“Аргальхүү төсөл” сэтгэцийн эмгэгийг эмчилнэ

5-р сарын 30, 2018 5:24 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 30
34106544_1631309013573047_3602067055429287936_n (1)

 Б.Туул

“Монгол ньюс” мэдээллийн төвд СЭМҮТ-ийн хамт олноос “Аргальхүү төсөл”-ийг албан ёсоор эхлүүлж байгаа талаар мэдээллээ. Төслөөр дамжуулан сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг түгээн дэлгэрүүлснээр хүүхэд, өсвөр үеийнхэнд ихэвчлэн тохиолддог сэтгэцийн эмгэг, тулгамдсан асуудалд хандах  иргэдийн хандлагыг өөрчлөх зорилготой гэдгийг эмч нар хэлж байга. Уг төслийг “Бусдыг ойлгоё-Хүлээн зөвшөөрье” гэсэн уриатайгаар тавдугаар сарын 30-ны өдрөөс урт хугацаагаар СЭМҮТ-өөс албан ёсоор эхлүүлж байгаа аж. Энэ ажлын хүрээнд  хүүхэд, өсвөр үеийнхэнд тохиолддог эмгэгүүдээр цуврал комик гаргахаар төлөвлөжээ. Төслийн эхний танилцуулга болох “Аутизм гэж юу вэ?” комикоо олон нийтийн хүртээл болгоход бэлэн болжээ. Цаашид  “Хэт хөдөлгөөнтөх, анхаарал дутмагших эмгэг”, “Цахим донтолт”, “Булчин татгавагнах эмгэг”, “Айдсын эмгэг”, “Сэтгэл гутрал”, “Оюуны хомсдол” зэрэг эмгэгийн талаар нийтлэх юм байна. “Аргальхүү төсөл”-ийг олон нийтэд хүргэхийн тулд энэ сарын 31-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах аж.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *