Архангайд дөрвөн ялагчтай болов уу?

6-р сарын 29, 2012 1:08 pm Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 381

Ардчилсан нам ялалтаа зарласан даруйдаа нэгдүгээр тойрогт манай нэр дэвшигчид болох УИХ-ын гишүүн Н.Батбаяр, дэд сайд асан Б.Болор нар яллаа хэмээн мэдээлсэн.  Гэтэл Ардын намынхан мөн л манай намын нэр дэвшигчид болох Ж.Мөнхбат, Ё.Баатархуяг нар ялалт байгууллаа хэмээн зарлах боллоо. Уг нь Архангай аймаг хоёр мандаттай, хоёр л ялагчтай байх ёстой. Гэтэл Ардын нам, МАН-ын аль аль нь энэ тойрогт ялсан хэмээн итгэл төгс мэдээлэх болов. Уг нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Н.Удвал, Б.Цогтгэрэл нарын ч рейтинг өндөр байсан юм. Тэгэхээр намуудын аль ялагчид нь итгэх вэ?

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *