Алтан зоостой Николь

8-р сарын 19, 2015 12:13 pm Нийтлэгч: Ангилал Хобби , Энтертайнмэнт Уншсан: 53
Untitled-5

Ч.ТУЛГА

Холливудын алдарт жүжигчин Николь Кидманыг үзэгчид “Moulin Rouge”, “the hours”, “Could Mountain” зэрэг киногоор нь андахгүй. Австрали гаралтай жүжигчин бүсгүй багадаа бүрэг, ичимхий охин байжээ. Харин 16 насандаа Австралийн телевизийн “Bush christmas” кинонд тоглосноор жүжигчний карьераа эхлүүлжээ. Энэ үеэс тэрээр эртний иудейчүүдийн хэрэглэдэг зоосыг сонирхон цуглуулж эхэлсэн байна. Тэрээр зөвхөн цуглуулгадаа зориулж жилдээ 150 мянган ам.доллар зарцуулдаг аж. Мөн зоосоо алдахааргүй, баталгаатай газар хадгалахын тулд хувийн музей хүртэл байгуулжээ. Жүжигчин бүсгүй одоогоор 200 гаруй зоостой. Энэ үндэстний зоос дэлхийд ховорхон байдаг бөгөөд зөвхөн нутгийн уугуул иргэд, дархчууд урладаг юм байна. Иудейчүүдийн зоос бусад орны зоосноос алтан шарал өнгө, товгор хээгээрээ ялгардаг. Мөн алтны хольц оруулж давтдаг учир үнэтэй байдаг ажээ. Николийн хамгийн үнэтэй зоос нь 450 жилийн өмнө давтсан загасан хээтэй зоос аж. Иудейчүүд эртний уламжлалтай ард түмэн. Бөө мөргөл, бурхан шашнаас илүү зөн билэгт итгэдэг. Тиймээс алдартай үзмэрчид энэ нутгаас төрдөг.

Шаргал үст бүсгүй ч бас энэ тухай сонирхон, судалдаг ажээ. Үүгээр ч зогсохгүй далд ертөнц, сүнс, хий үзэгдлийн тухай баримт, бичлэг цуглуулдаг хоббитой гэсэн. Жүжигчин бүсгүй өөрийн харсан мэдэрсэн сүнсний тухай мэдрэмжээрээ кино хүртэл хийсэн нь Холливудад ашиг орлогоороо тэргүүлж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин