АНУ шинэ хориг тавив

9-р сарын 26, 2017 10:08 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 43
9-26-5

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын Засгийн газар  Хойд Солонгос, Венесуэл, Чад улсын иргэдийг  нутаг дэвсгэртээ  нэвтрэхийг  хориглосон байна. Цагаан ордноос хийсэн мэдэгдэлд “Шинэ хориг арга хэмжээ нь   гадаадын  засгийн газрын мэдээллийн  солилцоог  хянасан үйл ажиллагааны  үр дүн юм” гэжээ. Мөн Д.Трамп гаргасан тунхаглалдаа “Америкийн ард түмний  аюулгүй байдлыг хамгаалахын тулд хориг арга хэмжээ авч байна” гэж онцлон  тэмдэглэжээ. Тэрээр цахим хуудастаа “АНУ-ын Аюулгүй байдал  нь хамгийн чухал. Бид эх оронд маань аюул учруулах эсэхийг нь судлах боломжгүй хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. Венесуэлд тавьсан хоригоор тус улсын  засгийн газрын  албанд ажилладаг албан хаагчид, тэдний гэр бүлийнхэнд хязгаарлалт  тавьж байгаа юм хэмээн мэдээлэв. Хойд Солонгос  АНУ-ын Засгийн газартай огт хамтран ажиллаагүй. Мөн АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх ямар ч нөхцөл  болзлыг хангаагүй тул Хойд Солонгосын  ард иргэдийг АНУ-руу нэвтрэх эрхийг хориглосон байна. Чад нь АНУ-ын  терроризмын эсрэг тэмцэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан. Цагаан ордны  тайлбарлаж байгаагаар  “Чад нь АНУ-ын  хүссэнээр энэ сэдэвтэй холбоотой мэдээллийг хуваалцаагүй аж.  Ийм  шалтгаанаар  худалдаа наймаа эрхлэх, ард иргэдийнх  нь аялж жуулчлах зөвшөөрлийг нь  түтгэлзүүлсэн байна. Харин Венесуэлийн Засгийн газрын  албан хаагчид, түүний  гэр бүлийн гишүүдийг АНУ-ын нутаг дэвсгэрт орохыг хориглосон байна. АНУ өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Николас Мадурогийн Засгийн газар  ард иргэд нь үндэсний  эсвэл олон нийтийн аюулгүй байдалд  аюул занал учруулах эсэхийг шалгахаар хамтарч ажиллаагүй. Мөн албадан нутаг буцаасан  иргэддээ  сайн хандаагүй учраас Венесуэлийн эсрэг чиглэсэн эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ. Хоригийн  ихэнх нь аялал жуулчлал,худалдаа наймаанд олгох зөвшөөрлийг  түтгэлзүүлж байгаа аж.  Цагаан  ордноос мэдээлснээр “Д.Трампын мэдэгдэлд дурдсан баримт бичигт  АНУ-ын Засгийн газартай хамтарч ажилладаг Ирак улс шаардсан нөхцөл байдлыг хангаагүй ч шинэ хориг арга хэмжээнд хамруулаагүй” гэжээ. Энэ  хоригт АНУ  руу орохыг  иргэд нь нэвтрэхийг хориглосон  Иран, Сири, Ливи, Сомали болон Иемен зэрэг улс ордог юм байна. Тэгвэл одоо  Венесуэл, Хойд Солонгос, Чад улс нэмэгдэж байгаа аж. Шинэ хориг арга хэмжээ нь  ирэх сарын 18-наас хэрэгжиж эхэлнэ.

medee-dund

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *