АН: Ерөнхийлөгч төсөвт хориг тавьбал бүлэг дэмжинэ

11-р сарын 5, 2018 1:01 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 8
59e6a9198ff872.32382663

 

Т.САЙХАН

УИХ дахь АН-ын бүлэг  /11.5/ хуралдаж, мэдээлэл хийлээ.  Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн баасан гарагт 2019 оны төсвийг  баталлаа. 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөвт Ерөнхийлөгч Х.Баттулгыг хориг тавихыг уриалж байна. Ерөнхийлөгч хориг тавибал АН-ын бүлэг дэмжинэ” гэв.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Бензин шатахууны үнэ огцом өсч, 2000 гарчихлаа. Үнийн өсөлтийн эсрэг тууштай арга хэмжээ авахыг Засгийн газраас шаардаж байна. АН шатахууны үнийг өсөлтөөс үүсэлтэй үнийн хөөрөгдлийг ард түмний нуруун дээр үүрүүлж байна.   Шатахууны үнэ буухад манай шатахуун импортлогч ААН-үүд үнэ буулгасан тохиолдол байхгүй. Харин үнэ зах зээлд өсөхөд үүнээс хэд дахин илүүгээр нэмдэг. Үүнд төрийн зохицуулалт хийх ёстой гэлээ.  УИХ-ын гишүүн З.Нарантуяа “270 гаруй тэрбум төгрөгийн Засгийн газраас -ын дотоод хэрэглээний төсвийг хэмнэх хэрэгтиэй. 700 гаруй тэрбум төгрөгийг халамжид зарцуулах гэж байна. ЖДҮ-ийг хөгжүүлэхэд 47 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Ажлын байрыг нэмэгдүүлэхэд төсөвт ахиухан төсөв батлах хэрэгтэй гэв.

-ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ хүмүүст ямар хариуцлага тооцох вэ? 
– ЖДҮ-ийг дэмжих сан болон нийт 29 сангийн хөрөнгийн зарцуулалт ойлгомжтой болж байна. Энэ бол зохион байгуулалттай бүлэглэлийн үйлдэл болох нь ойлгомжтой боллоо. Зээл авах эрх хэнд ч нээлттэй, хамгийн гол банкиар дамжуулан ном журмаар нь авах ёстой. Тийм учраас бид У.Хүрэлсүхийн ЗГ-ыг огцруулах шаардлага тавьж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдлээ. Эрх баригчид нэг их наяд төгрөгийн зээлийг өнгөрсөн 2 жилд Хөгжлийн банкиар дамжуулан гаргасан байна. Энэ бүхнийг нэг бүрчлэн гаргуулж, дэлгэж тавина. Бид 29 сангийн хөрөнгийн зарцуулалтын мэдээллийг нэг бүрчлэн авна гэж мэдээлэв.

АН-ын бүлэг өнгөрсөн пүрэв гарагт чуулганы хуралдаанд тодорхойгүй хугацагаар суухгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ асуудлаар бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад, Ирэх долоо хоногоос нэг нэг гишүүнийг чуулган, байнгын хорооны хуралдаанд төлөөлөл болгон  оролцуулна. Өөрөөр хэлбэл, хүний өмнөөс хяналт тавих болон ирц ямар байгаад хяналт тавина гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *