Арабын таван улс Катартай харилцаагаа таслав

6-р сарын 6, 2017 9:46 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 12
6-6-3

М.ХҮСЛЭН

Арабын таван улс Катартай дипломат харилцаагаа таслан зогсоожээ. Саудын Араб, Бахрейн, Йемен, Египет, Арабын Нэгдсэн Эмирт улс олон улсын эрхийг ноцтой зөрчсөн хэмээн Катартай дипломат харьцаагаа тасалж, агаарын болон тэнгисийн бүх замаа хаасныг мэдэгдсэн байна. Саудын Араб энэ сарын 5-нд мэдэгдэхдээ дээрхшийдвэр нь улсынхаа аюулгүй байдлыг хангахын тулд хийж буй алхам гэжээ. Тэгвэл Бахрейн улс Катарыг “терроризмыг дэмждэг”, манай дотоод хэрэгт оролцсон хэмээн буруутгасан байна. Түүнчлэн Катарын иргэдийг 14 хоногийн дотор Бахрейнээс гарч явахыг шаарджээ.

КАТАР ШЕЙХ ТАМИМ БИН ХАМАД АЛВ-ТАНИ

“Катар нь “Лалын ахан дүүс” бүлгээр толгойлуулсан экстремист, террорист бүлэглэлийг санхүүжүүлж, орогнуулжбайгаа учраас ийм алхам хийхэд хүрлээ” хэмээн Арабын Нэгдсэн Эмирт улсын мэдэгдэлд өгүүлжээ. АрабынНэгдсэн Эмирт улсад байгаа Катарын дипломатуудад тус улсаас гарч явах 48 цагийн хугацаа олгосон бөгөөд хариноршин суудаг катарчуудад 14 хоногийн хугацаа өгч байгааг мөн мэдэгдсэн байна. 2014 онд Саудын Араб, АрабынНэгдсэн Эмирт улс, Бахрейн Дохаг “Мусулман ахан дүүс” хөдөлгөөнийг дэмждэг хэмээн буруутгаж Катараасэлчин сайдуудаа эргүүлэн татаж байжээ.

Харин энэ удаагийн хэрэг явдал Катарын Эмирийн үгнээс үүдэлтэй. Долоо хоногийн өмнө Эр-Рияд хотноо Персийнбулангийн орнууд болон АНУ-ын хамтарсан дээд хэмжээний уулзалт болсон бөгөөд энэ уулзалтын дараа Катарынтөрийн мэдээллийн агентлаг “Лалын ахан дүүс” бүлэглэлийг дэмж­сэн Эмирийн үгийг нийтэлжээ. Катарын зүгээсэнэ нь цахим халдлага байсан, нийт­лэгдсэн үг нь Катарын Эмирийнх биш гэсэн тайлбарыг хийсэн билээ. Египетийн удирдагч асан Мухаммед Мурсигийн үүсгэн байгуулсан “Мусулман ахан дүүс” бүлэглэлийг 2013 оноосхойш Египет болон Ойрхи Дорнодын зарим улс террорист бүлэглэл хэмээн, өөрийн улсад хориотой байгууллагагэж зарласан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 5 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Awc Pharmacy Buy Online Cialis Cialis Como Tomar

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Amoxicillin And Viagra cialis Propecia 98 Preis

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Vendita Cialis Svizzera cialis Found A Chewed Up Amoxicillin Pill

Chasadvito
2017 оны 7-р сарын 31

Viagra Y Sertralina buy cialis Dove Posso Comprare Cialis

Kelgrorge
2017 оны 8-р сарын 1

Comprar Cialis Por Transferencia Bancaria viagra Zentel Helmidazole No Doctors Consult

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *