Алс дорнодод шатахууны үнэ нэмэгджээ

6-р сарын 27, 2018 12:41 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 31
6é6é6

Д.ЭНХЭЭ

Мэдээлэл-аналитикийн “Кортес” төвийн мэдээнд дурдсанаар ОХУ-д бензин болон дизель түлшний дундаж үнэ зургадугаар сарын 18-22-нд гол төлөв буурах хандлагатай байсан бол онгоцны керосины үнэ урьдын адил өссөөр байгаа ажээ. Үүнээс гадна Алс дорнодод бензин болон дизель түлшний жижиглэн худалдааны үнэ маш хурдтай өсөн нэмэгдэж, түлшний бүх төрлөөр оросын дундаж түвшинг давж гарчээ.

Зургадугаар сарын 18-22 болон түүнээс өмнөх долоо хоногт зөвхөн “Нормаль-80” маркийн бензиний жижиглэнгийн үнэ гурван копейкаар нэмэгдсэн буюу нэг литрийн үнэ 38,74 рубль болжээ. Жижиглэнгийн зах зээл дахь бусад төрлийн бензиний үнэ өмнөх долоо хоногийн нэг адил хямдарсаар байжээ. “Премиум-95” маркийн бензин 3 копейкаар хямдарч нэг литр нь 44,61 рубль, “Регуляр-92” маркийн бензин 4 копейкаар хямдарч нэг литр нь 41,76 рубль болжээ.

Үүний хамт Алс дорнодод бензин, дизель түлшний жижиглэн худалдааны үнэ мэдэгдэхүйц нэмэгджээ. “Нормаль- 80” 9 копейкаар нэмэгдэж нэг литр нь 38,19 рубль болжээ. Зөвхөн энэ маркийн бензин л ОХУ-ын бусад бүс нутгийнхаас арай хямд байгаа юм байна. Бусад төрлийн шатахуун оросын дунджаас үнэтэй байна. “Премиум-95” долоо хоногт 17 копейкаар нэмэгдэж, нэг литр нь 45,33 рубль, “Регуляр-92” маркийн бензин 15 копейкаар нэмэгдэж, нэг литр нь 43,57 рубль, зуны дизель түлш мөн 15 копейкаар нэмэгдэж 47,63 рубль болсон байна.

Бие даасан хувийн шатахуун түгээх станцууд гол төлөв худалдан авалт хийдэг жижиглэн бөөний сегментэд бүх төрлийн шатахууны үнэ хямдарчээ. “Регуляр-92” нэг тонн нь 55,240 рубль хүртэл 0,65%, “Премиум-95” нэг тонн нь 56,455 рубль хүртэл 0,6%, “Нормаль-80” нэг тонн нь  51,228 рубль хүртэл 0,17%-иар тус тус хямдарчээ.

Бөөний үнэ харин харилцан адилгүй динамиктай байна. Тухайлбал: “Премиум-95” нэг тонн нь 51,868 рубль хүртэл 0,13 хувиар өссөн бол “Регуляр-92” 50,654 рубль хүртэл 0,03 хувиар, “Нормаль- 80” 42,09 рубль хүртэл 3 хувь тус тус хямдарчээ.

Онгоцны түлшний үнэ бөөний сегментэд нэг тонн нь 46,859 рубль хүртэл 0,02 хувиар өссөн бол нисэх буудлуудад нэг тонн нь 57,067 рубль хүртэл буюу 0,97 хувь тус тус өсчээ. Зуны дизель түлш жижиглэнгийн үнээр нэг литр нь 44,64 рубль хүртэл 1 копейкаар, бөөний жижиглэнгийн үнэ нэг тонн нь 52,021 хүртэл 0,4% – иар, бөөний зах зээлд нэг тонн нь 47,703 рубль хүртэл 2 хувь хямдарчээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *