АН-ын бүлэг өмч хувьчлалын асуудлаар завсарлага авав

6-р сарын 5, 2018 1:55 pm Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 44
33111444_1858398004190583_3113890777529319424_n-550x300

Т.САЙХАН

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөөд байсан  Гэсэн ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ирэх даваа гарчигт өмч хувьчлалын асуудлыг бүлгээрээ хэлэлцэж, холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авах шаардлагатай байгаагаа уламжилж ажлын тав хоногийн завсарлага авахыг хүссэн юм. Энэ дагуу Эдийн засгийн байнгын хороо өмч хувьчлалын асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болж хойшлууллаа. Засгийн газраас орон нутгийн өмчит 20 АЗЗА компани болон МИАТ, Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж тэргүүтэй  долоон томоохон компанийн хувьчлалын асуудлыг УИХ-д оруулж ирээд байгаа юм. УИХ дээр эцэслэн шийдэгдсэн тохиолдолд өмч хувьчлал явагдах юм.

 Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *