“Аудитын чанар, үр өгөөжийг сайжруулах жил” болгон зарлалаа

2-р сарын 13, 2018 10:11 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 52
2-13-6

М.БААСАНДЭЛГЭР

УИХ-ын харъяа байгууллагууд болон бусад байгууллагын төсвийн ерөнхийлөн захи­рагч нарт хийх аудитын  нээлт өчигдөр Үндэсний аудитын газарт боллоо.

Нээлтэд АТГ, Хүний эрхийн үндэсний комисс, СЕХ, СЗХ, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, УИХ-ын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөл орол­цов. Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар энэ жил хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж, олон улсын стандартад заасны дагуу аудит хийх тухай зарим ажлын захидал, аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг гардуулж өгөв.

Төсвийн байнгын хорооны тогтоолын дагуу Үндэсний аудитын газар 2018 онд нийт 40 газар аудит гүйцэтгэхээр төлөвлөсний найм нь өмнөх оноос шилжин ирж буй, 32 нь 2018 онд шинээр гүйцэтгэх аудит багтжээ. Үүний дотор гүйцэтгэлийн  11 аудит, нийцлийн дөрөв, санхүүгийн 17 аудит байна. Аудитын дээд байгууллагуудын олон улсын стандартад заасны дагуу аудит хийлгэж буй байгууллагын удирдлагад аудитын нөхцлийн талаар буюу зорилго, хамрах хүрээ, шалгах зүйл, гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын талаар урьдчилан танилцуулах үүрэгтэй байна.

Харин санхүүгийн чиглэлээр төрийн аудитын байгууллага энэ онд 4417 төсвийн шууд захирагч, 129 төсөл хөтөлбөр, 992 тусгай сан, 111 төрийн өмчит аж ахуйн нэгж, 537 орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, 394 төсвийн төвлөрүүлэн захирагч, 54 төсвийн ерөнхийлөн захирагчийн зэрэг 6634 санхүүгийн тайланд баталгаажуулах аудит хийхээр төлөвлөжээ.

Мөн аудитын байгууллага хуулиар цаглабар нь тогтоогдсон дээрх санхүүгийн тайлангийн аудитыг хийхийн зэрэгцээ өөрийн нөөц бололцоонд тулгуурлан зарим шаардлагатай асуудлаар санхүүгийн аудит хийнэ. Энэ чиглэлээр Төрийн сангийн үйл ажиллагааны тогтолцоо, үр дүн сэдвээр улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар аудит хийхийн зэрэгцээ Төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээнд 2018 оны “Төсвийн тухай хуулийн хэрэгжилт”-ийн явцад санхүүгийн аудит хийхээр болжээ.

Төрийн аудитын бай­гууллагын үйл ажил­лагааны нэг гол чиглэл бол аливаа ажил үйлчилгээ явагдаж өнгөрсний дараа дүгнэх бус, явцын дунд хяналт хийж алдааг засах боломжийг олгох юм.  Энэ үүднээс төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, төсөл, хөтөлбөр, сангийн санхүүгийн үйл ажиллагаанд хийх завсрын аудитыг энэ оны IV улиралд хийхээр төлөвлөсөн байна. Ийнхүү завсрын аудит хийх нь тухайн жилийн санхүүгийн тайланд гарч болох алдаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ дараа онд хийг­дэх санхүүгийн тай­лангийн аудитын суурь үндсийг бүрдүүлж, хуу­лиар тогтоогдсон богино хугацаат аудитыг гүйцэтгэх боломжийг олгох давуу талтай байдаг ажээ.

Энэ үеэр Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Энэ оныг Үндэсний аудитын газраас “Аудитын чанар, үр өгөөжийг сайжруулах жил” болгох зорилт дэв­шүү­лэн ажиллаж эхэл­сэн. Мөн харъяа бай­гуул­лагуудын төсвийн захирагч нарыг хуулийн хуга­цаанд  2017 оны сан­хүүгийн тайлан, төс­вийн гүйцэтгэл, холбогдох баримт, материалыг аудитын байгууллагад хүр­гүүлж тайлагнах, ауди­торуудыг аудит хийх нөхцөл, боломжоор хангаж, төрийн аудитын бай­гууллагын өмнө хуулиар хүлээсэн үүргээ хэрэг­жүүлэхэд дэмжлэг үзүү­лэхийг уриалж байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Cialis Levitra Comment Viagra cialis no prescription Conseil Achat Cialis Internet

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Viagra Online Auktion Online Rx Canada buy generic cialis Achat Cialis Securise Commander Cialis Nolvadex Achat

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *