АТОЗ: Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэргийн хар жагсаалтад бүртгүүлнэ

4-р сарын 17, 2017 9:58 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй , Шуурхай Мэдээ Уншсан: 23
4-17-6х

Ч.ОЛДОХ

Оффшорын эсрэг хоёр дахь удаагийн тайван  жагсаал өнгөрсөн бямба гаригт Сүхбаатарын тал­байд болж 30 орчим  мянган хүн оролцов. Оффшорын эсрэг  нэгдсэн  хөдөлгөөн, Ард түмний Онц түр  зөвлөлийн хамтран зохион байгуулсан жагсаал суултаар үргэлжилж, санаачилсан 26, анхны 32 гэхчлэн иргэдийн тоо нэмэгдсээр байна. Гэсэн ч төр, засгийн шахалт, дээрээс үүрэг чиглэл авсан хууль хяналтынхны дарамт, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдлүүд байгаа учраас оффшорын эсрэг тэмцэгчид НҮБ-д хандана. Асуудлыг олон улсын анхааралд хүргэнэ  гэдгээ өчигдөр мэдэгдлээ.

Оффшорын эсрэг анх­ны жагсаалд /дөрөвдүгээр сарын 31-нд/ 30 гаруй мянган хүн оролцсон. Тэгвэл дараагийн  жаг­саалд оролцогчдын тоо өм­нөх хэмжээнд арай хүр­сэнгүй. Гэхдээ 30 мянга орчим хүн цугласан. Залуу­чууд цөөн, ихэвчлэн ах­мадууд, эмэгтэйчүүд,  тэтгэврийн насныхан ирж байсан юм. Хүмүүсийн идэвх яагаад саарав гэ­дэгт АТОЗ-ийн хийсэн судал­гаагаар жагсаалтай зэрэг­цүүлэн СТӨ-нд ур­лагийн тоглолт зохион бай­гуулж, иргэдэд үнэгүй билет тараасан. Дүүрэг, байгууллагуудад спортын тэмцээн, ойр орчмоо цэвэр­лэх тохижуулах зэрэг ажлыг төр, засгаас  зохион бай­гуулсан. Түүнчлэн за­рим их, дээд сургуулийн төг­сөгчдийн хонхны баяр давхацсан. Мөн Офф­шорын эсрэг хуулийг ба­талж, асуудлыг шийдэж бай­гаа мэтээр олон нийтэд суртал ухуулга хийсэн. Ингэснээр жагсаал, цуг­лаан хийх шаардлагагүй бол­лоо гэж иргэдийг төө­рөл­дүүлсэн. АТОЗ болон Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс гудамж, талбайд наасан зарлалыг 2000 төгрөг өгч хүн хөлслөн хуулж авсан гэсэн мэдээллүүд байна. Жагсаал суултаар үргэлж­лэх үеэр хүйтэн цементэн дээр эсгий дэвсэх гэсэн иргэдийг талбайгаас чирч гаргасан, эсгийг хураасан, зарим хүнийг Сүхбаатар дүүргийн цагдаа нар саа­туулж дарамталсан нь хү­ний эрхийг ноцтой зөрч­сөн үйлдлүүд гарч бай­гааг оролцогчид хэлж бай­сан юм. Энэ асууд­лаар хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатарын байр суурийг сонирхоход   “Мон­гол Улсын иргэн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах, аливаа гэмт үйлдэл, улс орны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа оффшор гэх мэт гэмт хэргийн эсрэг шаардлага тавихыг хорьж байгаа нь өөрөө шударга бус үйлдэл юм. Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байна” гэв.

Оффшорын эсрэг   тэм­цэл, жагсаал, цуглаа­ны талаар хэвлэл, мэдээл­лийн байгууллагууд мэдээ­лэхгүй байгаа. Үйл явд­лыг сурвалжлахаар тун цөө­хөн шударга сэтгүүлч, хэв­лэлийн мэдээллийн бай­гуул­лага л Сүхбаатарын тал­байд ирсэн. Олонх нь оффшорыг эсэр­гүүцэгч­дийг харлуулах, ард түм­нийг төөрөлдүүлсэн мэ­дээл­лийг цацаж байгаа. Үүнийг төр, засаг захиалж, хийж  байгаа. Өөрсдийн хууль бус үйлдэл, авлига, офф­шорт мөнгө нуусан,  угаа­сан гэмт хэргийг  нуун далдлахын тулд хэв­лэл, мэдээллийн байгуул­лагуудыг хүртэл худалдаад авчих­сан, дуу хоолойг нь хаа­чихсан. Иймд олон ул­сад хандахаас аргагүй байдалд хүрч байгаагаа оффшорыг эсэргүүцэгчид хэлж байсан юм. Энэ нөхцөл байдлын улмаас “АТОЗ” ТББ-аас НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт хандан “Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэргийн хар жагсаалтад бүртгэж өгнө үү” гэсэн албан хүсэлтийг илгээсэн байна. Албан бичигт “Монгол Улсын Их хурал Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Үн­дэс­тэн дамнасан зохион бай­гуулалттай гэмт хэр­гийн эсрэг НҮБ-ын кон­венцийг уландаа гиш­гэж, авлигачдаа хам­гаал­сан Оффшорын эс­рэг гэх хуулийг 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд баталлаа. Энэ хуу­лиар гурван сарын хуга­цаанд оффшор бүс болон га­даад улсад байгаа 17 тэр­бум ам.доллар, үл хөд­лөх хөрөнгийг нуун далд­лах замаар хуулийн өөр этгээдийн нэр дээр шил­жүүлэх шийдвэр гаргалаа. 17 тэрбум ам.долларын “мөнгө угаах” үйл ажил­лагаа явагдаж эхэлж байгаа тул энэ мөнгө олон улсын алан хядах үйл ажиллагаа, тер­роризм, зэвсгийн най­маа, хүний наймаа, хар там­хины наймаатай хол­богдож болзошгүй байгаад анхаарлаа хандуулж өгнө үү” гэжээ. Энэхүү ал­бан  бичгийнхээ хувийг Монгол Улсад суугаа АНУ, ИБУНВУ, ХБНГУ, Япон, ОХУ, БНХАУ-ын Элчин сайд нарт тус, тус хүргүүлсэн  байна.

Монголчууд аливаа сайн, муу үйлийг  “Даравч дал­дайж, булавч бултайна” гэж  ярилцдаг. Авлига, хээл хахууль, оффшорын  эсрэг иргэдийн тэмцэл ийнхүү төр, засгийн мэдэл, тэдний дарамтаас гарч олон улсын мэдэлд очлоо.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *