Архангайгаас төрсөн дэлхийн од

10-р сарын 19, 2015 11:06 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 142
10-19-9h

Р.ОЮУН, Ч.ГАНТУЛГА

Нар хэвийж, салхи зөөлөн сэвэлзсэн намрын өдөр Хил хамгаалах ерөнхий газрын бэлтгэлийн заалыг зорьсон юм. Сүлжин ороох гэр хорооллын дундуур явсаар зорьсон газраа ирэхэд жижүүрийн ахлагч биднийг угтаж, заалны үүдэнд аваачлаа. Энд манай нийтлэлийн гол баатар бий. Амьдралынх нь ихэнх мөч энд өнгөрдөг учир, унаж босч, ялж ялагдаж явсан хөдөлмөрийнх нь үнэр, үнэ цэнэ үүднээс нь эхлээд үнэртэх шиг. 22 насандаа Лондонгийн олимпийн хүрэл медаль хүртэж, 25 насандаа дэлхийн хошой аварга болсон дэлхийн бөх Соронзонболдын Батцэцэгийн амьдралын хуудсыг хамтдаа сөхье.

10-19-9a1

Түүнийг ялагдах эрхгүй юм шиг  барилдаж,  алтан соёмбот далбаагаа намируулан омогшдог бөх гэдгээр нь олон хүн мэддэг. Харин энэ удаад бид эгэл жирийн амьдрал, бэлтгэлийнх нь нэг өдрийг сурвалжлахаар зорьсон нь энэ. Хил хамгаалахын зааланд 20 гаруй бөх гавьяат дасгалжуулагч З.Дүвчин багшийн удирдлага дор бэлтгэлээ хангаж байна. Тэд бэлтгэлийнхээ өмнө бие халаалт хийж, сагс тоглодог ажээ. Багш нь хүүхдүүдийнхээ тоглохыг хараад “Байнга бэлтгэл хийлгэх муу. Хааяа тоглож, чөлөөт цаг гаргаж өгөх нь чухал байдаг юм” гээд инээмсэглэсэн. Тамирчид баг болон хуваагдаж, ширүүн тоглолтыг эхлүүллээ. Манай нийтлэлийн баатар хурдан шалмаг хөдөлгөөнтэй, сэргэлэн юм. Түүний ахалсан баг ялж, энэ өдрийн бэлтгэл баяр хөөртэйгөөр эхэлсэн. Зааланд зөвхөн нэр алдартай, туршлагатай бөхчүүдээс гадна дөнгөж энэ спортод хөл тавьсан залуу бөхчүүд ч байна. Тэд туршлагатай тамирчидтай гар зөрүүлж, тэднээс сурч, дараагийн амжилтын буухиаг үргэлжлүүлэх нь илт. С.Батцэцэг ч ялгаагүй, залгамж халаа болсон дүү нартаа мэх зааж, тусалдаг ажээ. Ийнхүү бөхчүүд бэлтгэлээ хийж, багшаасаа зөвлөгөө авна. Эмэгтэй тамирчдын бэлтгэл хангагч нь эрчүүд. Эрэгтэй хүнтэй ноцолдож, түүнийг ялна гэдэг мэдээж хүнд даваа. Гэвч ялалт амархан ирдэггүй болохоор хөлсөө дуслуулан байж бэлтгэл хийх бүсгүйчүүдийг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрсөн юм. Эрчүүдтэй барилддаг нь учиртай юм байна. Илүү хүч тэнхээтэй, сэтгэлийн хатуужилтай болгохын тулд ийн бэлтгэл хийдэг ажээ. С.Батцэцэг ирэх сарын 24-26-нд болох Бакугийн Алтан гранприд бэлдээд завгүй байлаа.

ДЭЛХИЙН АВАРГАД ХЭН Ч ТАНИХГҮЙ ОХИН ОЧЖЭЭ

Тэрээр 2006 оноос хойш чөлөөт бөхөөр барилдаж байгаа аж. Энэ спортоор хичээллэх болсон шалтгаанаа 2006 онд оюутны дэлхийн аваргын тэмцээн Монголд болж байсныг үзээд барилдах хүсэл төрсөн гэж тайлбарласан юм. Ингээд Архангай аймгийн Хашаат сумынхаа Д.Дондов багшид шавь орох гээд очсон ч аваагүй аж. Тэрээр чөлөөт бөхийн спортод нэгэнт дурласан учир шарандаа дахин, дахин очсоор энэ спортод эргэлт буцалтгүйгээр хөл тавьжээ.

С.Батцэцэг анх аймгийн аваргын тэмцээнээс мөнгө, өсвөр үеийн Азийн аваргаас мөнгө, 2009 онд залуучууд, насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлээд “Замчин” клубт З.Дүвчин багшийн шавиар ирж, 2012 оноос одоог хүртэл “Хилчин” спорт хороонд харьяалагдаж байна. Үүнээс гадна 2008 онд залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Дохад болоход мөнгө, 2010 онд ОХУ-ын Москвад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны алтан медаль хүртсэн гээд түүний амжилтын буухиа урт.

Түүний хамгийн сүүлчийн бахдам амжилт бол саяхан АНУ-д болсон дэлхийн аваргын тэмцээн. Бидний яриа ч эндээс эхэлсэн юм. Монгол хүн бүхэн энэ өдөр түүний дээлийн захыг мушгиж суусан. С.Батцэцэг энэ барилдааны тухай “Японы бөхтэй анхнаасаа тооцоотой гарсан. Ямар ч байсан эхний үеийн эхний хагаст өрсөлдөгчөө харна гэсэн тактик баримталсан. Учир нь манай жингийн бөх солигдоод, өмнөх тамирчныг бодвол туршлага бага  бөхтэй учраа таарсан. Тиймээс багшийнхаа зөвлөснөөр, өөрийн бодсон барилдаанаа гаргаж чадсан” гэв. Соронзонболдын Батцэцэг гэсэн нэр анх 2010 оноос Монголд төдийгүй дэлхийд танигдаж эхэлсэн. Анх 2010 оны дэлхийн аваргад юу ч мэдэхгүй, туршлага бага, хэн ч танихгүй, жаахан охин монгол түмнийхээ итгэлийг өвөртлөөд дэлхийн аваргад өрсөлдөхөөр очжээ. Тухайн үед аварга болохыг мөрөөдөж байсан ч болчихно гэж зүүдлээ ч үгүй аж. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд, багшийнхаа заасны дагуу барилдсан нь түүнийг  том амжилтад хүргэсэн юм. Үүнээс хойш өөртөө дахин зорилго тавьж дахин аварга болохыг хүсч, мөрөөдөж бэлтгэл хийснийхээ үр шимийг тэр хүртэж, монголчуудынхаа итгэлийг дааж явна. С.Батцэцэг эдгээр амжилтынхаа үндсийг сэтгэлийн хаттай холбон тайлбарласан. Барилдахдаа сандралгүй тайван байж, өрсөлдөгчөө харж, мэдэрч барилдсан нь түүнд хошой аварга гэсэн эрхэм хүндтэй, хариуцлагатай алдрыг үүрч явах эрхийг олгожээ. Түүнээс хамгийн хүчтэй өрсөлдөгч хаанахын бөх байв гэхэд “Бөхийн спорт дэлхий даяар өргөн хөгжиж байна. Тиймээс энэ нь сайн гээд онцолж хэлэх хүн алга. Бүгдээрээ хүчтэй, өөрийн  онцлогтой болохоор тэр тамирчин миний өрсөлдөгч гэж хэлж болохгүй. Харин монгол бөхчүүд идэж хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн, эх орон, байгаль орчныхоо онцлогоос  шалтгаалаад ч тэр үү гаднын тамирчдыг бодвол бяртай байдаг. Мөн дасан зохицох чадвартай. Бид тэмцээнд  оролцохдоо махаа шуузлаад, гоймон, гурилаа эх орноосоо авч явдаг. Тэмцээний үед шөлтэй хоол хийж иднэ. Ялангуяа, жин хасч байгаа тамирчдад энэ бол жинхэнэ байгалийн амин дэм” гэв.

БАРИЛДДАГГҮЙ Ч БЯРТАЙ ХҮМҮҮС УДАМД НЬ БАЙЖЭЭ

Бидний яриа үүнээс цааш хүүхэд нас, эцэг эхийнх нь тухай дурсамжаар өрнөсөн юм. Анх түүнийг чөлөөт бөхөөр хичээллэхэд аав, ээж нь дургүйцээгүй аж. Харин ч охиноо дэмжиж, урам өгч байжээ. Охиноо энэ спортоор барилдаж болохыг, бүр амжилт гаргаж дэлхийд танигдсан бөх болох чадвартайг нь харсан аав ээжийнх нь алсын хараа худлаа байгаагүй. Тиймээс ч гэрийн ажлаас чөлөөлж зөвхөн бэлтгэлдээ анхаарлаа хандуулах боломжийг охиндоо өгчээ. С.Батцэцэгийн удамд бяртай, барилдаанч хүн олон байжээ. Үүний нэг нь улсын начин н.Ганхүү юм. Түүний аав ээж нь 50 гаруй насны хүмүүс. Өдгөө Архангай аймгийн Хашаат суманд ажиллаж, амьдарч байна. Тэд хүүхдүүддээ олон юм ярьдаггүй, аясаар нь өсгөжээ. Харин эрүүл саруул явж байвал болно гэж хэлдэг аж. С.Батцэцэг багадаа морь унадаг, эршүүд охин байсан бөгөөд гэрийн ажилд бараг оролцдоггүй байж. Учир нь эцэг эхээс тавуулаа. Хоёр ах, нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй. Балчир байхын их сахилгагүй, эрэгтэй хүүхдүүдтэй л тоглоно. Бага ангид байхад нь багш нь ном их уншуулдаг байсан болохоор монгол хэлнийхээ хичээлд жаахан дургүй. Харин тоо, англи, япон хэл их сонирхдог байж. Дунд сургуулиа сумандаа дүүргэчихээд Багшийн дээдийн оюутан болж хотод хөл тавиад, Япон хэлний ангид элсэн оржээ. Барилдахын хажуугаар хичээлдээ явах хэцүү байсан болохоор нэг сар яваад сургуулиа орхисон байна. Харин одоо ШУТИС-ийн Байгалийн ухаан, хүмүүнлэгийн сургуульд санхүү, менежментийн ангид сурч байгаа аж.

Эмэгтэй тамирчдын бэлтгэл хангагч нь эрчүүд.

ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧНЫ ЗОРИЛГО ТОДОРХОЙ БАЙДАГ

2016 оны олимп хаяанд тулсан энэ үед түүнтэй уулзаж, ярилцсан нь учиртай. С.Батцэцэгт дэлхийн аваргын медалиа олимпийн аваргаар солих хүч бий. Өөрөө ч үүнийг эрхэм зорилгынхоо нэг болгосноо ярьсан. Олимпод улс бүрийн шилдэг тамирчид хүч үзнэ. Тэрээр 2012 оны олимпийн тухай “Олимпоос хүрэл медаль авахад сайхан байсан. Хэдийгээр түрүүлнэ гэсэн зорилго тавьсан ч хүрэл медаль авсан. Гэхдээ түрүүлсэн юм шиг баяртай байсан шүү. Медалийн тавцангаас буухад тэнд байсан Монголын үзэгчид, багш нар, чөлөөт бөхийн холбооны удирдлагууд, гэр бүлийнхэн баяр хүргэхэд сэтгэл их хөдөлж байлаа” гэсэн юм.

2010 оны ДАШТ болоход нь мэргэжлийн сүмогийн 68 дахь аварга Д.Дагвадорж түүнд баяр хүргэж, баруун мөрөн дээрээ суулгаж байсан. Энэ талаар Батцэцэгээс асуухад “Шагналын тавцан дээрээс баяр хүргээд аварга мөрөн дээрээ өргөсөн нь гэнэтийн юм болсон. Ингэнэ гэж огт бодоогүй байсан” гэв. Мөн сая болсон дэлхийн аваргаас хошой алтан медалиа авахад ахлах дасгалжуулагч нь түүнийг хүзүүн дээрээ суулгаж хүндлэл үзүүлсэн. Дэлхийн хэмжээний бөх болсноос хойш түүний амьдралд олон өөрчлөлт гарчээ. Түүнийг гадуур явж байхад хүмүүс хараад “Хошой аварга Батцэцэг явж байна” гэдэг. Бас хүүхдүүд “Дэлхийн аварга эгч явж байна, та мөн тийм ээ” гэж асуудаг аж. Харин гэнэн багын Батцэцэгээс дэлхийн аварга Батцэцэг болоход өөрчлөгдөөгүй үлдсэн зүйл бол түүний зан чанар. Тэрээр 10 жилийн өмнө хэн байсан, одоо ч түүгээрээ байгаа гэж өөрийгөө тодорхойлсон юм.

БАГШИЙН ҮГНЭЭС ИХ ЗҮЙЛ ШАЛТГААЛДАГ

Дэлхийн хошой аваргын амжилт багштай нь салшгүй холбоотой. Анх бөх гэдгийг мэдрүүлсэн анхны багш, өнөөдрийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчид нь түүний амжилтын хамгийн том ар тал. Анх тэмцээний үеэр алдаа гаргахад багш нар нь загнахад уйлдаг байжээ. Тухайн үед хүний үгийг хүлээж авах чадвар муутай байсан гэнэ. Харин үүнийг ажсан багш нь барилдааны дараа “Чи ингэх ёстой байсан” гээд алдааг нь хэлж өгдөг болж. Тэрээр “Багш гэдэг их хэцүү ажил шиг санагддаг. Тамирчдынхаа онцлогт тааруулж бэлтгэл, сургуулилт хийлгэж, мэх техникээ заана. Багш нараасаа олон зүйлийг сурч, мэдэж авдаг болохоор их хайрладаг гэж байв. Түүнийг хамгийн их дэмжиж, их спортоос гадна амьдрал гэдэг том далайг туулахад нь түшиг тулгуур болдог хүн нь гавьяат дасгалжуулагч З.Дүвчин багш. Тиймээс багшийнхаа тухай ярихдаа түүний нүдэнд инээмсэглэл тодорч, дууных нь өнгө огцом өөрчлөгдөж байсан юм. Дэлхийн хэмжээний тэмцээн их хариуцлага шаарддаг учир дасгалжуулагч, багш нар нь их бухимддаг аж. Учир нь нэг тамирчин дэвжээнээс буухад дараагийнх нь тамирчин гардаг. Тиймээс багш нарт амсхийх зав олддоггүй. Энэ үедээ уурлаж, загнах нь элбэг. Харин З.Дүвчин багш шавиа дэвжээн дээр нь зэмлэхдээ муухай үг хэзээ ч хэрэглэдэггүй гэсэн. Үүнтэйгээ адилхан магтаалын үгээр ч булдаггүй нэгэн аж. Тэрээр “Миний охин сайн байна” л гэдэг гэсэн. Багшийнх нь энэ л үг С.Батцэцэгт хангалттай.  Тэрээр зорилгодоо хүрээгүй, тэмцээнд ялагдсан үедээ багшдаа хандах дуртай. Тухайн үед багш нь түүнд урам өгч “Чи энэ мэхийг ингэж хий. Тэр тэмцээнд тэгж оролцох ёстой шүү” гээд чин сэтгэлээсээ зөвлөнө. Багшийнхаа тэр үгийг сонсоод өнөөх сэтгэлээр унасан бүсгүй маань дахин бэлтгэлээ хийж, өөрийгөө хурцалдаг байна. С.Батцэцэг багшийнхаа тухай цааш нь “Багш маань бидэнтэй хамт байх дуртай. Тиймээс байнга хамт байхыг хичээдэг. Бөхөөс гадна амьдралын олон зүйлд сургаж байна” гэсэн юм. Тамирчин хүний амьдрал хэцүү. Жаргал зовлонгийн аль нь ч тохиолдсон бэлтгэл сургуулилтаа орхих эрх тэдэнд байдаггүй. Саяын дэлхийн аваргад явахын өмнөхөн түүний өвөө өөд болжээ. Тэрээр өвөө эмээ дээрээ өссөн болохоор жаахан хэцүү байж. Энэ үед багш нь бүх зүйлийг хэлж, тайтгаруулаад сэтгэлээр их дэмжсэн аж. Үүнийг ярихдаа тэрээр спорт дэндүү хатуу чанга гээд хэсэгхэн хугацаанд дуугаа хураасан юм. Багшийнхаа ачаар тэр дэлхийн аварга болж чаджээ. Багш нь шавь нартаа хууч дурсамж их ярьж өгдөг аж. З.Дүвчин багш “Тамирчид амжилт гаргавал амьдралын нөөц бололцоог төрөөс, хувийн пүүс компаниуд хангаж өгдөг болж. Тухайлбал, төрөөс дэлхий, олимпоос медаль авбал урамшуулал өгдөг болсон нь сайхан юм. Энэ бол амьдралын баталгаа. Та нарын минь үед ийм хангамж гарсан нь сайхан. Тиймээс залуучууд, хүүхдүүд спортоор хичээллэх хэрэгтэй” гэж ярьсан тухай С.Батцэцэг бидэнд хуучилсан юм.

“БИ СПОРТОО ОРХИЁ. ЧИ БЭЛТГЭЛЭЭ ХИЙ”

Гавьяат тамир­чин маань хань М.Бат­баатартайгаа З.Дүвчин багшийн удирдлага дор хамтран бэлтгэл хийх болсноор танилцсан гэдэг. С.Батцэцэгийг эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахад ханийнх нь ач тус их. Хоёулаа бэлтгэл гээд явчихаар ар гэрийн ажил орхигдоно. Тиймээс нэг нь ар гэр, амьдралаа, нөгөөх нь спортоо хөөх хариуцлагатай сонголт тэдний өмнө тулж ирж. Тухайн үед хань нь зөв шийдвэр гаргаж, спортоо орхин С.Батцэцэг үргэлжлүүлэн бэлтгэлдээ оржээ. Түүнээс нөхөр тань өөрийг чинь спортоосоо татгалз гэсэн бол яах байсан бэ гэж асуухад “Би болихгүй гэх байсан байх. Учир нь багаасаа гэрийн ажилд муу. Одоо ч нөхөр маань гэрийнхээ асуудлыг шийддэг. Аягүй бол өөдөөс нь чи өөрөө боль гэх байсан. Намайг тэгж хэлнэ гэж мэдээд шийдвэрээ гаргасан байх” гэв. Залуу хосуудад хааяа маргалдах тохиолдол гардаг ч нөхөр нь ихэвчлэн буулт хийдэг гэсэн. Тэрээр өөрийгөө нэлээд шударга талдаа гэв. Хэлэх гэснээ хэлчихдэг ч, хүлээцтэй хандах зүйлдээ тэвчээр гаргаж чаддаг гэсэн. Тийм болохоор аваргын хань нь түүнийг байгаагаар нь хайрладаг ажээ. Хосууд чөлөөт цагаараа кино үзэх дуртай гэсэн. Харин гавьяат маань өрөвчхөн сэтгэлтэй учир сэтгэл хөдөлгөсөн кино үзээд уйлчихдаг ажээ. Түүнээс “Та хэр шуналтай хүн бэ” гэвэл “Би шуналгүй байх. Хэрэв шуналтай байсан бол өдийд дансандаа их мөнгөтэй, хурааж хуримтлуулсан зүйл ихтэй байх байлгүй. Би олсон юмаа олонтойгоо хуваагаад л дуусдаг” гэлээ.

25-ТАЙ ДЭД ХУРАНДАА

Дэлхийн хэмжээний тамирчинд бусад улс орнууд мөнгө амлаж өөрийнхөө нэрийн өмнөөс барилдах санал тавих тохиолдол бий. С.Батцэцэгт ч тийм зүйл тохиолджээ. Гэвч өнөөдрийг хүртэл Монголдоо амьдарч, эх орныхоо нэрээр барилдчихаад, урваж шарвах бодол түүнд байгаагүй аж. Харин ч өнөөдрийн амьдрал, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун явдаг нэгэн юм. Тэрээр Хил хамгаалах ерөнхий газарт тамирчин, дасгалжуулагч хийдэг бөгөөд дэд хурандаа цолтой. 2010 онд тус байгууллагад харьяалагдах болсноор цэргийн хүн болжээ. Үргэлж бэлтгэл сур­­гуулилт хийх болол­цоо­гоор хангаж өгдөг хамт олондоо манай сони­ноор дамжуулаад баярласан сэтгэлээ илэр­хийлсэн юм. Хил хамгаалах байгууллагад ажиллахын зэрэгцээ Үндэсний хөрөнгө оруу­лалтын банкинд давхар ажилладаг юм байна. Тэмцээнд явах зардлыг нь энэ банкнаас гаргаж өгдөг гэсэн.

Өдөр бүрийн бэлтгэлийнх нь нэг чухал үе нь сагсан бөмбөг тоглох байдаг.

ДУУГ ДУТУУ ДУУЛАХ ДУРГҮЙ

С.Батцэцэг салбар салбарын олон найзтай. Тэдэнтэйгээ хааяа уулзаж дуулах дуртай гэсэн. Харин дуулсан дуугаа дутуу орхих дургүй нэгэн аж. Эмэгтэй хүн болохоор дэлгүүр хэсэх ч дуртай. Дэлгүүрт ороод өөрт нь таалагдсан гутлаа заавал авдаг. Түүний гутлын ихэнх нь өсгийтэй ажээ. Зун бэлтгэлд явахаар авсан гутлаа өмсч амжаагүй байтал загвар, улирал нь дуусдаг гэв. Тэрээр гоо сайхныхаа тухай “Барилддаг гэхээр хүмүүс бүдүүн, эрэгтэй хүн шиг гэж ойлгодог юм шиг ээ. Гэтэл тийм биш. Эмэгтэй хүн юм чинь бүсгүйчүүдийн сонирхдог, зүүдгийг л хэрэглэдэг. Нүүрэндээ Солонгосын “Си Си” брэндийн бүтээгдэхүүн хэ­рэглэдэг. Хөлсний харшилтай боло­хоор “Меракел” гоо сайхны салоноор үйлчлүүлдэг юм байна. 25 насандаа баймгүй амжилтын эзэн болсон ч эгэл жирийн ээж аавын охин, гэрийн эзэгтэй С.Батцэцэгийн тухай өгүүлэх энэ удаагийн нийтлэлээ энд хүрээд өндөрлүүлье. Олон жил дэлхийн дэвжээнд босоо байж, Монголын ард түмнээ баярлуулж явахыг уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 22 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Natural A Propecia Cialis Online Prices Cialis 5mg Avaliable On Line Purchase

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Que Es Cialis Levitra cialis Cialis Kaufen Pl

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Sulfa Drugs Cephalexin Categories cialis price Baclofen

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

Zithromax Group B Strep viagra online Cialis Jeune Homme

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Profesionalviagra viagra Viagra Funziona Veramente

LarCisk
2017 оны 9-р сарын 28

Tadalafil Generika Online Kaufen online pharmacy Want To Buy Isotretinoin Wigan Cialis 2.5 Mg Price Claritin

LarCisk
2017 оны 10-р сарын 5

Propecia Generique cialis Overnight Lavitra

LarCisk
2017 оны 10-р сарын 7

Xenical Sans Ordonnance Belgique Propecia Generico En Madrid viagra Viagra Deutschland Shop 5mg Cialis From India

LarCisk
2017 оны 10-р сарын 8

Preise Cialis Angebote viagra online pharmacy Viagra Levitra Cialis Viagra 100mg Price Propecia Ritenzione Idrica

LarCisk
2017 оны 10-р сарын 11

Canada Orlistat Otc levitra for sale online Cialis For Sale Without Prescription Purchase Trazodone Online Cialis Generika Gefahrlich

LarCisk
2017 оны 10-р сарын 14

Amoxicilline Posologie Stomatologie viagra prescription Achat Vrai Cialis Will Keflex Treat Mrsa Cialis 20mg France

LarCisk
2017 оны 10-р сарын 17

Cialis Dosi Consigliate Amoxicillin Maximum Dose viagra Medroxy Pills Store Visa Accepted Kirklees Online Viagra With Out A Prescription Zestoretic Without Script

LarCisk
2017 оны 10-р сарын 23

Farmaco Cialis Tadalafil Online Pharmacy India viagra Propecia Es Malo Cephalexin Hydrochloride

LarCisk
2017 оны 10-р сарын 25

Dutasteride Best Website Find Cialis Prezzo Online Come Si Acquista Viagra In Farmacia levitra billig Pillole Di Sconto Globali Cialis Ohne Rezept Ausland

LarCisk
2017 оны 10-р сарын 29

Levitra 10 Mg Controindicazioni Generic Quality And Viagra Amoxicillin 500 Dosage viagra Overnight Prescription Antibiotics Online Accutane Forum

LarCisk
2017 оны 11-р сарын 2

Cialis Comprar Mejor Precio Propecia Ingredients buy viagra Sibutramina And Amoxil Levitra Maker Amoxicillin Potassium Clavu Tab 500mg

LarCisk
2017 оны 11-р сарын 3

Tadacip Online Kaufen viagra Buy Generic Cialis Fast Free Shipment Tadalafil Nedir Prix Du Tadalis Sx Pfizer

LarCisk
2017 оны 11-р сарын 17

Viagra O Cialis Acheter Du Vrai Propecia Sur Internet viagra Viagra 100 Wiki Dessin Anime Levitra 20

LarCisk
2017 оны 11-р сарын 30

Best On Line Deals Viagra Vente Cialis Sans Ordonnance Prevacid Online Pharmacy viagra online pharmacy Propecia Male Fertility Baldness

LarCisk
2017 оны 11-р сарын 30

5 Mg Cialis Online viagra cialis Viagra For Cheap Propecia Tabla Buy Paxil On Line

EveDalo
2018 оны 2-р сарын 22

Where To Order Amoxicilina Bacterial Infections In Internet Cephalexin And Itp Achat Kamagra Super Active 25 Mg cialis Vente Legale De Kamagra Comprar Cialis Online Andorra Viagra En Mujeres

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Meds Without Perscription Canadian Pharmacuticals Generic Viagra Preisvergleich Cialis Bestellen buy generic cialis Price Comparison Propecia Finasteride For Sale Macrobid Medication Visa Overseas How To Buy Hydrochlorothiazide

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *