Ам.долларын ханшийг 2030 төгрөгөөр тусгажээ

10-р сарын 12, 2015 10:04 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 89
10-12-2

М.ГАН

 

ӨРШӨӨЛИЙН ХУУЛИАР НЭМЭЛТ ЗАВСАРЛАГА АВАВ

Өршөөл үзүүлэх тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр УИХ дахь МАНын бүлэг өмнө нь тав хоногийн завсарлага авсан. Энэ хугацаа өнгөрсөн баасан гаригт дууссан ч хугацааг сунгах шаардлагатайг МАНын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэв. ТэрээрЭнэ долоо хоногийн мягмар гаригт хуралдсан байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн процедурын дутуу асуудлыг шийдье гэсэн боловч байнгын хорооны даргын сонгуулийн асуудлаас болж өнгөрсөн өдрүүдэд шийдэж чадсангүй. УИХын дарга өдөр бүр байнгын хороо хуралдаж асуудлаа дуусгаж оруулж ир гэсэн шаардлагыг тавьж байсан. МАНын бүлгийн гишүүд ч Өршөөлийн тухай хуулийг хурдан батлах ёстой, ингэхдээ хуулийн процедурын алдааг засаад чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Иймээс Хууль зүйн байнгын хороог хуралдуулах мөн МАНын бүлгээс авсан завсарлагын хугацааг сунгаж өгөхийг хүсч байнагэсэн юм. Иймд УИХын дарга Өршөөлийн тухай хуулиар МАНын бүлгээс авсан завсарлагын хугацааг сунгаж гурав  хоногийн нэмэлт өглөө.

Б.БОЛОР САЙДЫНСАНААТАЙ”  ТОДОТГОЛ

Энэ оны эхний найман сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого гурван их наяд 576.8 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 660.7 тэрбум төгрөгөөр буусан үзүүлэлттэй гарчээ. Төсвийн орлого буурхад нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвар, өмч хувьчлал, газрын тос, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын бууралт гол нөлөө үзүүлсэн байна. Төсвийн орлогын энэ оны эхний сарын гүйцэтгэлд үндэслэн Монгол Улсын 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцоход нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 900 гаруй тэрбум төг­рөгөөр буурахаар байгаа тул тодотгол хийжээ.

Дээрх дүнтэй холбогдуулан хөрсөн дээр буусан тодотгол хийх ёстойг олон гишүүн хэлж байлаа. Мөн олонх нь захиргааны зардал, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цөөлөх ёстойг хэлэв. Сангийн сайд Б.Болорын өмнө нь хэлж байснаар яамдыг ес болгож цөөрүүлэх тухайд олон гишүүн лавласан. Энэ тухай ирэх оны төсөвт тусгасан гэх боловч тодотголд энэ заалт нь оржээ. Үүнийг гишүүн А.Тлейхан олж харсан чтехникийн алдаагэж спикер тайлбарласан юм. Харин Сангийн сайд Б.Болор ямар нэгэн хариу хэлсэнгүй. Түүний энэ үйлдэл санаатай эсэх нь эргэлзээтэй үлдлээ. Төсвийг алдагдалгүй болгох хамгийн амархан зам бол Засгийн газар банкуудаас мөнгө авахаа болиод хувийн хэвшилд зайгаа тавьж өгөх гэдгийг УИХын дарга онцолсон юм.

ТАВАНТОЛГОЙН АЖЛЫГ ЭХЭЛЖ, ОЮУТОЛГОЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 69814 тэрбум төгрөг буюу ДНБий 25.3 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 78830 тэрбум төгрөг буюу ДНБий 28.6 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 901.5 тэрбум төгрөг буюу ДНБий 3.27 хувь болох юм байна. Одоо байгаа 15 яамыг 2016 оны наймдугаар сарын 1-нээс хойш ес болгож цөөрүүлэх, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс зарим агентлаг, газар, сангуудыг татан буулгах, заримыг нь нэгтгэн зохион байгуулах, яамдын дэд сайдын орон тоог цомхотгох зэрэг өөрчлөлтийг ирэх оны төсөвт хийх аж.

Төсвийн орлогыг бодитойгоор тооцохдоо Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнОюутолгойтөслийн далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа үргэлжилнэ гэж тооцох, “АлтболонМаххөтөлбөрийг ирэх оноос хэрэгжүүлж эхлэх, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үр дүнд татварын бааз суурь нэмэгдэнэ гэж үзжээ.

Ирэх онд тэтгэвэр, тэтгэмжийн тухайд ямар нэг өөрчлөлт гарахгүй. Харин төрийн өндөр албан тушаалтан болон улс төрийн албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулах асуудлыг ирэх онд үргэлжлүүлэхээр тусгажээ.

Ирэх оны төсөвт ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг 2030 төгрөг, зэсийн үнийг тонн тутамд 5137 ам.доллар байхаар тусгасан. Энэ нь бодитой тоо гэж Сангийн сайд хэлж байлаа. АСЕМийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад зориулж 2015 оны төсөвт таван тэрбум, 2016 оны төсөвт 21 тэрбум төгрөг суулгасан. Тусгай зориулалтын таван автомашин авах мөнгийг Гадаад хэргийн сайдын багцад тусгасан, үүнээс өөр төсөв дарамт учруулах ямар нэг асуудал байхгүй гэнэ.

ДАЛД УУРХАЙН САНХҮҮЖИЛТИЙГ ЭНЭ ОНД ШИЙДНЭ

Оюутолгойн талаар нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад асуулга тавьсныг баасан гаригийн үдээс хойшх хуралдаанаар сонслоо. Энэ талаар Ерөнхий сайдОюутолгойкомпани зэс хайлуулах үйлдвэртэй холбоотой судалгааны ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Монголын талын хувьцаа эзэмшигчдийн зүгээс мөн ялгаагүй гэрээний хэрэгжилт буюу зэс хайлуулах үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг баримталж ажиллаж байгааг  хэлэв. Мөн Оюутолгой төслийн 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөхгүйгээр зөвхөн далд уурхайг ашиглалтад оруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хоёр тал баталсан. Хөрөнгө оруулагч тал олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас амласан санхүүжилтийн асуудлыг энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байгаа. Энэхүү төслийн санхүүжилтийг авснаар хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах боломж бүрдэх юм гэдгийг хэлэв.

Харин “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд “Хөрөнгө оруулалтын гэрээ нь сүүлд байгуулсан төлөвлөгөөтэй зөрчилдөхгүй, хэтдээ маргаан үүсэх ямар нэг эрсдэлгүй гэж үзэж байгаа. Энэ төлөвлөгөөгөөр зарим зүйлийг тодруулж, хариуцлагын тогтолцоог суулгаж өгсөн. Далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөнд тусгасан ажлуудын хэмжээнд бүрэн хэмжээгээр хараахан хүрээгүй байгаа. Дубайн гэрээ гэх төлөвлөгөөгөөр тохирсон ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Хөрөнгө оруулагч тал ирэх арваннэгдүгээр сард багтаж дэлхийн 15 банктай зээлийн гэрээ зурснаар мөнгөний урсгал эхэлнэ гэж харж байгаа” гэлээ. Мөн “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Б.Бямбасайхан “Оюутолгойн далд уурхайг бүтээн байгуулах нийт төсөв болох зургаан тэрбум орчим долларын дөрвөн тэрбум орчмыг нь банкны зээлээр, үлдсэн хэсгийг нь Оюу­тол­гой компани өөрийн хөрөнгөөр санхүү­жүү­лэхээр тохирсон” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин