АН-ын сунгааг Р.Амаржаргал, Х.Баттулга хоёр өнгөлж байна

4-р сарын 28, 2017 9:56 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 84
4-28-8

Б.ДАМДИНОЧИР

Хуульд зааснаар УИХд суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тавдугаар сарын 6 гэхэд тодруулах ёстой.

Зарим нэг нь тодруулсан гэж байна. Харин АНынх яах нь өнөөдрийн хувьд бүрхэг байгаа. Гэхдээ чиг хана нь гарчихлаа гэж ойлгож болохоор байна.

Хамгийн олон горилогчтой нам нь АН учраас хэнийгээ тодруулах нь вэ гэж олон нийт анхаарал тавьж буй.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.БатҮүл, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, УИХын гишүүн асан Г.Батхүү, Р.Амаржаргал, Х.Баттулга, нийтлэлч Баабар гээд хэд хэдэн горилогч бий. Тэгвэл сунгааны эхний байдлаар Г.Батхүү нэрээ албан ёсоор татсан байна. Мөн Э.БатҮүл идэвхээ сулруулсан байгаа юм. Баабар бол барагхөдлөхгүйбайгаа.

Ер нь бол АН доторх хүчний харьцаа хийгээд үүнээс улбаатай дэмжигчдийнхээ тооцоог гаргасан горилогчдын олонх нь сунгааны замаас гарч байх шиг байна.

Уг нь нам доторх олонхийн дэмжлэгийг авч болох улстөрч нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэгдэж байсан ч эцсийн бүлэгт дэмжлэг сайнгүй байдал харагдаж байна гэнэ. Тэрээр Алтангадас фракцынх юм.

Өдгөө АНд Шонхор, МоАХ фракцууд хамгийн хүчтэй байгаа юм. Тиймээс Х.Баттулга нэлээд хүчтэй орж ирж байгаа аж. Мөн Р.Амаржаргалын нэр хүнд маш сайн байгаа тухай эх сурвалжууд хэлж байна. Гэхдээ Р.Амаржаргал МҮДНынх. Хэрэвзээ Р.Амаржаргал намаасаа нэр дэвшээд гараад ирвэл ард түмний дундах түүний нэр хүнд маш өндөр байгаа юм байна.

Гэхдээ эцсийн шийдийг гаргах АНын нэгжийн гишүүдийн олонх нь Шонхор хийгээд МоАХынх гэж байгаа. Тэгэхээр УИХын гишүүн асан Х.Баттулгагүйчихмагадлал маш өндөр байгааг ажиглагчид хэлж байна.

Ийн яг өнөөдрийн байдлаар АН-ын сунгааг Х.Баттулга, Р.Амаржаргал хоёр өнгөлж байна. Хэн нь нэр дэвших вэ гэдэг  хэдхэн хоногийн дараа тодорхой болно.

banner3-14

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 11

How To Use Cialis Dogs Cephalexin 250 Mg Canada [url=http://cialiviag.com]viagra vs cialis[/url] Fluoxetine No Script Needed Amex Accepted Levitra Wirkungszeit Liquid Amoxicillin

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *