Архангайд шилдэг 10 шатарчныг шалгаруулна

5-р сарын 21, 2018 10:39 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 30
32932591_2063601900565499_486459386198228992_n

Х.ОЮУНБОЛД

Монголын шатрын холбоо, Архангай аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулж буй Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн Архангай аймгийн Цэцэрлэг хотод эхэллээ. Нээлтэд Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг даргын орлогч Б.Болормаа, МШХ-ны ерөнхийлөгч Ц.Сайн­баяр, гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, дэд ерөн­хийлөгч, хошууч гене­рал Б.Баярмагнай, “Алдар” спорт хорооны дарга, гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, МШХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Түмэнбаяр, УЗГ Г.Баатар, ЕНБД Б.Наран­баатар тэргүүтэй оюуны спортыг дэмжигчид бо­лон нутгийн ир­гэдийн төлөөлөл оролц­сон юм. Мөн шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр тэмцээнийг зо­хион байгуулахад хамт­ран оролцож байгаа бай­гуул­лагууд болон ивээн тэтгэсэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн  нарт талархаж байгаагаа илэр­хийллээ. Тэрээр энэ тэмцээний онцлог нь Гүрж улсын Батуми хо­тод есдүгээр сард бо­лох дэлхийн аварга шал­га­руулах шатрын 43 дахь олим­пиа­дад Монгол Улсаа төлөөлөн оролцох  шил­дэг 10 тамирчныг шалга­руу­лах зорилготой аж. Үүнээс гадна Дэлхийн шатрын холбооны зөв­лөлийн гишүүн Жэйми Кэнмури дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчийн мэндчилгээг дамжуулсан юм. Мөн энэ тэмцээнээс ирээ­дүйн дэлхийн аварга төрнө гэдэгт ит­гэж байгаагаа тэрээр онц­лоод бүх тамирчинд ам­­­­жилт хүслээ. Энэ үеэр биеийн тамир, спор­­т­ыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан Архангай аймгаас төрсөн спортын  зүтгэлтнүүд, шилдэг тамирчдад шагнал гардуулсан юм. Тэднийг Биеийн тамир, спортын газрын хүндэт тэмдэг, спортын Алдар одон, Монгол Улсын спортын мастер болон дэд мастер цол тэмдгээр шагнав. Та­мирчдыг төлөөлж олон улсын мастер Т.Батчимэг үг хэллээ. Монгол Улсад явагддаг бусад тэмцээнээс ялгагдах онцлог нь цахим орчинд шууд дамжуулан үзүүлснээр олон улсад цацагдаж байгаагаараа онцлог байв. Нээлтийн ажил­лагааны эхний нүү­длийг тэмцээнд орол­цогч эмэгтэй тамирч­даас хамгийн ахмад нь болох Б.Анхчимэг, хам­гийн залуу тамирчин Г.Халиунаа, эрэгтэй­чүү­­дээс Б.Баярмандах, Г.Амар­түвшин МШХ-ны ерөнхий­лөгч Ц.Сайнбаяр, Г.Өсөхбаяр аварга, Олон улсын шүүгч, Дэлхийн шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Жэйми Кэнмури нартай нүүснээр тэмцээн эхэллээ. Энэ үеэр Монгол Улсын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Архангай аймгийн Засаг даргын ор­логч Б.Болормаа нар тэм­цээний талаар сэт­гэгдлээ хуваалцсан юм. Монголын шатрын хол­бооноос ач холбогдол өгч мэргэжлийн багш нараар ерөнхий боловс­ролын бо­лон цэцэрлэгийн багш нарт шатар  хэрхэн тог­лох, шүүх талаар хичээл орно. Энэ  нь аймгийн Засаг дарга ажлын мөрийн хөтөл­­бөртөө оруулсан шатрын спортыг аймагтаа хөг­­жүүлнэ гэсэн зорилтыг бие­­лүү­­лэхэд нэмэр болно хэ­мээн онцолсон юм. Зургаа дахь жилдээ тэм­­цээнд оролцож бай­гаа спортын мастер Б.Гал­мандах “Тэмцээнд их бэлд­сэн. Оролцож байгаа бу­сад тамирчин гур­ван шатны сонгон шалга­руу­­лалтаас гарч ирсэн хүчтэй залуус гэж харж байна” гэв. Мөн Дэлхийн шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Жэйми Кэнмури  улсын аварга шал­гаруулах тэмцээн хөдөө орон нутагт болж байгаа ч  олон улсын төв­шинд ойртсон, зохион бай­гуу­лалт сайтай байна. Эрэгтэй та­мир­чид маш хүчтэй байна. Эмэгтэйчүүдийн хувьд ч чансаа өндөртэй, чад­вартай тамирчин олон байгаа бо­лохоор тэм­цээний дүнгийн талаар урьд­чилан хэлэхэд хэцүү байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *