АНУ-ын Моргейжийн үнэт цаасны зах зээл сэргэжээ

9-р сарын 10, 2018 8:39 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 11
9-10-4

Д.ОЮУНЧИМЭГ

АНУ-ын моргейжийн үнэт цаасны зах зээл сэргэж буй талаар www.marketwatch.com цахим хуудаст тэмдэглэснийг сийрүүлэн хүргэж байна.

Орон сууцны зах зээлд баригдаж дуусаагүй барилгад хөрөнгийн асуудал тулгардаг. Тиймээс ипотекийн зээлийн хүү хоёр дахь долоо хоногтоо өсч буй тул орон сууцны барилгын үнийг бууруулахын тулд бондын зах зээлээс хөрөнгө босгох ажлыг хийсэн байна.

“Фанни”, “Фредди” хоёр 10 жилийн өмнө ипотекийн зээл авч эхэлжээ. 30 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй байсан аж. Өнгөрсөн онд 3.99 хувь болсон байна. Фредди Макийн долоо хоног тутмын судалгаанаас харвал, 15 жилийн хугацаатай ипотекийн зээлийн хүү дунджаар 3.97-3.99 хувь болж 0.02 нэгжээр өссөн байна. Харин таван жилийн хугацаатай төрийн сангийн индексжүүлсэн холимог хүүтэй зээлийн багц дунджаар 3.93-д хүрч найман нэгжээр өсчээ. Мөн түүнчлэн энэ сарын эхээр 30 жилийн хугацаатай тогтмол хүүтэй ипотекийн зээл дунджаар 4.54 хувийн хүүтэй байна.

АНУ-ын ипотекийн зээлийн хүү нь 10 жилийн хугацаанд Төрийн сангийн TMUBMUSD10Y, тэмдэглэлийг дагаж мөрддөг бөгөөд 2.19 хувийн хүүтэй байдаг. Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн өгөөжтэй өгөгдлүүд нь найдваргүй хөрөнгийн эх үүсвэрийг татахад хүргэсэн тул бондын үнэ буурч, урамшуулал өссөн байна. Тодруулбал, 10 ба 30 жилийн хугацаатай Төрийн сангийн орлого таван долоо хоногийн дотор огцом өсчээ.

АНУ-ын Засгийн газар “Fannie Mae”, “Freddie Mac” компанийг татан буулгаж, хөрвөх чадварын хямралын ирмэг дээр төрийн хяналтад шилжсэн өдрөөс хойш 10 жил өнгөрчээ.

Энэ зохицуулалт нь онцгой дэглэмтэй бөгөөд Конгресс байнгын тогтвортой замыг олтлоо хэрэгжүүлэх учиртай ч ийм зүйл тохиолдоогүй юм. Гэсэн хэдий ч хоёр аж ахуйн нэгжийн ажиглагчид “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тун төвөгтэй байсан. АНУ-ын ипотекийн зах зээл урт хугацаанд хэрэгжихийн тулд батлан даагч авах шаардлагатай ч Вашингтоноос дэмжлэг авдаггүй” хэмээн онцлов.

Фанни, Фредди нар банк болон бусад зээлдүүлэгчээс зээл авах замаар орон сууцны зах зээлд тусалдаг байсан. Улмаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг бэхжүүлэх боломж олгож буй. Аж ахуйн нэгж хөрөнгө оруулагчдад үнэт цаасыг зарах замаар өөрт тулгарсан эрсдэлийг өөрчилж, орон сууцны зах зээлийг бэхжүүлж болох юм. Фреддигийн ахлах эдийн засагч Сэм Хатер “Хүүний төвшин нь хэдхэн суурьтай байсан ч өссөн. Ингэхдээ суурь нимгэн зах зээлээс орон сууцыг хямд худалдаж авах боломжийг бууруулж байсан” хэмээн тэмдэглэжээ. “Эдийн засаг хүчтэй болох үед орон сууц худалдан авах сонирхолтой олон хүнд саад болж байна” хэмээн тэрээр хэлсэн байна. Түүнчлэн “Сайн мэдээ гэвэл моргейжийн үнэт цаасны хэрэглээг жилийн өмнөх төвшинд хүргэсэн нь дахин сэргэж буйн илрэл” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *