Актив-пассивын удирдлага

4-р сарын 5, 2016 8:02 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 62
angar

Аливаа бизнес эрс­дэлтэй. Гэхдээ эрсдлийг өөрийн боломжит төвшинд тоо­цож, түүнээс сэргийлэх эс­вэл сөрөг нөлөөг нь ба­гас­гах боломжтой байх ёстой. Ингэснээр аж ахуйн нэгжүүд урт хуга­цаанд тогт­вортой үйл ажил­лагаа явуулна. Сан­хүүгийн удирд­лагад Asset & Liability Management (ALM) буюу актив пассивын удирдлага нь жинтэй хувь нэмэр эзэлдэг. Аливаа аж ахуйн нэгжийн актив болон пассив талын хэв шинжүүдийн хоо­ронд зөрүү үүсэх нь тухайн этгээдэд томоохон эрсдлийг бий болгодог. Эн­гий­нээр үүнийг аж ахуйн нэг­жийн орлого болон зар­лагын хэв шинж зөрс­нөөр тайлбарлаж болно. Монгол Улсын хувьд аж ахуйн нэгжүүдтэй хамгийн их холбоотой хоёр төрлийн эрсдлийг авч үзье.

 

ТӨЛБӨРИЙН ЭРСДЭЛ

Аж ахуйн нэгжийн мөн­гөн хөрөнгийн орох болон гарах урсгалд зөрүү үүсвэл төлбөрийн эрсдэл бий болноТухайлбал, аж ахуйн нэгж нь хоёр жилийн хугацаатай зээл авчээ. Түүнийгээ таван жилийн хугацаанд өгөөжөө өгөх хөрөнгө оруулалтад ашигласан аж. Ингэснээр актив пассивын хооронд хугацааны зөрүү үүсч тухайн аж ахуйн нэгж төл­­бөрийн эрсдэлд орох магад­лалтай. Энэхүү эрсдлийг re-finance буюу өрийг дахин санхүүжүүлэх аргаар хаах боломжтой ч өнөөдрийг хүртэл Монгол Улсад энэхүү механизм хөгжөөгүй.

 

ВАЛЮТЫН ХАНШИЙН ЭРСДЭЛ

Аж ахуйн нэгжүүдэд үүсээд байгаа өөр нэг то­моо­хон эрсдэл нь валютын ханштай хол­боотой. Аж ахуйн нэгжүүд ам.доллараар зээл аваад үйл ажиллагаагаа сан­­хүү­жүүлсэн ч ам.долларын орлогогүй бол орлого, зарлагын хэв шинжид томоохон зөрүү үүснэ. Үүнийг валютын ханшийн эрсдэл гэх бөгөөд эрсдлийг хаах боломж нь богино хуга­цаанд валютын фьючерс, опцион гэрээг ашиглах юм. Харамсалтай нь мөн л энэхүү эрсдлийн удирдлагын арга нь Монгол Улсад зөвхөн Төвбанк болон арилжааны банкууд хооронд хязгаарлагдмал байдалтай байна.

Валютын ханшийг удирдах, нөлөөлөх боломж аж ахуйн нэгжүүдэд байдаггүй. Зургаан сараас дээш хугацаатай зээлийг эрсдлээс хамгаалах боломж хязгаарлагдмал. Тиймээс валютын ханшийн эрсдлийг төрөөс зохицуулах хуулийн зохицуулалттай. Тухайлбал, Төвбанкны тухай хуульд Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгттөгрөгийн тогтв­ортой байдлыг ханга­хад оршино гэж заасан байдаг. Харамсалтай нь төгрөгийн ханш сүүлийн жилүүдэд 40 орчим хувиар суларч тогтвортой байдал алдагдсан. Үүний үр дүнд валютын зээлтэй аж ахуйн нэгжүүд шууд дампуурах эрсдэл тулгараад байна. Учир нь тэдний орлого нь төгрөгөөр, зарлага нь ам.доллараар учир нь актив пассивийн хооронд нь шууд 40 хувийн зөрүү бий болсон байна. Энэ нь аж ахуйн нэгжийн хувьд дааж давшгүй эрсдэл юм. Үүнийг залруулах ганц арга бий. Энэ нь төрийн мөнгөний бодлогыг хуульд зааснаар төгрөгийн тогт­вортой байдлыг хангахад чиглүүлэнэ.

 

АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ХУВЬД БАЙДАЛ ХЭР БАЙНА ВЭ?

Нэгдүгээрт, бүх аж ахуйн нэгжүүдийн актив пассив нь хугацааны хувьд томоохон зөрүүтэй байсаар байна. Аж ахуйн нэгж нь бүтээн байгуулалтын шинж чанартай үйл ажиллагааг 5-10 жилийн хугацаатай эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай байдаг. Учир нь шинэ төсөл эхлээд ашигтай ажиллах хүртлээ багадаа таван жил шаардагддаг. Тиймээс олон улсын стандартаар бондын хамгийн бага хугацаа нь таван жил байдаг юм. Гэтэл арилжааны банкуудын бэлтгэн нийлүүлж буй зээлийн үйлчилгээ нь дунджаар 18 сарын хугацаатай. Хамгийн гол нь дотоодын санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлээгүйгээс бүх аж ахуйн нэгж зээл авсан өдрөөсөө эхлэн автоматаар төлбөрийн эрсдэлтэй болдог нь жишиг болжээ. Мөн зээл авахдаа өөрийн хөрөнгөө 30-40 хувиар үнэлж барьцаа болгосноор дахин санхүүжилтийн механизм болгож ашиглах бо­ломжгүй. Энэ нь тухайн аж ахуйн нэгжийн бу­руугаас биш харин сан­хүүгийн системийн хөг­­жилтэй холбоотой. Тий­­мээс энэ байдлыг тө­рөөс засч залруулах шаард­лагатай. Санхүүгийн зах зээл дээрх төрийн оролцоо нь аж ахуйн нэгж, иргэдэд шууд зээл олгох биш харин зах зээлийн олон талт боломжуудыг нээж өгөх учиртай. Ингэс­нээр татварын орлогын тогт­вортой суурь бий болно.

Эцэст нь өнөөдрийн Монгол Улсын санхүүгийн зах зээлийн тогтолцоо болон төрийн мөнгөний бодлого нь аж ахуйн нэг­жүүдийг төлбөрийн болоод валютын ханшийн эрсдэлд ямарч сонголтгүйгээр оруулж буйг засаж залруулах цаг нь болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 3 Сэтгэгдэл

Shorty
2016 оны 4-р сарын 29

A little rationality lifts the quality of the debate here. Thanks for cotinrbuting!

Heaven
2016 оны 4-р сарын 30

I’m speechless. This is a very good blog and really enticing too. Nice work! Th;2#&8t17as not truly a lot coming from an novice writer like me, however it’s all I could say after diving into your posts. Great grammar and vocabulary. Now not like other blogs. You in point of fact recognise what you?re talking about too. Such a lot that you made me want to discover more. Your blog has change into a stepping stone for me, my friend.

Caden
2016 оны 5-р сарын 4

HAVE YOU APPLIED FOR ASSISTANCE FROM COUNTY SOCIAL SERVICES?If you ha2t#&n8v17;e, please do!There are programs out there that offer many forms of assistance. Take advantage of them now, don’t wait!And stay strong, your kids need YOU.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *