Аригаас бусад арилжааны банкууд найман хувийн зээлийг олгохгүй байна

8-р сарын 18, 2016 2:56 pm Нийтлэгч: Ангилал Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 58
oron-suuts

Ц.БАЯР

Шинэ засаг найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг зогсоочих вий гэсэн айдас иргэдийн дунд байсан. 2013 оноос хойш хэрэгжиж, олон гэр бүлийг орон сууцтай болгосон “Ипотекийн зээл”-ийн хөтөлбөрийг шинээр томилогдсон ерөнхий сайд эдийн засгийн талаар мэдээлэл хийх үеэрээ “Ипотекийн зээлийн хөтөлбөр”-ийг үргэлжлүүлнэ, хэрхэн үргэлжлүүлэх талаар судална гэдгээ хэлсэн нь сонгуулиас хойш сонссон ганц нааштай мэдээ байв. Тэрээр “Иргэдээс ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээг ихэсгэж өгөх, урьдчилгаа төлбөрийг багасгах, зээлийн хүүг бууруулах асуудлаар санал хүсэлт маш их ирдэг. Энэ бүх асуудлыг бодлогын хүрээнд дахин боловсруулна. Ямар ч байсан ипотекийн зээлийг зогсоохгүй. Монголбанкин дээр мөнгө хэвлэж эх үүсвэрийг цаашид шийдэх үү, байгаа боломжийн хүрээнд үргэлжлүүлэх үү гэдгийг Засгийн Газрын түвшинд шийднэ” хэмээн ярьсан. “Мөнгө хэвлэж эдийн засагт шахвал инфляци өсөж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш унана. Энэ бол яав ч зөв сонголт биш. Мөнгө хэвлэх нь иргэдийнхээ халааснаас сэмхэн хулгайлж эргүүлээд өөрт нь зээл болгон өгөөд дараа нь өөрсдөөр нь хэд нугалж төлүүлж буйгаас ялгаагүй үйлдэл” гэж эдийн засагчид сануулж байна. Гэвч өнөөдрийн байдлаар бодит байдал дээр Ариг банкаас өөр арилжааны банкууд найман хувийн хүүтэй зээлийг олгохгүй байна. Монгол банкны Ерөнхийлөгч шинээр томилогдсон тул  ирэх 9 дүгээр сар хүртэл зээл гаргахгүй байх талаар зөвлөсөн аж. Хэдийгээр банкууд зээлийн судалгаа хийж материалыг нь авч байгаа ч зээл гаргаагүй байна.

Эх сурвалж:www.zms.mn

 

Нийт: 4 Сэтгэгдэл

Buffee
2016 оны 12-р сарын 1

Great send. I was checking constantly this blog and I am impressed! Fantastically of use info predominantly the last carve up I thlsehtfuongus used for such in sequence a lot. I was looking in support of this particular info for a vastly extensive period. Show appreciation you and clear luck.

Deena
2016 оны 12-р сарын 1

Great ingthsi! That’s the answer we’ve been looking for.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *