АНУ Хойд Солонгост хариугаа өгөв

9-р сарын 25, 2017 8:49 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 16
9-25-5

Ж.ЦОГЗОЛМАА

АНУын бөмбөгдөгч онгоцууд Хойд Солонгосын эргийн ойролцоо нисч өнгөрсөн нь аливаа заналхийллийн эсрэг хариу арга хэмжээгээ авна гэсэн хариулт юм хэмээн Пентагон мэдээлэв.

Нислэг АНУ болон Хойд Солонгосын хоорондох цэргийн бус алс бөглүү нутагт болжээ. Одоогоор Пхеньянын цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор тус улсын эсрэг авах хориг арга хэмжээ чангараад байгаа билээ. Тэгвэл НҮБд Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд энэ талаарАНУын Ерөнхийлөгч Д.Трамп амиа хорлох даалгавар авчээхэмээн мэдэгдсэн юм. Ерөнхий ассамблейд тавьсан Ри Ёон Хогийн дээрх тайлбар нь өнгөрсөн мягмар гаригт ноён Трамп НҮБдХойд Солонгосын удирдагч Ким Чен Ун амиа хорлох даалгавартай пуужинтай хүнгэж тэмдэглэснийг дууриасан бололтой. Ноён Ри Трампын энэ доромжлол нь хойдуудын тайван байдлыг алдагдуулсан төдийгүй эргэшгүй алдаа болсон хэмээгээд Хойд Солонгос АНУын эх газрыг бөмбөгдөнө гэжээ.

Харин ноён Трамп Гадаад хэргийн сайдын дээрх илтгэлийн хариугхалуун дотноорбарина гэв. Хэрэв АНУ эх орноо болон холбоотнуудаа хамгаалахад хүрвэл Хойд Солонгосыг бут ниргэнэ гэсэн байна. Түүнчлэн Трамп твиттерт хийсэн мэдээлэлдээТэд үргэлжлүүлэн энэ яриагаа ярьсаар байвал бид удаан хүлээхгүйгэж бичсэн байв. Түүний мэдэгдлийн эхэнд АНУ далайцтайгаар нислэгийн шоундаа ийнхүү ач холбогдол өгсөн нь Хойд Солонгосын балмад байдалд өөрийн орны зэвсгийн хүчээр хариултаа харуулж буй хэрэг болсныг Пентагон тэмдэглэжээ. “Энэ даалгавар нь АНУын Ерөнхийлөгч цэргийн хүчний олон сонголт байгаа гэдгийг онцолсны дагуу Америк улс ямар ч нөхцөлд шийдвэртэй алхам авч хэрэгжүүлнэ гэдгийн нотолгоо юмгэж дээрх мэдэгдэлд дурдсан байна. ТүүнчлэнБид АНУын эх нутаг болоод өөрсдийн холбоотнуудаа хамгаалахын тулд цэргийн хүчээ бэлэн байдалд оруулсангэж нэмж тэмдэглэв.

АНУ-ын агаарын хүчин B-1B бөмбөгдөгчид Гуамаас, агаарын хүчин F-15C Eagle нислэгийн хөлөг Окинава, Японоос олон улсын агаарын зайд ниссэн хэмээн Пентагон мэдээлжээ. Энэ нислэг нь Трамп, Ким нарын хоорондох зүй бус тайлбараас үүдэлтэй билээ.  Харин Пентагоны мэдэгдлийн хариуд ноён Ри ямар нэг тайлбар өгөөгүй аж. НҮБ-ын хориг арга хэмжээ чангарсан хэдий ч Хойд Солонгос цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоохоос татгалзсан юм. Хойдуудын сүүлчийн цөмийн туршилт энэ сарын эхээр болсон бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шинэ хориг арга хэмжээгээ баталсан билээ.

medee-dund

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *