Албадан огцруулах тухай хэлэлцсэн байна

9-р сарын 13, 2018 10:40 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 13
6й

Х.ОЮУНБОЛД

Ерөнхий сайд Тереза Мэйгийн   Европын  холбооноос гарах төлөвлөгөөг эсэргүүцсэн  консерватив  намын 50 гаруй гишүүн хэзээ, яаж  түүнийг албан тушаалаас нь албадан огцруулах  тухай хэлэлцэхээр уулзсан гэж “ВВС” мэдээлжээ. Хуралд оролцогсдын хэлснээр энэ нь ерөнхий сайд Европын холбоотой хэлэлцээр хийж чадах эсэхээс  хамаарна  гэж  үзсэн хэмээн ярьсан байна.  “ВВС”-гийн мэдээлснээр  уулзалтын үеэр  оролцогсдын ихэнх нь “Тереза Мэй явах хэрэгтэй.  Тэр бол гутамшиг. Ийм  маягаар үргэлжилж болохгүй” гэсэн байна. Нэг эх сурвалж “Хүмүүс  ерөнхий сайд цаг үеийн байдлыг мэдэрч дагахгүй байгааг мэдэж байна. Харин зарим хүн одоо түүнийг огцруулна гэдэг тэнэг санаа” гэсэн байна.  Мөн Вестминстерт болсон хуралд их оролцсон Британийн парламентын зарим гишүүн Тереза Мэйд итгэхгүй байгаагаа илэрхийлсэн захидлыг  илгээсэн гэж  хэлсэн байна. Гэхдээ  намын тэргүүний тухай санал хураалтыг явуулахын тулд  консерватив намын гишүүдийн 15 хувь нь 1922 оны Комиссын даргад  итгэлцлийн санал хураалт явуулахыг шаардсан хүсэлт гаргах эсвэл Тереза Мэй огцрох ёстой аж. Гэхдээ одоогоор энэ аргыг хэрэглэх болоогүй бололтой гэж “ ВВС” мэдээллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *