2012 оны УИХ болон НИТХ-ын хуралд анх удаа гадаад улсад амьдарч буй иргэдээсээ сонгуулийн санал хураалт авсан.

Нэр цэвэр, итгэл даах залуусаараа имижээ хийсэн ИЗНН-ынхан энэ удаагийн сонгуульд тойрогт ямар ч суудал авч чадсангүй.

УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Г.Уянга тойрогтоо нэгээр ялалт байгуулсан тухай сонгуулийн санал тоолох үеэс эхлэн дуулдав.

Д.Батцогт Ховдод яллаа

6-р сарын 29, 2012 Нийтлэгч:

Ховдын тойрогт МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн АНАТХ-ний тэргүүн Д.Батцогт, МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар ялалт байгуулсан нь тодорхой болжээ.

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг албан ёсоор зарлаагүй байна.

Орхоноос Л.Цог нэгээр гарчээ

6-р сарын 29, 2012 Нийтлэгч:

Орхон аймгийн хоёр мандатыг МАХН-МҮАН-ын “Шударга ёс”эвслээс нэр дэвшсэн Л.Цог, МАН-аас нэр дэвшсэн О.Содбилэг нар авчээ.

У.Хүрэлсүх хаачив?

6-р сарын 29, 2012 Нийтлэгч:

2012 оны сонгууль нэрээ сольсон МАН-ын тэр нэг Их хурал дээр У даргынх нь хэлсэн амлалтыг сануулах үр дүнг авчирч байна.

Ардчилсан нам ялалтаа зарласан даруйдаа нэгдүгээр тойрогт манай нэр дэвшигчид болох УИХ-ын гишүүн Н.Батбаяр, дэд сайд асан Б.Болор нар яллаа хэмээн мэдээлсэн.

Сонгуулийн дүн эцэслээгүй байгаа ч Ардчилсан нам, Монгол Ардын намынхан уралдан ялагчдаа зарлаж эхэллээ. Олон тойрогт эцсийн дүн гараагүй хэвээр байна. Гэвч тойргуудын ялагчдаа булаацалдсан АН, МАН-ын мэдээллүүд олон нийтийг бүр төөрөгдүүлж орхилоо.

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлээс…