АНУ ажлын визний хөтөлбөртөө өөрчлөлт оруулна

4-р сарын 20, 2017 9:37 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 16
6-1

Н.МӨНХЖИН

Гадаадын өндөр мэр­гэшилтэй ажилтнуудыг хөлслөхөд ашигладаг түр ажлын визний хө­төл­бөрийг эргэн харжнягтлах тушаалд Ерөн­хийлөгч Д.Трамп гарын үсэг зурлаа. Тэрээр Вис­консин мужийн нэгэн үйлдвэрт зочлохүеэрээ “Америкуудыг худалдаж ав, америкуудыг хөлсөл” (Buy America, Hire America) хэ­мээх зарлиг гар­гажбаталжээ. Трамп сон­гуулийн кампанит аж­лынхаа явцад “Америкийг хам­гийн түрүүнд” (America First) хэмээххөтөлбөр хэрэг­жүүлнэ, түр аж­лын H-1B визний хөтөлбөрийг бүрэн хаана хэмээн амлаж байсан юм. Гадаадаасажилтан, мэр­гэжилтэн хөлслөх бо­ломжийг ажил олгогч нарт олгодог уг хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг До­тоодхэрэг, Хууль зүйн яам, Үндэсний аюул­гүй байдлын газарт даал­гажээ. “Бид өөрсдийн ажилтнуудаа хамгаалж, ажлын байраа хадгалж үлдэх болно гэдгээ дэлхий нийтэд анхааруулж бай­на. Бид Америкийг хам­гийн түрүүндтавих болно” хэмээн Трамп онцолсон юм.

АНУ-ын Засгийн газар жил бүр сугалааны тусламжтайгаар гадаадын иргэдэд 85 мянган H-1B түр ажлын визийголгодог. Ихэвчлэн техник, технологийн салбарт түр виз олгодог ажээ. Вашингтоны засаг захиргаа энэ хөтөлбөртөөрчлөлт оруулж зөвхөн хамгийн чадварлаг, өндөр мэргэшилтэй хүмүүст виз олгох санаатай байгаа тухай Цагаанордны эх сурвалж ВВС-д ярьжээ. Тийм ч чадварлаг бус гадаадын иргэд түр ажлын визээр АНУ-д ирж багацалингаар америк иргэдийн ажлын байрыг булааж байгааг өөрчлөх бололтой. Өнгөрсөн онд Disney компани дээрхвизний хөтөлбөрийг ашиглаж америк ажилт­нуудаа халаад, илүү бага цалингаар гадаад ажилтнуудыг хөлсөлжбайна гэсэн шүүмжлэлд өртөж байв.

Reuters агентлаг мэдээлж буйгаар, 2016 онд Facebook-ийн АНУ дахь ажилтнуудын 15 хувь нь түр ажлын визээр орж ирсэн хүмүүс байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэргий Меланиа загвар өмсөгчийн замналаа эхлүүлж байхдаа H-1B визээр АНУ-д ирж байсан аж.

banner3-14

Нийт: 3 Сэтгэгдэл

2017 оны 5-р сарын 20

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/anu-azhlyn-viznii-hutulburtuu-uurchlult-oruulna/ […]

lie
2017 оны 6-р сарын 6

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/anu-azhlyn-viznii-hutulburtuu-uurchlult-oruulna/ […]

2017 оны 7-р сарын 2

… [Trackback]

[…] There you will find 2877 more Infos: zms.mn/anu-azhlyn-viznii-hutulburtuu-uurchlult-oruulna/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *