АН муу жишиг тогтоож, МАН хэрэгжүүлдэг

7-р сарын 28, 2016 9:23 am Нийтлэгч: Ангилал Намууд , Парламент , Улс төр Уншсан: 44
7-28-3

 

Д.ЦЭЦЭГ

Төрийн албаны халаа сэлгээ гэдэг зүйл гэв гэнэт гарч ирсэн юм шиг АНынхан гомдоллох болов. Бараг л МАН олонх болоод маргааш нь халаа сэлгээг хайр найргүй хийж эхэлсэн мэт ярьж байна. Мэдээж сонгуульд ялагдаж, засгийн эрхээ шилжүүлсэн АНд хүндхэн цохилт болж байгаа нь ойлгомжтой. Харин халаа сэлгээний тухайд ийм бусармаг зүйлийг МАН биш АН эхлүүлсэн гэдгийг санах хэрэгтэй.

Энэ тухай баримтуу­дыг эргэн сөхвөл олон ч тоо гарна даа. Наад захын жишээ бол 1996 оны халаа сэлгээ. 1996-2000 онд МАХН УИХд 25 суудал авч цөөнх болсон. Засгийн эрхийг авсан даруйдаа АНынхан өөрсдийнхөө хүмүүст хэдэн зуугаар нь ажлын байр зохиож, хүний өөрийн намаар нь ялган төрийн албаар хэрхэн тоглож, яаж галзуурсныг хэн хүнгүй хэлээд өгнө.

Тэд төрийн албан хаагчдыг хоморголон халдаг муу жишгийг 1996 онд тогтоосон. Товчхондоо, АНаас эхлэлтэй гээд хэлчихвэл үнэнээс зөрөхгүй байх. 1996 онд АН засгийн эрхэнд гарсан даруйдаа 10 мянган хүнийг төрийн албанаас хоморголон халж байсан түүхтэй. Яг үнэндээ Ардчилсан холбоо эвслийн Засгийн газархар баасангаригт гэм зэмгүй төрийн албан хаагчдыг үзэл бодлоор нь алагчлан хоморголон халж байснаас болжхар баасангариг гэдэг үг гарсан шүү дээ. Энэ үйл явдал 2000 онд давтагдсан. Дараагийн жишээ нь 2012 оных. Н.Алтанхуягийн Засгийн газар бямба гариг бүрт төрийн албан хаагчдыг  хоморголон халах  болж  олон арван мэргэшсэн төрийн албан хаагч хүндхэн байдалд орж, зарим нэг нь хууль хяналтын байгууллагаар яваад ч бараагүйЭэлжийн амралтаа авсан, эмнэлэгт хэвтэж байхад нь үүрэгт ажлыг нь шууд авчихсан явдлууд тухайн үед нийтлэг гарч байв.

Өнгөрсөн жил ч ийм үйл явдал өрнөж, нэлээд хэл ам дагуулаад авсанТодруулбал, 2015 онд Гадаад хэргийн яамнаас 32, Хөдөлмөрийн яамнаас 72, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 59 төрийн албан хаагчийг ажлаас нь халсан.

Энэ мэтээр албан бус тоо үргэлжилнэ.

Ерөөсөө АН засгийн эрхийг гартаа авах бүртээ төрийн албан хаагчийг хольж сольдог хууч өвчтэй. Ийм л муу жишгийг төрийн албанд тогтоосон. Харин энэ муу жишгийг нь МАН үргэлжлүүлэн хэрэгжүүлдэг.

АНын удирдлагуу­дын зүгээс  “Олон яамд, агентлагийн нэрийг өөрчлөх замаар 100 гаруй мянган төрийн албан хаагчийг ажилгүй болгох гэж байна. МАН 100 мянган төрийн албан хаагчийн амьдралыг эрсдэлд орууллаа. Монгол төрийг битгий самар. Амлалтаа биелүүл гэж бид МАНаас шаардаж байнахэмээн хэл­сээр байгаа. Гэтэл шүүмж­лээд байгаа асуудлынхаа эхлэлийг АН өөрөө л олон жилийн өмнө тавьсан. Түүнийг нь МАН хэрэг­жүүлдэг болсон шүү дээ.

Төр солигдох бүрт халаа сэлгээ хийдэг асуудалд цэг тавих цаг ирсэн. Харин одоо АН, МАН-ын хэн нь эхлүүлэх бол гэсэн хүлээлт л нийгэмд байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *