Ардчилсан намын төвийн бүсийн чуулган Дарханд

9-р сарын 27, 2015 7:43 pm Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 100
AH chuulgan

Ц.БАЯР

Монгол хүн эрх чөлөөтэй болж, аюулгүй орчинд ажил орлоготой, эрүүл саруул, ирээдүй хойч нь эрдэм боловсролтой байх алсын харааг зорилгоо болгон Ардчилсан нам 2012 оны сонгуульд “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн билээ. Энэ хүрээнд “Монгол хүн 2020-Өнөөдөр, маргаааш…” бүсийн чуулганыг баруун, зүүн, хангайн бүсэд зохион байгуулсан бөгөөд энэ сарын 26,27-нд  төвийн бүсийн аймгууд Дархан-Уул аймагт чуулж байна. Энэхүү чуулганд оролцсон Өмнөговь, Орхон, Сэлэнгэ, Дархан аймгийн Ардчилсан намын 500 гаруй гишүүн төлөөлөгчид  өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай асуудлаа хэлэлцэж байна. Уг чуулганаар Ардчилсан намынхан зөвхөн дотоод асуудлаа хэлэлцэх бус, улс орныхоо хөгжил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцөл бололцоог хэрхэн хангах асуудлыг чухалчлан тэдэнтэй хамгийн ойр ажилладаг орон нутгийн төлөөллийн санал бодлыг сонсож, ирэх сонгуулиар мөрийн хөтөлбөртөө тусгах онцлогтой аж. Чуулганы үеэр намын дарга, сайд нарын сэтгэгдэлийг сонссон юм.

AN chuulgan 2

Монголчууд бүтээлч ард түмэн болсон

УИХ-ын гишүүн, Аж  үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат:

“Монгол-хүн 2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн  тулд 2010-2012 онд 21 аймаг, есөн дүүргийг тойрч, энэ хөтөлбөрт тухайн үеийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэж Монголын ард түмэн юу хүсч байгаа вэ гэдгийг хоёр жил судалж  төсөөллийг гаргасан тэдний хүсэл шингэсэн хөтөлбөр юм. Найман жилийн хугацаанд хэрэгжиж цааш үргэлжлэх хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн дөнгөж гуравны нэг нь хэрэгжиж байна. Монгол орны эдийн засаг  аж үйлдвэрийг сэргээж, дотоодын үйлдвэрлэлийг эрхлэх бодлогыг энэ хөтөлбөрт тусгасан. Тиймээс АН энэ хөтөлбөрөөс ухрах эрх байхгүй.  Өнөөдөр манай намын бүсийн чуулган төвийн бүсийн чуулганаар үргэлжилж  өндөрлөнө.  Хөтөлбөр гурав дахь жилдээ явж байна. Одоо хөтөлбөр бүрэн хэрэгжихэд таван жил үлдэж байна. Энэ хөтөлбөрийн үндсэн суурь нь эдийн засгийн болоод , аж үйлдвэрийн хувьсгал гэж томьёолсон. Гурван жилийн өмнө ард түмэн бэлэнчлэх сэтгэлгээнд сурч,  төр нь бүгдийг нь бэлэн мөнгөөр тэтгэсэн халамжийн улс орон байсан. Бид үүнийг мартаж болохгүй. Бүх юмаа гаднаас импортоор авдаг. Дотоодын үйлдвэрлэлээ сэргээж чадаагүй, замбараагүй зах зээлтэй улс орон байсан. Экспортод гаргаж байна гэж баясдаг байсан боловч  тухайн үед уул уурхай ашигт малтмалын үнэ өндөр байсанд сагсуурч, бүх мөнгөө тарааж дууссан тийм үе байсан. “Монгол-хүн  2020” хөтөлбөрт үүнийг өөрчилнө гэсэн гол үзэл санааг  тусгасан. Гурван жилийн хугацаанд эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийг эрчимтэй хийсэн. Та бүхэн анзаараарай. Хүн бүхэн хийхийг, хөдөлмөрлөхийг хүсч байна. Бүтээж байгаа хүмүүсээ хүндэлж байна. Орон нутагт олон боломжийг бий болголоо. Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрийн сангаар тухайн орон нутагт үйлдвэрлэж чадах, бүтээгдэхүүнээр өөрийн аймаг сумын иргэдийг хангаж чадахуйц үйлдвэрлэлийг бий болголоо. Үндэсний үйлвдэрлэл цэгцэрч эхэллээ. Энэ бол бидний хувьд том алхам юм. Улс орон ядуурч байна гэж улстөржиж байгаа боловч эдийн засгийн түр зуурийн хүндрэлийн үед дотоодын үйлдвэрлэлээ сэргээх чиглэл рүү төр бодлоготой болсон нь бидний ололт. Бид 2016 он гэхэд  Чингис, Самуурай бондуудаар оруулсан бүх хөрөнгө оруулалтын эхний үр өгөөжийг хүртэнэ гэж  төлөвлөж байна. Энэ жил зээлийн  бодлого, аж үйлдвэрийн бодлогоо төрийн бодлоготой уялдуулж үйлдвэрийг дэмжих олон ажлыг хийлээ. Энэ бол хийж бүтээж байгаа хүмүүст таалагдаж байна. Импортын  татварыг нэмсэн. Түүнчлэн дотооддоо үйлдвэрлэж  байгаа бүхнээ  монголчууд хэрэглэж заншиж байгаа нь маш том ололт. Биднийг шүүмжилж, зэмлэж, доош нь хийх хэрэггүй. 2016 он гэхэд сууриа зөв тавьж урагшаа алхах боломж нээгдсэн байх болно. Өнөөдөр хоёр гурван аймгаар орлоо. 2012 оныхоос танигдахааргүй болсон байна. Аймгийн хөгжил хэзээ ийм байлаа. Гэтэл цаана чинь хөгжөөд байна. 2020 он гэхэд Монгол дотоодын үйлдвэрлэл хэрэглээгээ бүрэн хангасан үйлдвэржсэн орон болно.

tuviin bus2

Орхон аймагт сүүлийн гурван жилд 80 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн

УИХ-ын гишүүн, Орхон-Уул аймгийн АН-ын дарга  Батчимэг:

Орхон аймагт сүүлийн гурван жилд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийтдээ 80 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгууллалтын ажил хийлээ. Орон нутгийн зам, нийтийн эзэмшлийн  талбай иргэдийн аятай таатай амьдрах орчинд дэвшил гарсан. 27.6 км засмал замыг шинээр сэргээсэн. Мөн Орхон аймагт олон арван жил шийдэгдээгүй байсан орон сууцны хорооолол дахь зам гэрэлтүүлэг, хүүхэд ахмад настан амрах тогтоомын талбайн нөхцөл сайжирсан. Үүнд орон нутгийн иргэд сэтгэл өндөр байгаа. Түүнчлэн сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, боловсрол эрүүл мэндийн салбарт анхаарч ажилласан. Удаан хугацаанд цэцэрлэг баригдаж байгаагүй. 2016 он хүртэлх цэцэрлэг барих төсөвт суусан. Одоогоор 1500 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулсан. Дахин ирэх онд багтаж 500 хүүхдийн цэцэрлэг барина. Нийтдээ 2000 хүүхдийг цэцэрлэгт хамрах боломж бүрдсэн. 2000 хүүхдийн сургууль барихаар төлөвснөөс 640 хүүхдийн сургууль ашиглалтад оруулаад байна. Бүсийн оношилгооны төвийг нээж, иргэд эрүүл мэндийн цогц үйлчилгээ авах боломж нээгдэв. Удахгүй Орхон аймагт дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн  оношилгооны төв нээгдэх гэж байна. Хөвсгөл аймаг руу явдаг зам Орхон аймгаар дайрч өнгөрдөг. Аялал жуулчлалын том төв болох зорилгоор бүсийн хөгжлийн тулгуур байж Эрдэнэтийн ирээдүйн цогцолбор зургийг 30 жилээр гаргаж хэрэгжүүлж байна.

Tuviin bus

Ерөө, Хүдэрийн чиглэлд 90 км хар зам барих ажил эхэллээ

УИХ-ын гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт:

Сэлэнгэ аймагт улсын хэмжээний хамгийн том бүтээн байгуулалтууд явагдлаа. Сурталчилгаа муу болохоор хүмүүс сайн мэддэггүй. Сэлэнгийн нутагт Монгол Улсын хамгийн том төмөрлөгийн орд бий. Төмөртэн, Баянголын орд. Энэ ордуудад хувийн хэвшлийн шугамаар 98 км төмөр зам тавилаа. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр авсан компани  48 км урт төмөр зам барьж байна. Түүнчлэн Дулаан-Хаан тосгоноос Ерөө, Хүдэрийн чиглэд 90 км хар зам барих ажил хоёр долоо хоногийн өмнө эхэлсэн. Сэлэнгэ аймгийн дэд бүтэц өндөр хөгжсөн ч гэсэн шийдэх олон асуудал байсан. Үүний нэг нь  Орхон гол дээр Хушаат сумыг холбосон 300 гаруй км төмөр бетон гүүр, Хүдэр гол дээгүүр мөн төмөр бетон гүүр тавьлаа. Одоо Ерөө, Түнхэл  гол дээрх төмөр бетон гүүр тавих ажил явагдаж байна. Мөн концессын журмаар Шаамар сумаас Түшиг сум хүртэлх 136 км зам,Орхоны гүүрээс Сант сумаар дайраад Амарбаясгалан хийд рүү 48 км замын ажил ирэх сарын 1-ээс эхлэнэ. Эдгээр зам ашиглалтад орсноор Сэлэнгэ аймагт хоёрхон сум л хар замгүй үлдэнэ. Мөн Мандал сумын төв Зүүнхараа хотоос Бороогийн алтны орд хүртэлх 45 км зам Сэлэнгийн замтай нийлж байна. Ингэснээр дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын  асуудал бүрэн шийдэгдсэн гэж хэлж болно. Улсын хэмжээнд үлгэр жишээ болох зоорийг Мандал сумын төвд  барьж ашиглалтад оруулж байна. Энэ нь 300 мянган тоннын хүчин чадалтай бүрэн автоматжуулсан зоорь. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод өмнө эхлүүлсэн боловч зогссон байсан усан бассейны болон худалдааны төвийн барилгыг энэ  онд ашиглалтад оруулна. Нэлээд хэдэн сургууль цэцэрлэг ашиглалтад оруулсан. Манай аймаг өнгөрсөн жил сүүлийн хоёр жилд байгаагүй их  ургац хураасан. Энэ жилийн тухайд, эхний мэдээгээр 50 орчим хувийн ургац авахаар байна. Мөн малын тоо толгой өссөн. ОХУ-д үйлдвэрийн аргаар нядалж ангилсан мах экспортолж, малыг хөлөөр нь гаргах гэрээг хийж  энэ онд эрчимжүүлэх төлөвлөгөөтэй. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төв Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт Германы шинэ технологи суурилуулж үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Ингэснээр Монгол Улс цементийн жилийн хэрэгцээг бүрэн хангаж чадлаа. Экспортлох боломж нэмэгдсэн. Баруунхараа Баянгол суманд ургамлын тосны үйлдвэр байгуулсан. Бүх төрлийн ургамлаас хүнсний  хэрэглээний болон шатахууны тос гаргах боломжтой. Ер нь эрчимжсэн мал аж ахуй газар тариалан хоёр хосолж хөгжих ёстойг харуулсан. Үүгээр Цагааннуур сум улсад  жишиг сум болж хөгжсөн. Хамгийн том усалгаатай тариалангийн талбайтай Гачуурт компани Францаас оруулж ирсэн махны чиглэлийн үйлдвэрлэлийг хослуулж хөгжүүлж байна. Жил болгон үр тариа тариалаад байж болдоггүй. Тиймээс өнжиж дараа жил нь малын тэжээл  бусад фермерийн аж ахуй хөгжүүлэх нь хамгийн үр дүнтэйг харууллаа. Малчид малынхаа тоо толгойг өсгөх тухай ярьдаг байсан бол одоо үр шимийг сайжруулах тал дээр анхаардаг болсон. Сэлэнгэд мөн зөгий, чацарганы аж ахуй эрчимтэй сэргэж байна. Хүмүүс бизнес сэтгэлгээтэй болжээ. Чацарганы аж ахуй эрхэлбэл урт хугацаандаа байнгын орлогын эх үүсвэртэй болж байна. Зөгийн балаар дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортолж байна. Нарийн ногоо тариалдаг ногоочдоо дэмжих бодлого барьж байна.

AN chuulgan 5 AN chuulgan3 AN chuulgan4

Эх сурвалж:www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Lavigne
2016 оны 12-р сарын 1

I waetnd to spend a minute to thank you for this.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *