Хэлсэн нь 800, хийсэн нь 25

6-р сарын 25, 2012 Нийтлэгч:

Манай улсад тогтворжуулалтын сан гэж бий. Төсвийн тогтвортой байдлыг хангах, улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хямралын үед зарцуулах нөөц хөрөнгийг тэнд байршуулдаг. Засгийн газрын мэдэлд байдаг ч сангийн мөнгийг дур мэдэн зарцуулах нь хуулиар хориотой.

“Урт нэртэй” хуулийн хэрэгжилт болон лиценз олголтын асуудлаар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Д.Ганболдтой ярилцлаа.

670 мянгыг хүлээсэн ч…

6-р сарын 21, 2012 Нийтлэгч:

Өвөө, эмээ, тэргэн­цэр­тэй иргэд өглөөнөөс эхлэн банкны үүд харуул­дав. Эх орны хишгээс үлд­сэн 670 мянган төгрөгөө авахаар иржээ. “Өнөөд­рөөс үлдэгдэл мөнгийг нь олгож эхэлнэ” хэмээн өнгөрсөн долоо хоногийн эхээр холбогдох газрууд нь мэдээлж байсан юм. Сон­гуулийн өмнө иргэдийг бухимдуулахгүй гэж ийн­хүү худал, үнэн нь мэ­дэгдэхгүй мэдээлэл цацаж байх хойгуур нь Засгийн газар Монгол банкинд их хэмжээний цаасан мөнгө хэвлэх захиалга өгсөн тухай яриа чих дэлсэв.

Дэлхийн нэгдүгээр дай­­ны дараа Америкт алдсан алтныхаа төлөө Европын улстөрчид болон санхүүчид юу ч хийхээс буцахгүй байсан тухай түүхэнд тэмдэглэн үлдээ­жээ. Учир нь алт бол хэдэн зууныг дамжсан ч үнэ цэнээ алддаггүй цорын ганц металл. Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн арил­жааны болон хад­га­ламжийн найдвартай хэ­рэг­сэл бөгөөд валютын үүрэг гүйцэтгэгч юм. Дэл­хийн улс орнууд гадаад валютын нөөц дэх алтны эзлэх хувиа өсгөхийг эр­мэлздэг нь үнэн билээ. Ингэснээр үнэ цэнийг нь хадгалах, ханшийн эрсдэ­лээс хамгаалж, улс орны санхүүгийн тогтворгүй байдлын үед ашиглахад бэлэн байлгадаг. Учир нь дэлхийн санхүүгийн зах зээлд аливаа тогтворгүй байдал үүсэхэд алтны үнэ өсдөг нь хууль гэлтэй.