Арабын цорын ганц Бүгд найрамдах засаглалтай улс Йемен

5-р сарын 22, 2017 10:20 am Нийтлэгч: Ангилал Зууны нэг өдөр , Энтертайнмэнт Уншсан: 18
18622735_1491383940891993_1877713958_n

Т.САЙХАН

Өнөөдөр Йемен улсын үндэсний эв нэгдлийн өдөр тохиож байна.  1990 оны энэ өдөр хоёр Йемен нэгдсэн байна. 150 жилийн турш улс орон хуваагдмал байсан ба Хойд Йеменийг Турк захирч, Өмнөд Йемен нь Их Британийн колони байжээ. Йемен нь Арабын орнууд дотроос Бүгд найрамдах засаглалтай цор ганц улс юм. Одоогийн үндсэн хууль нь 1991 онд батлагдаж, 1994, 2001 онуудад нэмэлт өөрчлөлт оруулснаар мөрдөгдөж буй. Төрийн тэргүүн  нь ард түмнээс шууд санал хураалтаар сонгогддог бөгөөд эрх нь харьцангуй өргөн бөгөөд дэд ерөнхийлөгч, ерөнхий сайдыг ерөнхийлөгч томилдог.  Сүүлийн жилүүдэд газрын тосны олборлолтын үр дүнд эрс хөгжиж буй хөрш орон болох Саудын Араб руу гарч ажиллагсдын тоо олширч. 2007 онд тус улсад шатдаг хийн орд олдсон байдаг. Исламын шашинтай улс тул аж амьдралд нь тус шашны нөлөө үлэмж их. Эрчүүд нь бүсэндээ хавирган сарны хэлбэртэй богино хутга хавчуулж явдаг. Уг хутга нь тухайн хүний удам угсаа, хөрөнгө чинээг илтгэдэг байна. Эмэгтэйчүүд нь шашны ёс заншлын дагуу үс, нүүрээ алчуураар халхалж, бүх биеэ бүрхсэн хувцас өмсөх боловч Саудын Араб зэрэг орон шиг хуулиар тогтоогоогүй байна.

1849 он

АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольн усан онгоц засварлах хуурай хөвөгчийг зохион бүтээжээ. Тэрээр бүтээлийн патенттай Америкийн цорын ганц Ерөнхийлөгч юм.

1967 он

Бельгийн нийслэл Брюссель хотын “Инновасьон” гэх их дэлгүүрт түймэр гарав. Түймэрт 350 хүн амиа алдсан ба олон хүн угаарын хийд хорджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 5 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Canadarx Buy Vardenafil Clonidine Online Without Prescription

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Zentel 400mg Echinococcosis Real With Overnight Delivery online pharmacy Amoxicilina With Free Shipping

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

order accutane online australia generic cialis Biotin

Chasadvito
2017 оны 7-р сарын 31

Levitra Composicion cialis Discount Vardenafil 20mg

Kelgrorge
2017 оны 8-р сарын 1

Propecia Scalp Pain online pharmacy Achat Levitra Net

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *