Монголчуудын сэтгэхүйд “коллеж” бол дунд сургууль гэсэн хэвшмэл ойлголт байдаг.

“Gardasil” вакцин аюулгүй

11-р сарын 1, 2012 Нийтлэгч:

Манай улсад анх удаа дархлаажуулалтад шинээр нэвтрүүлж буй хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин буюу умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх тарилгыг өнгөрсөн хавраас эхлэн Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон нийслэлийн Баянгол, Багануур дүүргийн өсвөр насны охидод хийж эхлээд байгаа билээ. Уг вакцины талаар зарим эцэг, эхчүүд тодорхой мэдээлэлгүй байгаа бөгөөд зарим нь буруу ташаа мэдээлэл хүлээж авснаас эргэлзэж, тээнгэлзэхэд хүрээд байгаа юм.

БШУЯ-аас хүүхэд, багачуудын оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийх олон арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.

Хүн бүр урт насалж, эрүүл энх амьдрахыг хүс­дэг. Тэгвэл хүн төрөлхт­ний мөнхийн гэмээр энэ хүсэл мөрөөдлийг япон­чууд амьдрал ахуйдаа хэрэгжүүлж яваа гэвэл хэтрүүлэг болохгүй биз. Учир нь, дэлхийд хамгийн урт насалдаг улс орон бол япончууд. Тус улсад 100 насны босго давсан иргэ­дийн тоо бараг 37 мянга хүрсэн гэдгийг Япон улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн бай­даг. Япончуудын өндөр наслалт зөвхөн идэвхтэй амьдралтай холбоотой төдийгүй, хоол хүнстэй холбоотой гэдгийг судлаа­чид онцолдог. Тиймээс энэ удаа өндөр настнууд­даа зориулсан дараах зөв­лөгөөг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүх­дийн тасгийн эмч Д.Наран­гэрэл хүргэж байна.

Хилийн дээс алхаж, мэдлэг мэргэжлээ дээш­лүүлэх юмсан гэж боддог хүн бидний дунд цөөнгүй байдаг.

Урт наслахын нууц жор

10-р сарын 4, 2012 Нийтлэгч:

Хүн бүр урт наслахыг хүсдэг. Тэгвэл бид танд энэ удаа “Хүн бүрт 100 наслах боломж бий” гэдгийг дуулгах гэсэн юм. Учир нь “Урт наслахын нууц жор тун энгийн. Та тамхи татахгүй, архи уухгүй, дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллож чадвал 100 болон түүнээс дээш насалж болно” гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Энэ тухай зөвлөгөөг бид П.Н. Шастины нэрэмжит төв эмнэлгийн Элэг судлалын тасгийн ахлах зэргийн эмч Ч.Өлзийжаргалаас авлаа.

МУБИС нь анх 1951 онд Улсын Багшийн Институт нэртэйгээр байгуулагдаж, дөрвөн тэнхэм, найман багш, 200 гаруй оюутантай байсан гэдэг.

Тэтгэлэгт хөтөлбөр… Энэ бол залуусын байнга эрэлхийлж явдаг зүйлийн нэг. Яагаад гэвэл тэтгэлэг бол амжилтын төлөө тэмцэгсдэд л олддог боломж.

Элсэлтийн ерөнхий шалгалтад мэдлэг, оюунаа сорьсон 43 мянга гаруй залуус энэ сарын 1-нээс батламж хуудсаа гардаж авсан. Дүн, онооныхоо жагсаалт­­тай танилцсан зарим нь их, дээд сургуулиудын элсэл­тийн журамтай танилцаж байна.