Архинаас гаргах шинэ эм

10-р сарын 16, 2017 10:35 am Нийтлэгч: Ангилал Танин мэдэхүй , Энтертайнмэнт Уншсан: 28
Untitled-3

Г.АМАР

Латвийн Органик бодис нийлэгжүүлэх хүрээлэнгийн эрдэмтэд архины эсрэг шинэ эм гаргажээ.Энэхүү эм нь одоо хэрэглэж байгаа эмүүд шиг архинд дургүй болгох үйлчилгээгүй харин архины үүргийг гүйцэтгэх  эсрэг үйлчилгээтэй юм байна. Учир нь ургамлаас гаргаж авсан бодис тархинд архитай адил аз жаргалын гормон үүсгэдэг бөгөөд биенд элдэв элдэв сөрөг нөлөө үзүүлдэггүй гэнэ.Энэ эм нь архинаас хамаарах явдлыг багасгаж байгаа нь нэгэнт тогтоогдсон учир наркологийн эмч нар ихээхэн нааштай хандаж байгаа гэнэ. Хүн архинаас гарахын тулд гол нь өөрөө л хүчин чармайлт гаргах ёстой. Иймээс энэ бэлдмэлийг архинаас гаргах эм гэж нэрлэхгүй архинаас гарахад туслах бэлдмэл гэж нэрлэх нь зүйтэй гэж тус төслийн удирдагч Иварс Калвиньш мэдэгджээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *