Аль нь хууль ёсны холбоо юм бэ?

4-р сарын 10, 2018 9:49 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 44
anons buh holboo

Ц.ЖАРГАЛСҮРЭН

 Монголчууд үндэсний бө­хөө дээдэлдэг ард тү­мэн. Хэн нэг нь ул­сын баатар цолоор шаг­нуу­лаад ирэхэдӨө тэгж үүгээд л өнгөрөх. Тэг­вэл нут­гийн нэг залуу наадмаар сайн барилдаж ул­сын начин боллоо гэвэл аймаг, сумаараахөл алдажзарим нь жийп машин, азарга адуу бэлэглээд сүйд болдог нь амьдралын нэг үнэн. Түүнлүгээ бөхчүүдээ засаглаж байх учиртай газар Монголын үн­дэс­ний бөхийн холбооны ажлыг дэмждэг, түшиж тулдаг байв. Бөхийн өр­гөөг босгоход мөнгөтэй нь мөнгө, малтай нь малаасаа хан­дивлаж байсан шүү дээ. Бөхөө гэхээр л нүд нь сэргэдгээрээ бид­ний монголчууд бусдаас дэндүү содон. Гэтэл МҮБХ гэдэг тө­рийн бус байгууллага тойр­сон маргаан 20-иод жил үргэлжиллээ. Одоо ч хэвээр. Чилтлээ хүлээсэнИх Эехэмээх их хурлаа хийгээд ч ту­сыг эс олов. Сүүлдээ бүр хоёр холбоотой бол­чихоод хэрэлдэж, хэм­­лэлдэж байгаа. Р.Ням­дорж тэргүүнтэй 30-аад жил болсон нэг холбоо байна. Удтал дунш­сан их хурлаа хийж бү­тэц, бүрэлдэхүүнээ ши­­нэч­лээд ажилдаа орж бай­гаа. Өнгөрсөн до­лоо хоногт Цэцдийн зөвлө­лийн хурлаа хийж шинэ удирдлага нь тамга, тэмдгээ гардаж ха­рагд­сан. Гэтэл цаана 2017 оны сүүлчээр нэг буйд­ханИх эезохион байгуул­сан нөхөд бас нэг холбоо бий болгоодохсон. Одоо болохоор манай холбоо хууль ёсны хол­боо. Ул­сын Дээд шүү­хээр батал­гаажуулсан гэр­чилгээ, тамга тэмдэгтэй болсон. Тэргүүн маань Л.Чинбат албан ёсоор сонгогдчихсон гэж хааяа хэвлэлийн хурал хийгээд л байх юм.

Хуучин холбоо удирд­лагаа шинэчилчихээд бидэнтэй хэн ч өрсөлдөх учиргүй. Хэсэг нөхдийн хуйвалдаанаар бий болсон тэр холбоо хүчингүй, ёс­той хууль ёсны биш тэд­ний явуулга ард олныг, бөх сонирхогчдыг төөрөг­дүүлэх, бөхчүүдийг хага­лан бутаргахыг оролдож байна гэж мэдэгдэл гар­гаад байна. Ингээд бүх юмаараа ив ижилхэн хоёр холбоотой боллоо гэж иргэд ярьж байна. Хоёулаа Монголын үндэс­ний бөхийн холбоо. Тэргүүн Л.Чинбат, Б.БатЭрдэнэ нар хоёулаа Хө­дөл­мөрийн баатар. Бас хол­боод цэцдийн зөвлөлтэй. Ялгаатай нь нэг нь Бөхийн өргөөгөө эзэгнэж тэндээ байрладаг. Нөгөө холбоо нь одоогоорморин дэл дээргэгчээр яваа. Эдний холбооны хааяа хийдэг ажил  зарга заальхай голдуу. Ийм л ихэр холбоотой болчихоод байна. Аль нь хууль ёсных юм гэдгийг мэдэхийг байлаа. Хэрэв өвчний онош тогтоодог аппарат шиг хууль ёсных уу, биш үү гэдгийг жинлээд үзчихдэг багаж байдаг ч болоосой гэмээр. Уг нь Монголд хууль хэрэгждэггүй болсон цаг юм даа. Хууль хэрэгждэггүй гэж дээ. Хэрэгжүүлэх ёстой хуулийн байгууллагууд нь шийдвэрээ биелүүлж чаддаггүй, хүчгүйддэг болж. Зүгээр хоёр талын мэдэгдэл, мэдээллээс тунгааж бодоход хууль ёсны холбоо байгаа юм уу үгүй юм уу. Мэдэхгүй.

Өмнөх их хурлаасаа дөрвөн жилийн эрх, даалгавар авч ажиллаад тэр хугацаа нь дуусаад даруй 10 гаруй жил их хуралгүй, цэцдийн зөвлөл нь ажиллаагүй явж ирсэн холбоог хууль ёсны гэхэд бас хэцүү юм шиг. Тэгвэл бөхийн хүрээний цөөн хэсгийг багтаасан “Их эе” гээчийг хийж байгуулагдсан Л.Чин­батын холбоог бас хууль ёсны гэсэн хаяг зүүх боломж тааруу гэж бо­дог­дох юм. Тэргүүнүүдийн хувьд хэлэхэд энэ заваан хэрүүл дунд гол баатар болж оролцоод бас тэргүүн нь болж сонгогдсон дархан аварга Б.Бат-Эрдэнийг ингэж байх хэрэггүй гэж хэлмээр. УИХ-д дөр­вөн удаа сонгогдсон тө­рийн түшээ, төрийн сайд бай­сан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж явсан том хүн нэг жижиг холбоог тэргүүлэх гэж чармайх нь өөрийгөө доошоо хийсэн ажил мэт санагдах юм. Уг нь бөхчүүд, олон мянган бөх сонирхогчдын хүнд­лэл хүлээх хүн ч мөн л дөө. Тэр Л.Чинбат гэдэг бизнесмэн хүний хувьд ч холбоо мэт нь дараа баймаар даа. Эцэст нь хэлэхэд энэ хоёр холбоо дундаа хэрэм босгочихоод бие биерүүгээ “чулуу шидэл­цэж” байснаар хэрүүл эцэс­лэхгүй л дээ. Түмнийг төөрөг­дүүлэхээс цааш­гүй. Харин Монголд хууль гэж юм байдаг юм гэдгийг харуулдаг газар нь эрс шийдвэр гаргаж эмхлэхгүй бол холбоо олш­рох нь хортой байна шүү дээ. Аль нь хууль ёсны хол­боо вэ гэдэг асуултыг хууль, шүүхийнхнээс л асууя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Cialis Medicamento Efectos Secundarios Propecia Coupon Drug Generic 5mg Cialis cialis Viagra Und Andere Potenzmittel Amoxicillin 500mg Dosage

Ellgync
2018 оны 6-р сарын 9

Cheap Generic Accutane Cialis Psicologico Acquisto Viagra Pfizer cialis for sale Cialis Prezzo Confezione Can You Buy Diflucan Online

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *