Арменид сөрөг хүчний удирдагч нь Ерөнхий сайд боллоо

5-р сарын 8, 2018 7:19 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 12
d1

Д.АРИУН

Армени улсын Үндэсний хуралд өнөөдөр /2018.05.08/ болсон санал хураалтаар сөрөг хүчний удирдагч Никола Пашиняныг Ерөнхий сайдаар сонголоо хэмээн РИА-Новости агентлаг мэдээллээ. Хоёр дахь шатны санал хураалтаар 59 санал авснаар тэрээр Ерөнхий сайдын суудалд суух болзлоо хангасан байна. Үүний өмнө тавдугаар сарын 1-нд болсон санал хураалтад  Пашиняныг Үндэсний хурлын 45 гишүүн дэмжсэн юм. Энэ удаад тус улсын Бүгд найрамдах нам болон Үндэсний хурал дахь гурван ч фракц түүнийг дэмжихээр болсон нь шаардлагатай байсан 53 саналыг давсан дэмжлэг авах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн Ерөнхийлөгч асан Серж Саргсяныг Ерөнхий сайдаар сонгогдсоныг эсэргүүцэн жагсаал цуглаан болж эхэлсэн. Никола Пашиняны тэргүүлсэн сөрөг хүчний эсэргүүцлийн энэ хөдөлгөөн Армени даяар өргөн дэмжлэг авч хүрээгээ тэлсэн учраас Серж Саргсян огцорсон билээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *