Аргентины шигшээ хэсгээсээ шалгарах уу

6-р сарын 26, 2018 5:26 pm Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 25
36301808_2089186828007006_8529883652052484096_n

Х.ОЮУНБОЛД

Өнөөдөр D хэсэгт багтсан  Перу, Австралитай, Аргентин Нигерийн шигшээтэй тоглоно. Хэдийгээр Перугийн шигшээ энэ удаагийн ДАШТ-д хоёр дараалан хожигдоод байгаа ч Австралийн шигшээг хожвол тоглолтоо цааш үргэлжлүүлэх боломжтой. Энэ талаар  Манчестер Юнитед багийн  дасгалжуулагч Жозе Моуринью хоёр өөр соёл, ёс заншилтай энэ хоёр багийн тоглолт сонирхолтой болно гэж бодож байна гэжээ. Харин ДАШТ эхэлснээс аз муутай яваа Аргентины шигшээ баг Нигерийн багийг хожиж байж дараагийн шатанд шалгарах боломжтой болно. Гэхдээ энэ нь  ДАШТ-д чанга тоглолт үзүүлж байгаа Исланд Хорватын багийн тоглолтын үр дүнгээс хамаарах юм. Аргентины шигшээгийн  тоглогч Хавьер Маскерано багийнхаа тоглогчиддоо тэмцээний сүүлийн өдөр хүртэл итгэсээр байх болно. Учир нь эдний ихэнх нь намайг  хөлбөмбөгийн  гурван ДАШТ-ийн хаалтын тоглолтод хүргэсэн гэж нэг хэвлэлийн хурлын үеэр ярьжээ. Мөн шөвгийн наймд үлдэх магадлалтай багийн нэг гэж бодож байна гэв. Харин Нигерийн шигшээгийн герман дасгалжуулагч Гернот Рор  хөлбөмбөгт нигүүлсэл, хайр энэрэл гэж байдаггүй. Иймээс Аргентинтай хийх тоглолт тэдний гол тоглогч Леонель Мессигийн хувьд ДАШТ-д  тоглох  сүүлийн тоглолт нь байсан ч хамаагүй  хожихын төлөө тоглоно  гэж ярьсан байна. Тэрээр “Бид түүгээр бахархдаг, бүгд бахархдаг. Мөн би болон миний тоглогчид ч гэсэн. Гэхдээ гол асуудал бол одоо бидний хувьд түүний сүүлийн ДАШТ байх нь чухал биш. Бид зөвхөн хэсгээсээ шалгарах нь чухал. Бид энд Мессиг яаж тоглодгийг харах гэж ирээгүй. Зөвхөн амжилтад хүрэх гэж ирсэн хэмээн онцлов. “Marca” сайтад бичсэнээр Гернот Рорын хувьд D хэсэгт багтсан Аргентины шигшээгийн төгсгөл, супер бүргэдүүд  дараагийн шатанд шалгарах магадлал байна гэж ярьсан байна. Бид мэргэжлийн тоглогчид, өөдрөг байгаагаас гадна  миний тоглогчид өлсгөлөн байгааг би мэдэрч байна гэж ярьжээ.  Түүнчлэн Аргентины баг сайн болохыг хүлээн зөвшөөрөөд тэдний багийн хувьд хүчтэй өрсөлдөгч.  Аргентины баг дэлхийн хөлбөмбөгийн шигшээ багийн эхний 10-ын тоонд багтдаг. Харин манай баг шилдэг багийн жагсаалтын 49 –т бичигддэг гэжээ.

 Эх сурвалж argentina.as.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *