АНУ Пхеньяны цөмийн зэвсгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй

3-р сарын 20, 2013 8:25 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 321
АНУ-ын эрх баригчид Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй хэзээ ч эвлэрэхгүй,

Н.МӨНХЖИН

АНУ-ын эрх баригчид Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй хэзээ ч эвлэрэхгүй, Пхеньяны цөмийн зэвсэг бүтээх оролдлогод үргэлж саад болно хэмээн Цагаан ордны төлөөлөгч Жей Карни мэдэгдлээ. “Ерөн­хийлөгч Барак Обама Хойд Солонгосын асуудал дээр бүх ан­хаарлаа төвлөрүүлж байна. Хойд Солонгосын түрэм­гийл­лийг тогтоон барьж, хол­боотнуудаа хамгаалж, Солонгосын хойгийг цө­мийн зэвсгээс ангид байлгах нь Вашингтоны гол зорилго юм” хэмээн тэрээр онцолсон байна. Америкууд Хойд Солон­госыг цөмийн гүрэн гэж хүлээн зөвшөөрөхгүй, АНУ-ын ашиг сонирхлын эсрэг хэрэглэж болзошгүй цөмийн зэвсэг бүтээхээр оролдож буйг нь зүгээр ажиглаад суухгүй хэмээн анхааруулж байгаа юм. Цагаан ордон Пхеньяныг олон улсын хамтын ний­гэмлэгийн гишүүн ор­нуудын эгнээнд буцааж аваачихын тулд янз бүрээр дарамт шахалт учруулсаар байх бололтой. “Энэ тал дээр манай улс хангалттай хатуу байр суурьтай бай­гаа” хэмээн Ж.Карни мэ­дэгдлээ төгсгөжээ.

АНУ-ын агаарын хүч­ний В-52 стратегийн бөм­бөгдөгч онгоц Өмнөд Солонгосын газар нутаг дээгүүр хэдэн цагийн турш туршилтын нислэг хийснээс хэдхэн цагийн дараа Цагаан ордноос дээрх мэдэгдлийг хийсэн байна. Вашингтон болон Пентагон Солонгосын хойг дахь холбоотноо дэмжиж буйгаа ийнхүү илэрхийлсэн аж. Аме­рикийн цэргийнхэн Хойд Солонгосын эсрэг пуу­жингаас хамгаалах сис­темийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг Бээжингийн эрх баригчид шүүмжилжээ. “Пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг нэмэг­дүүлснээр зөвхөн өрчилдөөнийг л үүсгэнэ. Ингэснээр асууд­лыг ший­дэхэд тусалж ча­дах­гүй” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хон Лэй мэдэгдлээ.

Хойд Солонгос өнгөр­сөн хоёрдугаар сард цөмийн туршилт хийсний дараа Солонгосын хойг дахь нөхцөл байдал дахин хурцадсан билээ. Үүний хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгаж, Пхеньян, Сөүл хоёр уламжлал ёсоор бие биенээ заналхийлсэн мэ­дэгдэл хийсэн юм. Үүний зэрэгцээ, хойдууд Өмнөд Солонгостой тогтоогоод байсан бүх харилцаагаа тасалж, эвлэрлийн болон цөмийн зэвсгээс ангид байх гэрээнээс гарч буйгаа зарлажээ.

Пентагоны тэргүүн Чак Хейгел хэд хоногийн өмнө мэдэгдэхдээ “АНУ Европт пуужингаас эсэр­гүүцэн хамгаалах систем байрлуулах зарим санаа­наасаа татгалзаж, Хойд Солонгосын аюул занал­хийлэл дээр анхаарлаа төвлөрүүлээд байна” хэ­мээн мэдэгдсэн аж. Пхеньян үүний хариуд “Бид цөмийн зэвсгээсээ татгалзахгүй. Улс орны аюулгүй байдал, бүрэн эрхийг хамгаалах хү­чирхэг илд бол бидний бүтээж буй цөмийн зэвсэг юм” хэмээн мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *