“Airbus А321”-ыг дэлбэлсэн хүнийг нэрлэжээ

11-р сарын 10, 2015 9:11 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 54
11-10-8

Н.МӨНХЖИН

ОХУын зорчигч тээврийн Airbus А321 агаарын хөлгийг Египетэд дэлбэлсэн хэргийн болзошгүй зохион байгуулагч ньВилаят Синайтеррорист бүлгийн тэргүүн Абу Усама альМасри хэмээн Британийн The Sunday Times сонин өөрийн эх сурвалжаас иш татан мэдээлэв. Лондоны эрх баригчид энэ мэдээллийг баталсан ба уг террористыг баривчлах, эсвэл устгахад ОХУ, эсвэл Египетийн талд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн хэмээн бичжээ. Ийм алхам хийх шийдвэр гарвал Их Британи Агаарын тусгай хүчний (SAS) цэргүүдээ тусгай ажиллагаанд татан оролцуулах аж. The Sunday Times-т бичсэнээр, Абу Усама альМасри нь лалын шашныАльАзхарих сургуулийг төгссөн Египетийн шашны зүтгэлтэн бололтой. Британийн тагнуулын албаны олж авсан мэдээллээр, Оросын агаарын хөлөгт ШармэльШейхийн нисэх буудалд ажилладагВилаят Синайбүлгийн нэгэн гишүүн тэсрэх бөмбөг оруулсан аж. Тэр этгээд одоо болтол эрх чөлөөтэй явж байж магадгүй хэмээн Лондон үзэж байна.

Оросын нисэх он­гоцонд дэлбэрэх төхөө­рөмж тавьж дэлбэлсэн гэх таамаглалыг АНУын ерөнхийлөгч Барак Обама дэмжиж байна. Вашингтон энэ хэрэг явдлын талаар өөрийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж юу болсныг тодруулна хэмээн Обама мэдэгджээ. Харин Москва дээрх бүх яриаг зөвхөн нэг таамаг, нэг хувилбар хэмээн үзэж байгаа юм. А321 онгоц алан хядах ажиллагааны улмаас осолдсон гэх анхны хувилбарыг Британийн Гадаад хэргийн сайд Филип Хаммонд арваннэгдүгээр сарын 4-нд дэвшүүлсэн билээ. “Исламын улсбүлгийн заавраар ажил­ладаг террорист бүлэг дэлбэрэлтийг зохион бай­гуулсан хэмээн мэдэгдэж байв.

Оросын онгоцны ослын талаарх бүх хувилбарт нотолгоо байхгүй байна хэмээн Египетийн иргэний нисэхийн газраас мэдэгджээ. Airbus А321 агаарын хөлгийн ослын шалтгааны тухай илтгэл бэлэн болоход дөрвөн долоо хоног шаардлагатай хэмээн Египетийн Засгийн газар үзэж байна. Онгоцны хар хайрцаг ямар байдалтай байгаагаас ихээхэн зүйл шалтгаалах аж. Оросын онгоцыг Синайд унагасан хэргийн хариуцлагыгИсламын улс”-ын хяналтад байдаг бүл­гийнхэн хүлээсэн юм.

ОХУынКогалымавиаавиакомпанийн Airbus A321 онгоц Египетийн ШармэльШейхээс СанктПетербург руу хөөрөөд 23 минутын дараа радараас алга болжээ. Онгоц Синайн хойгт унаж сүйрсэн байв. Онгоцонд явж байсан 224 хүн бүгд амь үрэгджээ. 210 нь ШармэльШейхт амраад буцаж явсан Оросын иргэд байсан юм. Синайн хойгт төвлөрдөгВилаят Синайнь Сири, Иракт хүчээ аваад байгааИсламын улсбүлэгт үнэнчээ илэрхийлсэн террорист бүлэглэл ажээ.

Оросын онгоцыг алан хядагчид дэлбэлсэн гэх мэдээлэл түгсэний дараа Европын агаарын тээврийн томоохон компаниуд болох Lufthansa, AirFrance-KLM Синайг хойг руу хийдэг нислэгээ зогсоожээ. Үүний дараа Etihad Airways, Air Arabia, Qatar Airways, Jazeera Airways, Gulf Air, AirBerlin, мөн Оросын Red Wings, “Уральские авиалинии”, “Оренбургские авиалинии”, Nordwind Airlines, “Когалымавиа” авиакомпаниуд Синай руу нислэгээ зогсоогоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 4 Сэтгэгдэл

Mark
2016 оны 5-р сарын 12
JimmiXzS
2016 оны 10-р сарын 15
chaba
2017 оны 1-р сарын 30
gordon
2017 оны 2-р сарын 1

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *