АНУ гадаадаас эдийн засгийн тусламж авдаг

3-р сарын 15, 2013 9:59 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 375
Ядуу буурай, хөгжиж буй орнуудад тусламжийн гараа хамгийн их сунгадаг улс бол АНУ билээ. Гэвч тус улс гадаадаас эдийн засгийн тусламж авдаг нь сонирхол татаж байна.

Н.МӨНХЖИН

 Ядуу буурай, хөгжиж буй орнуудад тусламжийн гараа хамгийн их сунгадаг улс бол АНУ билээ. Гэвч тус улс гадаадаас эдийн засгийн тусламж авдаг нь сонирхол татаж байна. Арабын нэгдсэн Эмирт улсын Засгийн газар АНУ-ын хөгжил буурай бүс нутгуудад спортын талбай, цэнгэлдэх, олон нийтийн эрүүл мэндийн төв байгуулж, мөн компьюте­рээр хангах ба­гагүй өртөгтэй төсөл хэ­рэг­жүүлж байна. Ва­шингтоны гадаадаас авч буй цорын ганц тусламж нь энэ биш ажээ. Вене­суэлийн Petroleos de Venezuelа корпорацийн охин компани Citgo өнгөрсөн нэгдүгээр сараас АНУ-ын хоёр мянган айл өрхийн орон сууцны ха­лаалтыг шийдвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь Венесуэльд маргаан дагуулах болжээ.Эдгээр төсөл тус­ламж нь АНУ-ын “Хан­дивлагч орон” гэсэн нэр хүндэд муугаар нөлөө­лөхгүй ч хөрөнгөтэй, хө­рөнгөгүй ямар ч улс орон бусдад тусламж үзүүлж улс төрийн тавцанд тог­лолт хийхийг эрмэлз­дэгийг харуулж байгаа аж.

Далайн хар шуурга Миссури мужийн Жоплин хотыг дайрч сүйтгэсний дараа Арабын нэгдсэн Эмирт улсын эрх баригчид шинээр мэндэлсэн хүүхдүүдийн эрчимт эмчилгээний төв байгуулахад таван сая, коллежийн оюут­нуудад хоёр мянган компьютер худалдаж авахын тулд нэг сая доллар хандивласан байна. Тэдний тусламж үүгээр хязгаарлагдаагүй. Хэдэн жилийн өмнө Абу Дабигийн арабууд Ва­шингтон дахь Хүүхдийн үндэсний төв эмнэлэгт 150 сая доллар хандивлажээ. Абу Дабигийн Засгийн газар Арабын нэгдсэн эми­­ратын хааны гэр бүлийн эзэмшилд байдаг Английн хөлбөмбөгийн “Ман­честер Сити” клубтэй хамтран Лос-Анжелес, Майами, Чикаго хотын хөгжил буурай бүсэд хөл­бөмбөгийн талбай бай­гуулах төсөл хэрэгжүүлж байна. Бас Нью-Йоркийн хар арьстнууд болон болж бүтэхгүй этгээдүүд амь­дардаг Харлемд битүү цэн­гэлдэх хүрээлэн барьж өгчээ.

Эдгээр тусламжийн зорилго, учир шалтгаан юу вэ. Үндсэндээ АНУ-ын бодлоготой адилхан, хүмүүнлэгийн болон улс төрийн ашиг сонирхлоо хамтатгах.

“Өгөөмөр сэтгэлээр ч тусалж байгаа байх. Гэхдээ цаана нь ашиг сонирхол, нэр хүндээ ба­татгах, дэлхийн улс төрийн тавцанд байр сууриа бэхжүүлэх санаа явж байгаа нь ойл­гомжтой” хэмээн АНУ-ын төрийн Usaid байгуул­лагын экс ажилтан Кэрол Ланкастер өгүүлэв. “Үүнийг нэг жижиг улс том улсад тусалж байна гэж харах хэрэггүй. Нэг найз нөгөөдөө л тусалж байгаа хэрэг” хэмээн нэмж хэллээ. Дашрамд со­нир­хуулахад, Арабын нэгдсэн Эмирт улс 2012 онд дэлхийн 128 улс оронд хоёр тэр­бум долларын тус­ламж үзүүл­жээ. Харин АНУ өнгөрсөн онд га­даад ор­нуудад 30.8 тэ­р­­бум ам.долларын тус­ламж үзүүлээд байна. 

Нийт: 3 Сэтгэгдэл

Maralynn
2016 оны 12-р сарын 1

At last! Someone who unrsnstadde! Thanks for posting!

Janai
2016 оны 12-р сарын 3

I am forever indebted to you for this intiamrfoon.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *