“АСЕМ” нэрээр хэрхэн тансаглав?

6-р сарын 5, 2018 9:01 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 21
6-5-5

Б.ТӨГС

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт “АСЕМ”-ыг зохион байгуулахдаа хэтэрхий үрэлгэн хандсаныг аудитаар тогтоогоод байна. Энэхүү уулзалтын ач холбогдол, үр дүнг тооцож дүгнээгүйгээр 395.7 тэрбум төгрө­гийг хяналтгүй зар­цуулчих­саныг Үндэсний аудитын газраас олон нийтэд мэдээлэв. Гадаад харилцааны яамнаас тухайн үедээ УИХ-аас батлан гаргасны дагуу улсын төсвөөс зарлагадсан 23.3 тэрбум төгрөгийг тайлагнасан боловч бусад эх үүсвэрээс санхүүжигдсэн орлого, зарцуулалтуудыг тай­лаг­наа­гүй, нэгтгэн дүгнээгүй бөгөөд ихэнх гүйцэтгэгчтэй шууд гэ­рээ байгуулж байсан нь ноцтой зөрчил болжээ.

Тодруулбал, тус үйл ажил­лагаанд нийт 395.7 тэрбум төгрөг зарцуулснаас 23 хувь буюу 90.9 тэрбумыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөс, 11.6 хувь буюу 46.1 тэрбум төгрөгийг төрийн өмчит аж ахуй нэгжийн өөрийн хөрөнгө, хандив, тусламжийн хөрөнгөөс, 65.4 хувь буюу 258.7 тэрбум төгрөг нь гадаад, дотоодын банкны зээлээс санхүүжүүлжээ. “АСЕМ”-тай холбоотой үрэлгэн зардлуудаас заримыг үзүүлье.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *