэмгий, ажил хэ­рэгч энэ эмэгтэй 192 мянга га­руй оршин суугчтай нийс­лэ­лийн нүүр царай болсон Баян­гол дүүрэг, их айлын эзэгтэй гэдэг бахархалтай боловч дааж давшгүй хүнд ачааг үүрсээр ирсэн. Эр­чүүдийн ч нуруу хотой­моор төрийн албанд Л.Амгалан хотойшгүй нугарш­гүй явсаар, итгэл хүлээлгэвэл шийдвэр гар­гагч бүсгүйчүүл хэрхэн амжилт гаргахыг ха­руулж чаджээ.