АН ХЭЛЭЛЦДЭГ МАН ТАТГАЛЗДАГ

4-р сарын 10, 2018 10:04 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 11
Untitled-2

Т.БАТСАЙХАН

2013 онд Ардчилсан нам Засгийн эрхэнд байхад УИХын гишүүн Р.Амаржаргал гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ тухайн үеийн УИХын дарга З.Энхболдод хүргүүлж байвТэрээр УИХын гишүүнээс чөлөөлөгдөх болсон  шалтгаанаа “…Миний бие Сүхбаатар дүүргийн сонгогчдодоо гүнээ хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлье. Та бүхний итгэл найдвар, өмөг түшгээр УИХд дөрвөн удаа сонгогдсоноос гадна Ерөнхий сайд хэмээх хариуцлагатай албыг хашсан билээ. Би УИХд анхлан сонгогдсон цагаасаа л сонгогч, иргэдийнхээ итгэлийг алдахгүй, нүүрийг улайлгахгүй, тууштай зарчимч, чигч шулуун, шударга ажиллахыг эрхэмлэж ирсэн. Ичих булчирхайтай хэн ч гэсэн өнөөгийн төр засгийн байдал, шийдвэр, түүний үр дагавраас ичээд өргөлдлөө бичих л болов уу. Монгол дахь парламентын ардчиллын өрнөл, логик намайг ийм алхам хийхэд хүргэлээ…” гэсэн байдаг. Түүний өргөдлийг УИХын дарга З.Энхболд хүлээн авч, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байлаа. Эрх баригчид гишүүний өргөдлийг хуулийн дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар заавал хэлэлцэнэ гэсэн байр суурийг илэрхийлж байсан нь одоо ч цагаан дээр хараар бичээстэй байна. Ийнхүү 2013 оны арванхоёрдугаар сарын 21-ний УИХын чуулганы нэгдсэн хуралдаанаар Р.Амаржаргалын гишүүнээс татгалзах өргөдлийг хэлэлцэн, гишүүдийн олонх нь дэмжээгүй учраас хэвээр үлдээж байлаа. АН эрх барьж байх хугацаандаа ёс зүйн зөрчил гаргаагүй ч үүрэг хариуцлагаа ухамсарлан өргөдлөө өгсөн гишүүнийхээ асуудлыг ийн хэлэлцэж байв.

Харин МАНын үед гишүүний бүрэн эрхийн асуудал нэлээд өөр байдлаар өрнөж байна. УИХын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргачихаадявъягээд гуйгаад байхад гуядаад явуулчих улс төрийн наад захын соёл эрх баригч намд алга. Өнгөрсөн хугацаанд УИХын гишүүн Д.Гантулга гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХын даргад хоёр удаа  хүргүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн. Мөн УИХд УЕПоос гишүүнтэй холбоотой яллагдагчаар татах хүсэлтээ ч хүргүүлээд байгаа. Үйл явдал нүдэн дээр ийм ил тодоор өрнөж байхад МАН гүрийсээр л байна. Сүүлдээ бүр хуулийн мухардалд орж байна гэсэн  арга ядарсан тайлбарыг хэлээд сууж байна. Тэд ард түмний биш намынхаа эрх ашгийн үүднээс энэ асуудалд хандаж байгаа нь харамсалтайАН өргөдөл гаргасан гишүүнийхээ асуудлыг хуулийн дагуу УИХын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдэж болсон байхад МАН ёс зүйн зөрчил гаргасан гишүүнээ хуулийн мухардал яриад хамгаалж суугаагийн цаана ямар том эрх ашиг нуугдана вэ

АНын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: ХУУЛИЙН МУХАРДАЛ ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХ ЁСГҮЙ

Erdenebat АН

УИХын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал төрийн тэр дундаа УИХын нэр хүндийг унагаж байна. Энэ асуудалд АН албан ёсны байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн. Төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа гишүүний ёс зүйн асуудлыг нэг тийш нь шийдэх ёстой. Ялангуяа эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд холбогдсон зүйл цаашдаа удаан үргэлжилж болохгүй. МАНынхан хуулийн мухардалд орлоо гэсэн тайлбарыг хийсэн. Хууль тогтоох төрийн дээд байгууллагад хуулийн мухардал гэсэн ойлголт байх ёсгүй. Гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хоёр зүйл ойлгомжтой. Нэгдүгээрт Үндсэн хуулийн 19.3-т зааснаар хэрэв гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол УИХын чуулганаар заавал хэлэлцэх ёстой. Хоёрдугаарт, тухайн гишүүн УИХд өөрийн хүсэлтээр түдгэлзэх хүсэлтээ гаргасан нөхцөлд УИХын байр сууриар шийдвэрлэх ёстой гэж тодорхой заасан байгаа. Хэрэв энэ асуудлыг шийдэхгүй юм бол  УИХын нэр хүнд унаж, төрийн нэр хүндэд байж болзошгүй хохирол учрах учраас энэ асуудлаа МАН нэг тийш нь даруй шийдэх ёстой.

МАНын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Д.ГАНТУЛГА ГИШҮҮНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ГЭХЭЭР ХУУЛЬ ЗӨРЧИХ ГЭЭД БАЙНА

Hayanhyarvaa Ман

Бүлэг дээр Д.Гантулгыг авч үлдэх асуудал яригдаагүй. Хуулийн дагуу яаж ший­дэх ёстой, тэр хүрээнд шийдэх чиглэл барина. Өнгөрсөн долоо хоногт прокуророос ялын тог­тоол ирүүлж, гишүүний өөрийнх нь өгсөн өргө­дөл­тэй холбогдуулаад Хал­дашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байн­гын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах ёстойгоос Хал­дашгүй байдлын дэд хороо хуралдсан. Ин­гэхэд прокурор УИХын ту­хай хуулийн 6.9.1 дүгээр заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл УИХын гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх заалтыг Үндсэн хуулийн цэцийн дээд суудлын хуралдаанаар хэлэл­цээд, хүчингүй болгосон учраас энэ асуудлыг дахиж шинээр шийдэх шаардлага гарч байна. Түүнээс биш Д.Гантулга гишүүнийг хамгаалах тухай асуудал байхгүйХэрэв Д.Гантулга гишүүний өргөдлийг УИХаар авч хэлэлцвэл УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Энэ талаар хуульчид тайлбар өгч байгаа юм. Тэгэхээр энэ долоо хоногт Үндсэн хууль болон бусад хуулийг судалж байгаад тодорхой шийдэл гаргана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *