АСЕМ-д зориулан долоон төгөл байгуулна

3-р сарын 17, 2016 4:48 pm Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 64
4-1

Т.БАТСАЙХАН

Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газарт ажил ид ундарч байнаТэд АСЕМд зориулан хотынхоо гудамж талбайг, тохижуулах, цэцэрлэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юмЭнэ дагуу ямар ажил хийгдэж байгаа талаар сонирхлоо. АСЕМын зочид төлөөлөгчид байх долоон байрлалд төгөл байгуулахаар болжээ. Энэ нь зүгээр нэг модод суулгах биш ямар нэгэн утга агууламжтай, заримыг нь урлагийн бүтээл байдлаар хийхээр төлөвлөж байгаа юм. Энэхүү ажилд тус нийслэлээс 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Нийслэлийн 13 гудамж талбайд өнгө төрх нэмж мод тарихаас гадна хайс, хашлага, явган хүний замыг тохижуулахаар болсон. Мөн үүнд цэцэг тарих ажил багтаж байгаа. Энэ жил нэг наст цэцгийг өмнөх онуудаас гурав дахин багасгасан ба хотын томоохон замын гол уулзваруудад цэгэн маягаар тарих аж. Энэ жилийн хувьд гуравдугаар сарын 15-наас эхлэн хот тохижилтын ажлаа эхэллээ. Харин модыг дөрөвдүгээр сард тарихаар болсон уг нь тавдугаар сард тарих ёстой ч АСЕМын уулзалттай холбогдуулан мод тарих ажлыг наашлуулсан байна.

Г.Жамъянгүн, Гэндэнгийн нэрэмжит гудамж, Олимпийн гудамж, Чингисийн өргөн чөлөө, Их Монголын гудамж, Зайсан, Наадамчдын гудамж гэсэн долоон байрлалд ийнхүү төглийг байгуулах юмХөгширч, ургалт нь зогссон моддыг авч хоёр метр орчим өндөртэй цэцэглэдэг чимэглэлийн моднуудыг суулгах юм байнаҮүнд монос, хус, зэрлэг сарнай, нохойн хошуу, бүйлс гүйлс зэрэг багтаж байнаМөн зарим модыг ууттай хэлбэрээр байрлуулах гэж байгаа тухай тус газрын ногоон байгууламжийн хэлтсийн дарга Ч.Болдбаатар ярьлаа. Энэ нь мод суулгах боломжгүйдороо инженерийн шугам сүлжээтэй газарт ууттай хөрсөнд суулгасан моддыг  байрлуулах юм. Түүнийгээ шаардлагатай тохиолдолд эргүүлэн авах боломжтой ажээМөн хотыг цэцэгжүүлэх ажил ч энэ жил нэлээд хийгдэнэНэг настай цэцгийн тухайд иргэд хөрөнгө мөнгө их ордог хэмээн дургүй байдаг. Гэсэн ч нийслэлээс цэцэгжүүлэх ажилд энэ онд 200 гаруй тэрбум төгрөгийг  зарцуулахаар болсон билээ. Мөн Тасганы овоо, Хамбын овоо, Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажлыг эхлүүлжээТасганы овооны хувьд өнгөрсөн жил Дэлхийн банкны санхүүжилтээр Австралиас ургац сайтай хөрс авчран сольсон байнаТус цэцэрлэгт хүрээлэнг энэ ондоо багтан ашиглалтад бүрэн оруулахаар зорьж байгаа гэлээӨнгөрсөн жил нийслэлд дөрвөн цэцэрлэгт хүрээлэнг шинээр нээснээр нийслэлийн ногоон байгууламж 66 гагаар нэмэгдсэн тухай мэдээлэл байна. Харин энэ жил эдгээр хүрээлэнгүүдэд ургаж байгаа мод нэг бүрт анхаарах юмАСЕМын хуралд томоохон орнуудын зочид төлөөлөгчид ирнэТиймээс олон улсын стандартад нийцсэн байдлаар хотоо чимэглэх даалгаврыг Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар авчээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *