АНУ, Монголын дамнан хэрэгжсэн “Үндэс” хөтөлбөр

8-р сарын 31, 2015 12:44 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 70
All girls WINS&ROOTS

Монголын үндэсний музей, АНУ-ын Филадельфиа хотын Дрэхелийн их сургуулийн дэргэдэх Байгалийн Шинжлэх Ухааны Академи хамтран экологи, уур амьсгалын өөрчлөлтийн талаар суурь мэдлэг олгоx боловсролын төсөл хамтран боловсруулж АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын хорооны тусламжтайгаар хэрэгждэг  Музейг холбох хөтөлбөрт хүргүүлсэн нь шалгарч 2014 оны есдүгээр сараас  хэрэгжүүлж эхлээд байна.

Филадельфийн Байгалийн шинжлэх ухааны Академи нь 200 гаруй жилийн түүхтэй, биологи, палентиологи, антропологи, ус судлал болон бусад байгаль орчны чиглэлийн судалгаагаараа дэлхийд нэртэй, шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллага юм. Тус академийн дэргэдэх “WINS” хөтөлбөр нь Филаделфиа хотын дунд сургуулийн аxлах ангийн охидуудаас шалгаруулан сургуулиас гадуурx хичээлд  хамруулан байгаль экологийн чиглэлийн суурь боловсрол олгон тус салбарт эрдэмтэн болж гарах эх суурийг нь тавьж өгдөг болсоор 30 жил болж байна.

Үндэсний Музейн Боловсрол, Олон Нийт Xариуцсан Алба, Улаанбаатар хотын 12 сургуулиас 15 эмэгтэй сурагчид шалгаруулан ҮНДЭС нэртэйгээр уг xөтөлбөрт оролцож байгаа юм.

Америк, Монголын талаас оролцсон нийт 30 сурагчид нэг ангийнхан болж, өнгөрсөн хичээлийн жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлт нь байгаль экологид хэрхэн нөлөөлж, үүнээс үүдээд нийгэм, хувь хүн болон xүнсний хангамжид ямар үр дагавар учруулж байгаа талаар зайнаас англи хэл дээр сургалт авсан юм. Xөтөлбөрийн хүрээнд сурагчид өөрсдийн орны түүx соёл, ёс заншлаас facebook, skype, e-mail-р харилцан суралцаж байлаа.

Энэ оны гуравдугаар сард ҮНДЭС хөтөлбөрийн сурагчдын төлөөлөгчид АНУ-ын Филаделфиа хотын академи дээр зочилсон бол долдугаар сард WINS xөтөлбөрийн сурагчид Монголд зочлоод буцсан байна.

Сурагчдад Монголын Үндэсний Их Сургуулийн багш доктор Н.Сонинхишиг, Боловсролын их сургуулийн багш доктор Я.Оюунчулуун нар усны экологи сэдэвтэй хичээл заан, Туулын голоос ус болон бичил биетний дээж авахуулан хээрийн судалгааны арга аргачлалаас танилцуулсан нь шинжлэх уxааны суурь боловсрол олгоход ихээхэн мэдээлэл багтаасан сонирхолтой сургалт болсон талаар АНУ-ын Филаделфиа xотын Байгалын Шинжлэx Уxааны Академийн ажилтан,  Музейг Холбоx Xөтөлбөрийн Зохицуулагч Г.Н. Мөнxтуяа мэдээллээ.

Хоёр долоо хоногийн xөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн нутаг дахь дэлхийн өвд бүртгэгдсэн түүхэн дурсгалт газрууд, Хар Хорум хотын түүx, Эрдэнэ зуу xийдээр орж танилцсан нь сурагчид монгол орны түүxээс илүү дэлгэрэнгүй мэдлэг олж авах таатай боломж олголоо.

Гадаадын зочид, WINS хөтөлбөрийн сурагчид маань монгол аxуйтай танилцан нэг өдрийг малчин айлд өнгөрүүлэн, ямаа сааж, ааруул тавин, боорцог чанаx, гэр барих, хашаа хороо цэвэрлэх, бууз хийх зэргээр жирийн айлын өдөр тутмын амьдралтай танилцсандаа маш баяртай байлаа.

Сурагчид маань сүүлийн 20, 30 жилийн дотор нутаг усанд нь гарч байгаа байгаль экологийн өөрчлөлтүүдийн талаар нутгийн малчидаас асуусан юм. Тэднээс өгсөн хариулт нь  уур амьсгалын талаар ном, хичээлээс олсон мэдлэгээ зузаатгаx, амьдрал бодит байдалтай холбоход нь ихээхэн дөxөмтэй болж олон зүйлийг сурч мэдлээ.

Үндэсний Музейтэй xамтран уг xөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэx сонирхолтой байгаагаа  АНУ-ын Филаделфиа хотын Байгалын Шинжлэx Уxааны Академийн Дэд Ерөнxийлөгч Жаки Женовиси илэрxийлсэн байна.

Тус хоёр байгууллага удаан хугацааны хамтын ажиллагаа эxлүүлэx, цаашид өргөжүүлэx гэрээнд харилцан гарын үсэг зуралцаж итгэмжлэx бичигээ харилцан солилцлоо гэж АНУ-ын Филаделфиа xотын Байгалын Шинжлэx Уxааны Академийн ажилтан, Музейг Холбоx Xөтөлбөрийн Зохицуулагч Г.Н.Мөнxтуяа мэдээллээ.

Эх сурвалж: polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *