Ардын багш С.Дуламын гурван боть номын нээлт боллоо

1-р сарын 6, 2019 2:22 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 5
49206677_220452995502793_7035656704343670784_n

Ч.ГАНТУЛГА

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн “Ардын урлаг, бүжиг судлал”-ын профессорын багийн тэргүүлэх профессор, Ардын багш С.Дуламын “Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган” гурван боть номын нээлт СУИС-ийн “Оюутан театр”-т боллоо. “Бэлгэдэл зүйн судалгаа”, “Соёл урлагийн судалгаа”, “Бурхны шашин, нийгэм, хэл шинжлэлийн судалгаа” гэсэн тус бүтээлүүдэд Монголын урлаг, соёлын үүсэл хөгжил, уялдаа холбооноос эхлээд эрдэмтэн мэргэд, судлаачдын байр суурийг багтаажээ. Энэ бүтээл нь соёл урлаг судлалын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд болон энэ чиглэлээр мэргэшиж буй багш нарт гарын авлага болохуйц чанартай бүтээл болсон тухай Бүжгийн сургуулийн захирал Ч.Бат-Эрдэнэ онцолсон юм. С.Дулам багш шинэ оны өмнөхөн “Домог зүй, бөө мөргөлийн судалгаа”, “Монгол аман зохиол, харьцуулсан аман зохиолын судалгаа”, “Монгол уран зохиолын судалгаа, орчуулгын онол” гэсэн мөн гурван боть бүтээлээ уншигчдын гарт хүргэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn