АНУ-ын суртал ухуулгын ихэнх нь зохиомол гэв

10-р сарын 10, 2018 10:20 pm Нийтлэгч: Ангилал Энтертайнмэнт Уншсан: 35
10-10-11-550x300

Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын Гадаад яамны Америк-Оросын хүмүүнлэгийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, жүжигчин Стивен Сигал ОХУ-ын эсрэг хийж байгаа бүх суртал ухуулгын ихэнх нь зохиомол хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр  энэ нөхцөл байдал нь АНУ-ын улс төрийн тэмцлийн зарчмын дутагдлын үр дагавар гэв. Мөн одоо ОХУ-ын эсрэг их хэмжээний суртал ухуулга хийж байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Стивен Сигал “Энэ суртал ухуулгын ихэнх нь бодит байдалтай авцалдахгүй зохиомол гэж бодож байна” гэж ярьсан байна. Үүнээс гадна ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч хуйвалдсан гэдэг бол түүх. Ерөнхийлөгч үүнд оролцсон гэдэг бол цэвэр уран зөгнөл гэж  “FOX news” телевизэд ярилцлага өгчээ. Түүний үзэж байгаагаар энэ нь АНУ-ын дотоодын улс төрийн тэмцэлтэй холбоотой гэнэ. Тухайлбал, үүнд бүгд найрамдахчууд, ардчилсан намынхан, консерватив болон либерал намынхан  холбоотой гэж бодож байна. Үүнээс гадна  хууль ёсны болон хууль бус, ёс суртахуунгүй байлаа ч тулаанд ялж байвал тэдэнд адилхан гэв. Иймээс бүгд найрамдах болон ардчилсан намынхан соёлтойгоор хамтарч ажиллах цаг ирсэн гэж нэмж  хэллээ.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *