Амиа хорлосон цэргүүдийн тоо дайны хохирлоос давжээ

1-р сарын 17, 2013 10:13 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 258
Өнгөрсөн онд 349 цэ­рэг амиа хорлосон тухай АНУ-ын Батлан хамгаа­лах яам мэдээлжээ.

Н.МӨНХЖИН

 

Өнгөрсөн онд 349 цэ­рэг амиа хорлосон тухай АНУ-ын Батлан хамгаа­лах яам мэдээлжээ. Энэ нь дайн тулааны үед амиа алдсан америк цэргүү­дийн тоо­ноос давж байгаа нь сэтгэл түгшээсэн асуу­дал болж байгаа аж. Дээрх 349 америк цэргийн 182 нь армийн албан хаагч, зэв­сэгт хүчнээс 60, Агаарын цэргийн хүчнээс 59, тэн­гисийн хүчнээс 48 цэрэг байгаа аж. АНУ-ын цэрэг армид амиа егүүтгэх үзэгдэл 2011 онтой харь­цуулахад 15 хувиар өсч, Афганистан дахь дайны хохир­лоос давж гараад байна.

2012 онд 237 америк цэрэг дайн тулаанд үүрэг гүйцэтгэж яваад амиа алдсан хэмээн Пента­гоноос мэдээлэв. Үүн дээр ар талын албанд зүтгэж байхдаа амь үрэгдсэн цэргүүдийг нэмбэл 313-т хүрч байгаа аж. Өнгөрсөн жил арми дахь амиа хорлолтоос сэргийлэх арга хэмжээ авч, алба хааж буй цэргүүд болон ахмад дайч­дад сэтгэл зүйн анхаарал халамж түлхүү тавих болс­ныг сенатч Патти Мюр­рей ярилаа. Америкийн цэрэг армид дэлгэрч буй энэхүү “тахал”-ыг анхааралдаа авах цаг болсныг тэрээр онцлов.

Батлан хамгаалахын сайд Леон Панетта өнгөрсөн оны долдугаар сард амиа хорлох асууд­лаар болсон уулзалт дээр мэдэгдэхдээ, Пен­тагонд ирснээс хойш тулгарч буй хамгийн ээдрээ түвэгтэй асуудлын нэг нь энэ болж байна гэжээ. Армийн удирдлагын зүгээс ихээ­хэн хүчин чармайлт гар­гаж байгаа ч амиа егүүтгэх хандлага цэргүүдийн дунд газар авсаар байгаа аж. АНУ-ын Ахмад дайчдын асуудал эрхлэх хэлтсээс мэдэгдсэнээр, 80 минут тутамд нэг ахмад дайчин амиа хорлож байгаа ажээ. Энэхүү эмгэнэлт үзэгдэл, хандлагыг зогсоох, буу­руулах яаралтай арга хэм­жээ авах хэрэгтэй байгааг тус хэлтэс эрх баригчдад хандан сануулж байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *