АНУ -ын хар жагсаалтад багтсан есөн тэрбумтан

2-р сарын 8, 2018 12:56 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд Уншсан: 57
20

Х.Оюунболд

АНУ саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нэрээр нэрлэсэн болон тус улсын Засгийн газартай  холбоотой 210 хүнийг багтаасан хар жагсаалтыг гаргасан билээ. Тэгвэл Вашингтон үүнээс есөн хүнийг  нь “АНУ-ын дайсан” гэж үзжээ.

 Александр Бортников

1

Александр Васильевич Бортников Ерөнхийлөгч Владимир Путины засаглалын голлох хүмүүсийн нэгТэрээр хуучны ЗХУын аюулаас хамгаалах алба КГБын  халааг авсан Холбооны улсын аюулгүй байдлын албыг удирддаг. Ерөнхийлөгч Владимир Путин КГБд өндөр албан тушаал хашиж байсанЕрөнхийлөгч болсноосоо хойш зөвхөн төр, засгийн удирдлагын бүтцэд өөрийн итгэлтэй гэж үзсэн хүмүүсээ тавьсан билээ. Тэдний нэг нь Александр Бортников юм. Орон нутгийн сонинд 2007 онд  түүнийг ОХУын  нууц агент асан тус улсын удирдагчдыг авлига авсан хэрэгт буруутгаж байсан  Александр Литвиненкогийн үхэлтэй холбож бичиж байсан. ОХУын хэвлэлд гарсан нийтлэлд Александр Бортниковыг  Ерөнхий сайд Димитрий Медведевийн итгэлтэй, найдвартай залгамж халаа гэж бичиж байжээ. Тэрээр 1958 онд Пермд төрсөнТөмөр замын инженер мэргэжилтэй, 2005 оноос далайгаар байгалийн хий болон  газрын тос тээвэрлэдэг төрийн стратегийнСовкомлофткомпанийн  удирдах албанд орж ажиллаж эхэлсэн байна.

Сергей Наришкин

2

ОХУын  аюулгүй албаны өөр нэг  дээд албан тушаалтан бол  Сергей Наришкин. Тэрээр 2016 оноос  гадаад дахь тагнуулын албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд В.Путины их эртний холбоотнуудын нэг юм. Тэднийг КГБын албанд болон Владимир Путиныг  1990 оны эхээр  СанктПетербург дахь захирагчийн албанд ажиллаж байхад танилцсан гэж үздэг. Сергей Наришкин энэ байгууллагыг удирдахаас  өмнө Төрийн думын ордны даргаар ажиллаж байжээ. Харин 2015 онд түүнийг докторын ажлынхаа ихэнх хэсгийн санааг хулгайлсан гэж буруутгаж байсан юм. Гэвч тэр энэ мэдээллийг няцаасан байна.

Алексей Миллер

3

Алексей Миллер бол ОХУын эрчим хүчний нөөцийг хяналтдаа байлгадаг. Тэрээр СанктПетербург хотод 1962 онд төрсөнТөр, Засгийн байгалийн хийн томГазпромкомпанийн захиралЭнэ албыг 2001 оноос хойш хашиж эхэлсэнЕрөнхийлөгч Владимир Путины засаглалын байр суурийг бататгахад хувь нэмрээ оруулсан хүнМөн түүний хүчээр энэ компани нь гадаадад өөрийн эзэмшлээ тэлсэн билээ. Түүнээс гадна  сүүлийн жилүүдэдГазпромкомпани спортын салбарын ивээн тэтгэж ирсэн. Тэрээр ОХУд Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авахад нөлөөлсөн гэдэг. Харин Ерөнхийлөгч Владимир Путин, Алексей Миллер нар СанктПетербургт танилцсан. Хэвлэл мэдээлэлд бичсэнээр тэд орон нутгийн Зенит багийн шүтэн бишрэгчид ажээ.

Игорь Сечин

4

Игорь Сечин газрын тосыг хариуцдаг. Тэрээр төрийн өмчитРоснефть”  компанийн тэргүүнээр ажилладагМөн  Европт эрчим  хүч ханган нийлүүлэгчээс гадна  дэлхийн түүхий нефть үйлдвэрлэгчдийн нэг юм. ОХУын “Newsweek” сэтгүүлээс  түүнийг 2009 оны улстөрчөөр нэрлэжээ. Түүнчлэн Игорь Сечинийг тагнуулынСиловокажиллагаанд оролцсон хүмүүсийн нэг гэж үздэг. Мөн түүнийг  аюулгүй байдлын  албанд ажиллаж байхдаа Владимир Путины дэмжлэгээр  хөрөнгөжсөн гэдэг.Тэрээр өнгөрсөн арваннэгдүгээр сард авлига авсан хэргээр буруутгагдсан эдийн засгийн яамны  сайд асан  Алексей Улюковын шүүх хуралд очиж мэдүүлэг өгөхөөс татгалзсан байжээТүүний энэ алхмыг ОХУын төрийн үйл явцыг ажиглагчид тус улс дахь улс төрийн нууц гэж тайлбарласан байна.

Юри Ковалчук 

 

5

ОХУын банкны эзэн Юри Валентинович Ковалчук тус улсын  шилдэг банкируудын нэг. Банк нь АНУын тавьсан хоригт орсон байгууллагын  нэг ажээ. Харин хэвлэл мэдээлэлд түүнийг Ерөнхийлөгчийн санхүүг барьдаг гэсэн байна. “Ройтерсагентлагийн мэдээлснээр  Юри Ковалчук 2013 онд Ерөнхийлөгч Владимир Путины охины хуриманд байсан гэж  мэдээлжээ.

Кирилл Шамалов

6

Тэрээр Владимир Путины хүргэн. Гэвч Кремлийн зүгээс түүнийг  Ерөнхийлөгчийн бага охин Катеринатай холбоотой болсон талаар мэдэгдэл хийж байгаагүй ажээ. Кирилл Шамалов Катеринатай гэр бүл болох үедээ 31 настай бизнесмен байсан байна. Түүнээс хойш  түүний хөрөнгө тасралтгүй өсөн нэмэгджээХуримаа хийснээс хойш 18 сарын дараа Кирилл Шамалов  ОХУын нефть, химийнСибуркомпанид  хувьцаа нийлүүлсэн юм. Саяхан хийсэн тооцоогоор түүнийСибуркомпанид нийлүүлсэн хувьцаа гурван тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Тэр амжилтаа ерөнхийлөгчийн хүргэн болсонтойгоо холбож ярихаас үргэлж зайлсхийдэг.

  Алишер Усманов 

7

Тэрээр  Их Британийн  Премьер лигийн шилдэг багуудын нэгАрсеналбагийн, бизнес, санхүүгийн төвийн эзэн юм.  “Арсеналбагийн эзэн болсон нь түүний нэр хүндийг олон улсад дээшлүүлсэн билээАлишер Усманов  худалдаа наймааны анхны гараагаа  төрөлх нутаг Узбекистанд гялгар уутны үйлдвэрээр эхлүүлж байжээХуучны ЗХУд гялгар уут ховордсон нь түүнд ОХУын хамгийн хөрөнгөтэй болох боломжийг олгосон юмМөн тэрээр 2010, 2014 онд  “Газпромкомпанийг удирдаж байв. Түүнээс гадна харилцаа холбооны  болон гангийнМеталлойнвесткомпанийн хувьцааг эзэмшдэг. Тэрээр  бизнесийн салбарт мэдрэмжтэй бизнесмен болохоо нотолж цахим хэрэглээнийФэйсбүүккомпанид  хөрөнгө оруулснаар тус компанийн анхны хөрөнгө оруулагчдын нэг болсон юм.

Роман Абрамович

8

Роман Абрамович Лондон хотын  хөлбөмбөгийнЧелсиклубын эзэн. Тэрээр Европын хөлбөмбөгийн ертөнц дэх   ОХУын  тэрбумтнуудын хамгийн том төлөөлөл  юм. ОХУын баячуудын нэг  тэрээр өв хөрөнгөнийхөө суурийг  газрын тосны наймаа хийж эхэлснээр тавьжээТүүнчлэн 1990 ондСибнефтькомпанид  өөр нэг тэрбумтан болох Борис Березовскитой хамтран хяналт тогтоохоор ажилласан байнаРоман Абрамович 2005 ондСибнефтькомпанийг төрийн өмчит компаниГазпромкомпанид  13 сая ам.доллараар заржээ. Тэрээр одоо төмөрлөгийн  салбарт ажилладаг. “Форбессэтгүүлд түүнийг долоон хүүтэй, 51 настайдаа ОХУын хамгийн баян хүмүүсийн нэг болсон гэж бичжээ. Мөн дэлхийд хоёрт ордог хөлөг онгоцыг эзэмшдэг ажээ.

 Димитрий Песков

9

Песков ОХУын Засгийн газрын нүүр царай юм. Тэрээр Москвад 1967 онд төрсөн. Их сургуулийг дорно дахины түүх, орчуулагчаар суралцаж төгссөн. ЗХУын үед Гадаад хэргийн яаманд ажиллаж байсан.  2008 онд Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг  Кремлийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөр томилсон байна. Харин шинэ албан тушаалд томилогдох хүртлээ гадаад харилцаанд өндөр албан тушаал хашиж байжээ. Тэрээр Москвад ногдуулсан ял шийтгэл хориг эсвэл зарим дайсагнасан мэдэгдэлд  албан ёсны хариу өгөхөөс гадна хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөх үүрэгтэйАНУаас ОХУын иргэдийг тэдний дайсан гэж үзэж гаргасан жагсаалтын талаар тэрээрБидний ОХУын төр, засагт эзлэх байр суурь бага байсан ч  сэтгэл хөдлөлөө илчлэхгүй байх нь  чухалгэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 4

Propecia Recuperarelpelo cialis vs viagra Order Ivermectin Online In Usa Baclofene Vente Ligne Levitra Last Longer

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *