Анхны давхар гүүртэй боллоо

11-р сарын 5, 2018 7:30 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 11
11-5-3

Д.НАДМИД

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд хугацаанаас нь өмнө барьж байгуулсан дөрвөн эгнээ замтай шинэ гүүр болон давхар замыг өнгөрсөн баасан гаригт ашиглалтад хүлээн авлаа. Яармагийн шинэ гүүр нь 250 метр урт, 20.5 метр өргөнтэй. Уг гүүрний доогуур Ажилчдын, гудамжтай холбосон 50 метр өргөн нүхэн гарцыг барьжээ. Мөн Богд уулын арын замын уулзвар дээгүүр хийсэн гүүрэн байгууламж 100 гаруй метр юм. Ингэхээр Яармагийн гүүрийн орчмын зам гурван давхар гарцтай болов.

Энэ ажлыг БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж Хятадын төмөр замын “20 дугаар товчоо групп” корпорацийнхан гүйцэтгэсэн байна. Зөвлөх компаниар Монгол-Германы хамтарсан “Эс Ар Ти консалтинг Монголиа”-гийнхан ажиллажээ. Монголын 53 компани туслан гүйцэтгэгчээр оролцсон юм.

Ийнхүү нийслэлд анхны давхар гүүртэй болсноор автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг үгүй болгох, хөдөлгөөний ачааллыг багасгахад чухал ач холбогдолтой төдийгүй нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцэж цаашлаад эдийн засгийн өсөлтийг шинэ төвшинд гаргахад томоохон үр дүн үзүүлэх юм байна. Яармагийн гүүр орчимд замын хөдөлгөөн саадгүй боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *