АН дотроос нам төржээ 

10-р сарын 15, 2015 10:07 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 459
10-15-1

Б.ДАМДИН

Дээд шүүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт нэгэн шинэ намыг бүртгэжээ. Тэр нь Бүтээн байгуулалтын нам нэртэй юм байна. Тус нам УИХын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Л.Болд, Ц.Оюунгэрэл нараас гадна, АНын гишүүдээс бүрджээ.

Бүтээн байгуулалтын намыг бүртгэсэн талаарх мэдээл­лийг одоогоор ихэд нууцалж байгаа хэмээн эх  сурвалж мэдээллээ. Энэ талаар Дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахадИйм мэдээлэл одоогоор алга байна. Хурлын зард байгаагүйгэсэн хариултыг өгөв.

Эх сурвалжийн мэдээллээр, Бүтээн байгуулалтын намын хүсэлтийг өнгөр­сөн долоо хоногийн даваа гаригт буцаагаад, пүрэв гаригт дахин өгөхөд нь бүртгэсэн гэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *