Английн хөлбөмбөгчид Эрмитажид…

6-р сарын 21, 2018 3:56 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 22
9é7é7é7é7é7é7é

Д.АРИУН

Английн хөлбөмбөгийн шигшээ баг Санкт-Петербург хотноо байрлаж байгаа бөгөөд тэд Тунистай тоглож хожсоны дараа амралтын өдрөөрөө алдарт Эрмитажийг үзэж сонирхсон байна. Энэ талаар шигшээ багийн твитер хуудастаа мэдээлсэн байна. “Өнөөдөр /06,20/ дасгал сургуулилтгүй өдөр, багийн зарим нь Санкт-Петербургийн Эрмитажид очлоо” гэж бичээд хагас хамгаалагч  Рубен Лофтус-Чик, Жордан Хендерсон, Эрик Дайер болон хамгаалагч Гари Кэххил нарын Эрмитажид авахуулсан зургийг оруулжээ.

Дэмждэг багийнхаа тухай мэдээллийг твиттер хуудаснаас нь байнга авч байдаг үнэнч хөгжөөн дэмжигчид нь түүх соёлын алдартай музейгээр аялсан хөлбөмбөгчдөө like-аар мялаажээ.

Английн шигшээ баг энэ ДАШТ-ын G хэсэгт тоглож байгаа бөгөөд өнгөрсөн даваа гариг буюу зургадугаар сарын 18-нд Тунисын багийг 2:1-ээр буулган авсан. Хоёр дахь тоглолтоо Панамын багтай энэ сарын 24-нд Доод Новогород хотын Новогород цэнгэлдэх хүрээлэнд хийх юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *