Оросуудын бүтээсэн “Алтан орд” кино юуны тухай өгүүлдэг вэ?

4-р сарын 5, 2018 11:28 am Нийтлэгч: Ангилал Uncategorized , Танин мэдэхүй , Энтертайнмэнт Уншсан: 71
upload-DSC_0190-_6_-pic905-895x505-93076-550x300

Д.Энхээ

Оросын телевизийн нэгдүгээр суваг /(Первый канал/-аар өнгөрсөн гуравдугаар сарын 12-ноос гарсан “Алтан орд” уран сайхны кино 2017 оны Европын зарим кино наадмуудын үеэр хамгийн эрэлттэйд тооцогдож байсан билээ. Киноны үйл явдал түүхэн талаасаа монголтой холбоотой гэж хэлж болно. Гэхдээ уран сайхны бүтээл тул түүхэн үнэнийг гаргасан гэж хэлэх аргагүй.  “Алтан орд”-д юун тухай өгүүлдэг вэ гэдгийг тоймлон хүргэж байна.

kinopoisk.ru

XIII зууны эцэс. Оросын нийслэлд Алтан ордны элч –Менгу – Темир хэмээх царайлаг, эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн гоо сайхныг эрхэмлэн дээдлэгч эр хүрэлцэн ирнэ. Түүний ирсэн зорилго нь Орд руу мянган орос цэрэг дайчлах, гэхдээ хэрэв Их ван Ярослав төрсөн ах Борисынхоо эхнэр Устинья хатныг өгөх аваас дайчлах цэргийн тэн хагасыг авснаар тохиролцоход бэлэн ажээ. Ярослав ван Үнэний хийгээд Нэр төрийн хуулийг зөрчиж үл зориглох бөгөөд харин түүний ах Борис энэ зэргийн золиос түүнд тайжийн сэнтийд суух боломж олгоно хэмээн найдаж өөрөө тухайн болзлыг хүлээж аван биелүүлнэ. Ийнхүү Устинья жингийн цуваатай хамт хүний нутгийг зорино.

Менгу харин Их хааны “бэлэг” болох идэр залуу Наргиз бүсгүйг Ярославт үлдээх бөгөөд тэрээр вангийн сэтгэлийг татаж, түүнийг нэг талаас хайр сэтгэлээ гэх үү, нөгөө талаас хэргэм зэргийн сэнтий болон ард олон, хууль ёсны авааль эхнэрийн аль аль нь огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа Наргизийн хувь заяаг гэх үү, тун хэцүү сонголтынөмнө аргагүй байдалд оруулна.

 

1 дүгээр анги.Монгол Хаан Берке өтөлж өвгөрсөн боловч угсаа залгамжлах хүү төрөөгүй тул улс орныхоо хувь заяаны талаар сэтгэл гүнээ зовнин суух аж. Персийн хаан Хүлэг монголчуудын эсрэг дайтахаар цэрэг дайчилж байгаа тухай мэдээг Беркед илтгэнэ. Энэ мэдээ Беркийг Орд улсаа хамгаалах бэлтгэл хийхэд хүргэж, тэрээр Менгу – Темирээр ахлуулсан элч нарыг их ван Ярослав руу илгээнэ. Тухайн үед Орос худалдааны замыг хяналтдаа авч, славян омгуудад алба гувчуур ногдуулсан монгол – татаарын эрхшээлд байлаа. Монголчууд цэргийнхээ тоог нэмэгдүүлэхийн тулд хэдэн арван мянган орос эрсийг нэхэн шаардана гэдгийг Ордоос вант улсаа захирах эрх ямба хүртсэн Ярослав ванойлгож байлаа. Берке хааны шаардлагыг хэрхэх талаар хэлэлцэхээр тэр төрсөн ах Борис болон бусад вангуудаас бүрдсэн зөвлөлийг хуралдуулна.

2 дугаар анги. Идэр залуу Менгу-Темир хөгшин хаан Беркег залгамжлахыг хүсч тэмүүлнэ. Тэрээр Ярослав вантай уулзах үеэр түүнд шийдэхэд амаргүй  болзол тавина. Монгол залуу ханд ван ах Борисынх нь эхнэр, хэрсүү саруул ухаантай, эрх танхил Устинья таалагджээ. Хэрэв Ярослав Устиньяг Орд руугаа авч явахыг Менгу – Темирт зөвшөөрөх аваас дайчлах цэрэг эрсийн тоог гучин мянгаар хорогдуулахюмсанж. Энэхүү шаардлага саналын тухай Суздалийн ван Борис олж мэдэх бөгөөд тэрээр дүү Ярославыгаатүлхэн унагаж, өөрөө Берке хаанаас вант улс захирах эрх ямба олж хүртэхийг мөрөөднө.

3 дугаар анги. Менгу-Темир хан вангийн хатан Устиньяг Орд руугаа авч яюж байгаа нь Владимирын оршин суугчдын дургүйцлийг төрүүлнэ. Их ван Ярослав, ван Борис нарын хооронд зөрчил үүснэ. Монгол ноёнд хатнаа өгөхийг зөвшөөрснөөр амийг нь аварсан хэмээн Борис дүүдээ итгүүлэхийг чармайна. Харин Ярослав ах Борисоо Берке хаанаас таашаал хүртэхийн тулд оросын ард түмнийг гутаан доромжилсон хэмээн буруутгана. Переславлийн удирдлагыг хэнд хүлээлгэж өгөх, мөн ард олны итгэлийг сэргээхийг оролдохын тулд шийдвэр гаргах хэрэгтэй болно. Их вангийн явуулж буй бодлого таалагдаагүй тул Ярославын хүү Владимир авга ах Бористой эвлэлдэн нэгдэхээр шийднэ.

4 дүгээр анги. Их ван мориор зугаалж яваад өөрт нь бэлэг болгож Менгу – Темир Ордоос авчирсан залуухан татаар бүсгүй Наргиз усанд живж байсныг аварна. Ярослав, Наргиз нар хамтдаа вангийн өргөөнд ирсэн явдал вангийн тойрон хүрээлэгчдийг гайхашруулж цочирдуулна. Ярославын эхнэр Радмила Наргиз нөхөрт нь таалагдаж байгааг мэдэрнэ. Татаар бүсгүй нөхрөөс нь салгахаас болгоомжилж, түүнийг гэсгээхээр Радмила шийднэ.Их ван Ярослав Менгу – Темирийн айлчлалын эцэст тулган шаардлагыг нь биелүүлсний дараа хотын оршин суугч ард иргэдийнхээ итгэлийг сэргээх хэрэгтэй болно. Вангийн ойр тойрны олон хүн Ордод эсэргүүцэл үзүүлэх хэрэгтэй гэж үзнэ…

5 дугаар анги. Цэргийн ноён Еремей Наргизэд сүй тавина, гэсэн ч Ярославт дурласан бүсгүй нөхөрт гарахыг үл хүсэн тэмцэлдэнэ. Радмила хуримын өдрийг түргэвчлүүлэхийг тэсч ядан хүсч, Ярослав өөрийн биеэр бүсгүйг адислахыг гуйж ятгахыг митрополит Филаретэд хандана. Менгу – Темир Берке хааны өргөөнд буцаж ирнэ. Ач хүүгээ тушаал зөрчиж, Оросоос гучин мянгаар цөөн цэрэг дагуулж ирснийг сонсоод хаан ихэд хилэгнэнэ. Хүүгийнхээ ирээдүйд санаа зовнисон Менгу – Темирийн эх Уш хатан хүүг нь хүнд байдалд оруулсан гол буруутан нь орос хатан Устинья хэмээн үзэж түүнийг залхаахаар шийднэ.

6 дугаар анги. Владмир ван половчуудтай хийсэн тулалдаанд ялж, ван Шигарканыг хөнөөх бөгөөд половчууд эзнийхээ өшөөг авахаар шийдэцгээнэ. Половчуудын хоёр омог нийлж Новгород руу дайрахаар зэхнэ. Орост бий болсон хурцадмал байдал Ярослав, Борис нарын зөрчлийг улам өдөөнө. Берке хаан залуу бүсгүй Айжантай гэрлэхээр хуримыг өдрийг товлоно. Хааны нэгэн цагийн хайртай эхнэр Кехар залуу бүсгүйд атаархаж, Беркег хуримаас татгалзахыг зүйл бүрээр аргадан гуйна. Айжан ч Беркегийн эхнэр болохыг хүсэхгүй байвч монгол төрийн эзний хүслийг эсэргүүцэж үл чадна.

7 дугаар анги. Беркегийн ордонд Айжантай гэрлэх хуримын ёслол эхлэнэ. Кехар шийдсэн аргаа хэрэглэхээр шийднэ. Их ван Ярослав половчуудтай байлдахаар явсны дараа Борис дүүгийнхээ тушаал ёсоор Ярославын бага хүү Даниилыг угтаж авахаар цэргийн багийн хамт Владимир хотоос гарч явна. Борис Переславлийн удирдлага шударга бусаар бяцхан ванд шилжсэн хэмээн түүнд өс санана. Хотод их вангийн эзгүйг ашиглаж алдагдсан эрх мэдлээ эүүлж авахаар Борис шийднэ.

8 дугаар анги. Менгу – Темирийн эх Уш хатан татвар эм Устиньяг цэргийн жанжин Ногайд бэлэглэхийг хүүгээсээ хичээнгүйлэн гуйна. Менгу – Темир харин ээжийнхээ саналыг эрс эсэргүүцэжУстиньятай улам бүр ойртож дотносно. Ярослав, Наргиз нар Владимир луу буцах замдаа Федор вангийн толгойг половчууд авсан байхыг харна. Хотод ирмэгцээ Радмила хүү Даниилын эрх чөлөөг золиослон хүүг нь барьцаалсан половчуудад хотын хаалгыг онгойлгоогүй болохыг олж мэднэ. Эр нөхөр нь хотод нууц амрагтайгаа ирж, вангийн өргөөнд суулгах болсныг сонсоод маш их цочирдоно.

9 дүгээр анги. Ярослав ван цэргийн жанжнууд, дарга нараа цуглуулан половчуудад олзлогдсон Даниил хүүгээ эрж олохоор аян замд гарна. Владимирт байдал улам бүр хурцадна. Вангийн гэр бүлд учирсан бүх гай зовлонгийн буруутан нь Ярославыг илбэдсэн Наргиз хэмээн хотын оршин суугчид үзнэ. Татаар бүсгүйг гэсгээн цээрлүүлэхийн тулд Борис хотынхны энэхүү санаа бодлыг ашиглахыг эрмэлзэнэ. Беркегийн зарлиг буулгаж Айжаныг хөнөөхийг завдсан өөрийн эхнэр Кехарыг цаазална. Монголын цэрэг Хүлэгтэй тулалдахаар бэлтгэж байгаа учир ордынхны цэргийн жанжныг Берке сонгох шаардлагатай болно. Цэрэг удирдах эрхийн төлөө Менгу – Темир болон Ногай нар өрсөлдөнө.

10 дугаар анги. Оросууд половчуудтай хийсэн тулалдаанд Ярослав олзлогдоно. Половчууд Ярослаьыг торонд суулгаж, ван Шигарканы үхэлд буруутай Владимирыг шилжүүлж өгөхийг түүнээс шаардана. Владмир хотод Наргиз их ванд гай зовлон тохиолдож байна хэмээн түгшүүрт зүүд зүүдэлнэ. Тэрээр Ярослаьт үнэнч цэргийн жанжин Еремейг нэн даруй явж их ванг эрж хайхыг хүснэ. Беркегийн ордонд залуу зураач Николка Айжаны хөргийг зурж байхдаа түүнд дурлана. Николкийн зургууд Айжанд таалагдах бөгөөд удтал дуугаа хураасны эцэст тэрээр анх удаа инээмсэглэнэ. Тогтагай хатан Айжаныг нөхрийн эсрэг байлаа хэмээн буруутгана. Залуу хатны амийг хөнөөх халдлага гэнэт болно…

11 дүгээр анги. Владимир хотод үймээн самуун дэгдэнэ. Ард олон Наргизыг хараан зүхэж, түүнийг шийтгэхийг шаардана. Хэдийгээр өрсөлдөгчөө дайснаа гэж ханддаг ч Радмила залуу татаар бүсгүйг өмгөөлж хамгаална. Ард олны уур хилэн орос хатанд, эсвэл ван Ярослав руу шилжиж магад хэмээн митрополит Филарет батлан өгүүлнэ. Тийм учраас тэрээр Наргизыг ард олны өмнө нүглээ наминчлахыг шахаж шаардахыг хүснэ. Беркегийн ордонд Менгу – Темирийн хувь заяа шийдэгдэнэ. Берке хаан түүнийг аймхай хулчгар хэмээн буруутгаж, цаашид өөрийн залгамжлагч гэж үзэхээ болино. Тйинхүү түүний зарлигаар Хүлэгийн эсрэг аян дайныг Ногай тэргүүлнэ.

12 дугаар анги. Радмила ард олны дургүйцлийг зөөлрүүлэхийн тулд Наргизыг Суздалийн ойролцоо сүмд илгээхээр шийднэ. Наргиз амиа алдахаас сэрэмжилж сүм рүү явахаас татгалзана. Марфа шөнөөр Владимираас зугтахад нь Наргизэд тусална. Алга болсон бүсгүйг эрж хайлгахаар Борис хүмүүс илгээнэ. Половчуудтай хийсэн тулалдааны явцад Еремей их ван Ярославыг олзноос суллана. Ярослав өөрийнх нь нэг адил половчуудад олзлогдсон хүү Даниилтайгаа нийлнэ. Беркийн ордонд оросын барилгачид зэвсэг эзлэн авч бослого гаргана.

13 дугаар анги. Наргиз алга болсныг Ярослав мэдээд Борисыг буруутгана. Ах дүүсийн хоорондох дайсагнал улам хурцдана. Борис ойгоос Наргизын сахиусыг олно. Адилхан сахиус Владимирт байсныг санаж бүсгүй хаана байгааг тэр мэдэх байх гэсэн бодол Борист төрнө. Менгу – Темирийн үйлдлийг хянаж байхын тулд Берке хаан Устиньяг өөрийн ордонд (горем) суулгахаар шийднэ. Татвар эмсийн байранд Устинья Айжантай танилцана. Хэрсүү ухаантай Устинья хааны эхнэр бие давхар болсныг мэднэ. Айжанд дурласан зураач Николкийг цаазлах зарлиг гарна…

14 дүгээр анги. Илбэчдийн тусламжтайгаар Николка Беркегийн ордноос зугтана. Тэрээр удалгүй Айжаны төрүүлэх хүүхдийн эцэг нь болохоо олж мэднэ. Айжан өөрийг нь мэхэлснийг Берке ойлгох бөгөөд хүүхдээ төрүүлмэгц үхэх ёстой хэмээн шийднэ. Өөрийн залгамжлагчаар Даниилыг зарламагц Ярослав Берке хаанд бараалхаж вант улсаа захирах эрх мэдэл хүсэмжлэхээр Ордыг зорино. Ярославын засаглал суларвал Орост өөр хоорондын зөрчил тэмцэл эхэлж, улмаар Ордын эсрэг бослого болж өргөжнө хэмээн хаан ойлгож байлаа…

15 дугаар анги. Настя Беркегийн ордонд ирсэн Ярославыг олж уулзан Владимир луу нөхөртэйгөө гэртээ харих зөвшөөрлийг хаанаас авахыг түүнээс гуйна. Менгу – Темир засгийн эрх мэдлийг булааж авахаар зорьж байгааг Берке олж мэднэ. Залуу ноён Беркегийн ордноос арга буюу зугтахад хүрнэ. Владимирт Ярославын эзгүйг ашиглан хотод хяналтаа тогтоохыг Владимир ван санаархана. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд тэр Борис болон половчуудаас тусламж хүснэ.

16 дугаар анги. Устинья Айжаны дөнгөж төрүүлсэн хүүг авч үхсэн хүүхдээр солино. Үүнийг хэн ч мэдэлгүй өнгөрнө. Үе залгамжлагчийн үхсэн тухай Берке мэдмэгц Айжаныг цаазлах зарлиг буулгана. Хаан ширээг хэнд өвлүүлэхийг хаан шийдэх ёстой.Гэртээ буцаж ирмэгц Ярослав өөрийн хүү Владимир нь Наргизыг олзолсон болохыг мэднэ. Борис ван Даниилыг хороохоор зэхэж байсан тухай муу мэдээ түүнд дуулдана…

АЛТАН ОРД (2018):– Киноны тухай мэдээлэл

Найруулагч: Тимур Алпатов

Зохиолч: Ольга Ларионова

Оператор: Морад Абдель-Фаттах

Хөгжмийн зохиолч: Зиновия Арванитиди

Зураачид: Давид ДадунашвилиЮрий Григорович (II)

Продюсерууд: Рубен Дишдишян , Лен Блаватник , Нелли ЯраловаЕлена Денисевич (креатив.),  Арам Мовсесян,  Вазген Хачатрян, Елена Корнеева, Галина Нахимовская

Кастинг-захирал: Лика Леонидзе

Жүжигчид:

Александр УстюговРамиль СабитовЮлия ПересильдСветлана КолпаковаСабина АхмедоваСанжар МадиСергей ПускепалисАртур ИвановАружан ДжазильбековаДина ТасбулатоваКарина АндоленкоАртём Алексеев (II)Евгения ДмитриеваЛариса ДомаскинаСергей СоцердотскийБорис КаморзинВладимир ВерёвочкинВасилий БочкарёвМаксим СапрыкинАлтынай НогербекЛена КуоРаджабали ХусейновТурар МураталиевЮрий ТарасовДаулет АбдыгапаровАли МухаммадЭльмира КалимуллинаФеруза РузиеваНафиса ХайруллинаГенри ДавидАнна СкидановаСергей ГурьевЖавахир ЗакировМарат АбдрахимовЕркебулан ДайыровАндрей УдаловВиктор Мютников, Николай Никитин (V), Борис ПокровскийАлександр ГохАнастасия ЦойЕкатерина АгееваОльга МакееваАскар ИльясовАзамат НигмановРуслан ХабибулловВиктор НемецСейдулла МолдахановНина КурпяковаСахат ДурсуновСайдо КурбановМохамед Абдель-Фаттах нар болон нийт 150 орчим жүжигчин тоглосон.

Үйлдвэрлэгч: Марс Медиа Энтертейнмент, Амедиа Продакшн, Марс-Фильм

Нээлт: 2018 оны гуравдугаар сарын 12.  (Первыйканал)

Цуврал анги: 16

Төрөл: хөгжимт драм, фантаз

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *