Ардчиллын залуучууд шинэчлэлийг үргэлжлүүлж, хөгжлийн төлөө гар бие оролцохоо илэрхийллээ

4-р сарын 9, 2018 10:33 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 31
Эрдэнэ

Монгол Улсад олон намын тогтолцоо үүсч, Ардчилсан нам байгуулагдсаны түүхт 28 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн баярын хурал өнгөрсөн баасан гаригт болж, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид өнгөрсөн үеийн алдаа оноо, ололт амжилтаа өгүүлж, улс орны хөгжлийн төлөөх цаашдын зорилго чиглэлээ бататгав. Баярын хуралд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, З.Нарантуяа, Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, Д.Мурат, нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Ардчилсан ахмадын холбооны тэргүүн н.Батбаяр, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч н.Эрдэнэболд болон 21 аймаг, есөн дүүргийн нэг мянга гаруй төлөөлөгч оролцсон юм. Хурлын эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ардчиллын төлөө сэтгэлтэй олон мянган партизан, Монгол хүн бүрийн гавьяагаар нэг намын дарангуйлалтай байсан нийгмийг хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тунхагласан ардчилсан нийгэм болгож өөрчилсөн гэдгийг онцлоод ардчиллын үнэт зүйл, үйл хэргийг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй гишүүд дэмжигчдэдээ талархалж илэрхийлсэн юм. Тэрбээр “1990 оны дөрөвдүгээр сарын 4-нд Ардчилсан намын анхдугаар Их хурал эхэлж, 7-нд нь бүртгүүлж байсан. Энэ түүхээс хойш 28 жил өнгөрчээ. 28 жилийн түүхэнд бид алдаж, онож олон зүйлийг бид даван туулсан. Одоо бид түүхийн ололтыг баталгаажуулах, намын шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлийг гол зорилгоо болгон ажиллаж байна. Ардчилсан нам 2016 оны арванхоёрдугаар сард намынхаа VI Их хурлаар  үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулж, шинэчлэлийн аяныг эхлүүлсэн. Нэг жил гаруйн хугацаанд намын шинэчлэлийг эрчимтэй хийж байна. Мэдээж шинэчлэлийн үйл явцын дунд янз бүрийн саад бэрхшээл гарах нь ойлгомжтой. Саад бэрхшээл одоо ч тулгарч байна. Цаашид ч гарах байх. Гэхдээ энэ бүгдийг бид ухарч, няцахгүйгээр даван туулах ёстой. Бидний шинэчлэлийн гол зорилго бол бодлогод суурилсан гишүүнчлэлийн өргөн оролцоотой байх.Тиймээс Бодлогын зөвлөлдөө салбар 16 салбар зөвлөл байгуулж, үйл ажиллагаа нэлээд эрчимжүүлж байгаа. Үндэсний бодлогын хорооны гишүүд бүгд Бодлогын зөвлөлд хамрагдсан. Хуучин үед бүлэг пракцаар талцдаг байсан бол одоо бодлогын чиглэлээрээ өөрийн чадах аль нэг салбарт хүч, оюун ухаанаа дайчилж ажиллах боломж олгосон нь намын шинэчлэлийн гол онцлог гэж харж байгаа. Цаашдаа улс орныхоо нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л салбарт боловсон хүчнээ бэлтгэх, бодлогоо тодорхойлох чиглэл рүү явна” гэв.Мөн энэ үеэр залуусын төлөөлөл өөрсдийн дуу хоолойг хүргэж, ардчилал шинэчлэлийн үйл хэргийг үргэлжүүлэн улс орныхоо цаашдын хөгжлийг бүтээхэд гар бие оролцож, хамтран зүтгэхээ илэрхийлж байлаа.

Түүнчлэн хурлын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр зүтгэлээрээ улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудад төрийн өндөр дээд одон медаль гардуулав. Үүнээс гадна ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн Төв аймгийн Мөнгөнморьт, Булган аймгийн Рашаант, Өмнөговь аймгийн Булган, Сүхбаатар аймгийн Халзан, Ховд аймгийн Манхан сумын намын хороо, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаан чулуут баг, Багануур дүүргийн III хороо, Сүхбаатар дүүргийн XV хорооны намын үүрүүдийг “Эрх чөлөөний одон”-гоор шагналаа. Мөн Ардчилсан намын удирдлагууд, гишүүд, дэмжигчид Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, ойн баяртай холбогдуулан хүчит 224бөхийн барилдаан зохион байгуулсан юм.

Эх сурвалж:www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Viagra Pas Cher Payement SСЂС–РІВ©curisСЂС–РІВ© Viagra Super Force Order Alli Online viagra vs cialis Propecia Argumento

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *