АН: Долоо биш есөн төрлийн татвар нэмэгдсэн

1-р сарын 3, 2018 2:29 pm Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 68
26540605_1672904259422182_467393454_o

С.САРУУЛ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.01.03/  хуралдаж, 2018 онд  хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Банкны тухай хуулиудын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийг мэдээллийг сонслоо. Энэ үеэр бүлгийн дарга Д.Эрдэнэбат “2017 онд 200 гаруй хууль тогтоомжуудыг хэлэлцэн баталсан ч  Монгол Улсын нийгэм, эдийн засагт үр өгөөж өгөх хуулийн төсөл бага байсан. Эрх баригчдын яриад байгаа эдийн засгийн өсөлт эгэл ард түмний амьдралд хүрч чадсангүй. 2017 онд татвар нэмсэн, улсын өр нэмэгдсэн, инфляц өссөн, халамж нэмэгдсэн, хүүхдийн мөнгө хасагдсан, цалин царцаасан, ажлын байр хумигдсан, импортын хэмжээ өссөн гээд маш олон сөрөг зүйлүүд гарлаа. Үүнийг ард түмэн биеэрээ амсаж, мэдэрч байгаа. 2017 онд ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдсэнгүй. Эрх баригчдын хамгийн том, хамгийн дуулиантай ажил нь Засгийн газраа л огцруулсан асуудал байлаа. 2018 онд энэ байдлыг давтаж болохгүй. Энэ байдлаараа байвал Монголын эдийн засгийн байдал, ард түмний амьдрал илүү муудах болно. Тиймээс сөрөг хүчний хувьд 2018 он 65-ын үнэмлэхүй олонхийн үйл ажиллагааг хянах хариуцлагатай жил байх болно. Мөн 2018 онд МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн хэрэгжих эсэхийг тодорхойлох он байх болно. 2017 оны намрын чуулган хууль тогтоомжийг өргөн барих үйл ажиллагаанд дэгийн хуулийг маш олон удаа зөрчсөн. Цаашид ийнхүү дэгийн хууль зөрчих асуудалтай Ардчилсан намын бүлэг эвлэрч чадахгүй” гэв.

Сүүлийн үед ОУВС-ийн хүрээнд нэмэгдээд байгаа олон татварууд нийгмийн хамгийн эмзэг асуудал болоод байгаа. Энэ талаар тэрээр “Энэ хүрээнд долоон төрлийн татвар нэмэгдсэн гэж үздэг. Гэвч мөн чанартаа есөн төрлийн татвар нэмэгдсэн. Тодруулбал,Газар худалдаалах, ашигт малтмалын лицензийн, хадгаламжийн хүүгийн орлогын, суудлын автомашины, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, архи тамхины, импортын, шатахууны онцгой албан татвар гэсэн есөн татвар нэмэгдэж байна. Үүнээс үүдэн гарах эерэг сөрөг дагаврыг зайлшгүй тооцох ёстой. Тиймээс ч өнөөдөр бүлгийн хурлаараа хэлэлцээд, эдгээр татваруудыг нэмсэн асуудлыг эргэж нэг харах талаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Хэрвээ эдийн засаг өсч байгаа бол иргэдийн халааснаас татвар авах зайлшгүй авах шаардлага мөн эсэхийг эргэж хараад, татваруудыг цуцлах хуулийг төсөл санаачлахыг шаардах болно. Эдийн засаг өсч байхад иргэдийн цалинг царцааж байгаа нь буруу, дундаж цалинтай иргэдийн цалингаас 15 хувийн татвар авч байгаа нь эргээд, нийгмийг ядуурал руу түлхэж буй хэрэг” гэлээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Эрх барьж байгаа Засгийн газрын бодлогод улсаа хуримтлалтай болгох, иргэдээ орлоготой болгох, одоо олж байгаа орлогыг нь нэмж чадахгүй юм гэхэд бууруулахгүй байх ямар ч алхам, шийдэл алга. Тухайлбал, Төв банкны тухай хуулийн тухайд бие даасан байдал нэрийн дор эрх мэдэл нь нэмэгдсэн, арилжааны банкууд руу оролцох оролцоогоо нэмэгдүүлсэн хууль оруулж ирсэн. Монгол банкны үндсэн зорилт бол үндэсний валют төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдэж байдаг. Гэтэл өнөөдөр төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй болохоороо үндсэн зорилтоосоо ухраад үнийн тогтвортой байдлыг хангах гээд оруулаад ирсэн. Төв банкны Ерөнхийлөгч үндсэн зорилтын ажлаа хийж чадахгүй болохоороо хуулиа өөртөө зориулан өөрчилж байгаа арга хэлбэр юм. Төв банк улс төрөөс ангид байх гэдэг нь улс төрийн аль нэг намын шийдвэрийг хэрэгжүүлэхээс ангид байхыг хэлнэ. Түүнээс хууль тогтоох УИХ-аас ангид байхыг хэлэхгүй. Гэтэл Төв банкны мөнгөний бодлогыг жил бүр УИХ баталж өгдгийг болиулах гээд сууж байна. Төв банкны Ерөнхийлөгчийг УИХ томилоод, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүл гэж явуулдаг. Гэтэл төрийн мөнгөний бодлого гэдгийг “төрийн” гэдэг үгийг авч хаяад, Төв банкны мөнгөний бодлого болгох гээд сууж байна. Тиймээс Төв банкны хуулиар Төв банк бие даасан УИХ-аас ангид, арилжааны банкнуудын үйл ажиллагаа руу хэт орсон эрх мэдлийг төвлөрүүлсэн байгууллага болох гээд байна” гэв. Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ардчилсан намын бүлгээс хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Priligy Duracion Ordine Originale Kamagra Levitra En Francais cialis without a doctor’s prescription Precio De Propecia Espana

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *