“Ард түмний ерөнхийлөгчөө аваръя” хөдөлгөөнд 10 мянган хүн нэгджээ

8-р сарын 29, 2012 9:44 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 584

М.ЦЭЦЭГ

 

МАХН-ын дэргэдэх оюутны холбооноос өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлын эхэнд “Ард түмний ерөнхийлөгчөө аваръя” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Мөнхтөр “Манай улс ардчилсан нийгэмд шилжин орсноос хойш 22 жил болсны дараа дахин хүнийг санаатайгаар улс төрийн хилс хэрэгт гүтгэсэн ноцтой алдаа гаргалаа. Үүнийг бид манай эх орны байгалийн баялаг, улс төрийн эрх мэдлийн төлөө явуулж буй гадаадын улс орнуудын бодлого бөгөөд манай зарим эрх баригчдын эрх мэдэл, албан тушаалынхаа төлөө хийсэн шударга бус үйлдэл гэж үзэж байна. Н.Энхбаяр даргыг урвагч, албан тушаалдаа дуртай зарим улстөрч шууд ард түмний нүдэн дээр хөнөөж чадахгүй учир ямар ч хамаагүй аргаар хуурамч ял тулган ард түмнээс холдуулах, шоронд хорих замаар дэмжигчдээс нь хөндийрүүлэх, цаашлаад бие, эрүүл мэнд нь гэнэт муудсан тохиолдолд яаралтай тусламж авах бололцоо өгөхгүй байхаар санаархаж байна. Тиймээс элэг нэгт монгол хүнээ бид өмөөрөн түүний эх орон, ард түмнийхээ төлөө хийсэн  Мянганы зам, Их өрийн, Үдийн цай хөтөлбөр , Миний паспорт аян, Бурхан багшийн сэрэг дүрийг залах гэх мэт Монголын ард түмэнд зориулсан түүнийг улс төрийн хилс хэрэгт гүтгүүлээд байгаа энэ үед шударга ёсны төлөө энэхүү аяныг санаачилж байна. Бид Н.Энхбаяр Ерөнхийлөгчийг аварснаар харь орны бодлогын эсрэг тууштай тэмцэж чадахаас гадна улс орондоо шударга ёсыг тогтооход үнэтэй хувь нэмэр оруулах юм” хэмээн хэллээ. “Ард түмний ерөнхийлөгчөө аваръя” хөдөлгөөнд дараах байгууллагууд нэгдэн орсон байна.

Үүнд, “Хэлмэг­дүүлэл­тийн эсрэг” үндэсний хөдөлгөөн, “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” ТББ, Монгол туургатны их хуралдай, Эх орончдын индэр, Бид хөгжлийн төлөө  хамтдаа, Орхон аймгийн оюутны холбоо, “Ёс зүйг дээдлэгч залуучууд” ТББ, “Буган хумбага” ТББ, Оюутан залуучуудын соёлын солилцооны холбоо, Оюутны эрх ашгийг хам­гаалах нийгэмлэг, Баян­хонгор аймгийн иргэд, “Ардчилал-Шударга ёс” монгол залуучуудын холбоо багтжээ. Мөн  “Шударга Ёс” эвслийн тэргүүлэгчид, УИХ-ын гишүүд болон сайд нар “Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” хөдөлгөөнд нэгджээ. Одоогийн байдлаар тус хөдөлгөөнд 10 гаруй мянган хүн нэгдэн гарын үсгээ зурсан байна.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 4

Purchase Isotretinoin Price In Internet cialis from canada Acheter Cialis En Ligne

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *